Үдэшлэг

677 124 18
                                    

Жин өөрийн анхны загварын коллекцоо амжилттай зохион байгуулж дууссан учир гэртээ найзуудынхаа хүрээнд цомхон үдэшлэг зохиохоор боллоо. Мэдээж үдэшлэгт ашиглагдах ууж идэх зүйлс бүгд Жонгүгын "Candy cake cafe"-с гарах бөгөөд Жин төлбөр төлөхгүй нь ойлгомжтой. Жонгүг ч үүнд нь дассан бололтой хүссэн бүхнийг нь бэлдэж өгч байлаа. Харин нөгөө талд Намжүүн найз залуугийнхаа үдэшлэгт оролцохын тулд ахлагчаасаа чөлөө авах гэж хамаг аргаа барах аж.

Намжүүн: Аливээ Жимин чи ч бас уригдсан биз дээ. Ганц удаа наргихад яав л гэж!

Жимин: Удахгүй бүсийн тоглолт болно. Ялагдвал олимпийн эрх авч чадахгүйг мэдэж байгаа биз дээ!

Намжүүн: Бүсийн тоглолт болоход хоёр сарын зай байна. Бид өдөр бүр 2 цагийн зайтай 8 цагийн бэлтгэл хийж байна. Ийм хүнд бэлтгэлийн завсраар амралт авахгүй л бол харин ч ялагдах том нөхцөл үүсэх биш гэж үү?

Жимин: Хэрвээ чи үдэшлэгт явбал чамайг орлох хүн бэлэн байгаа шүү!

Жимин хатуухан хэлээд явахад Намжүүн санаа алдсаар үлдэв. Утас нь хангинах дуунаар цочин халаасаа тэмтчиж утсаа хайсаар арай гэж олоод авбал энэ Жин байлаа.

Намжүүн: Хайр аа аааа

Намжүүн утсаа аваад л шууд уйлагнан болсон бүх процессыг нэгийг ч үлдээлгүй ярьж зарим хэсэгт нь хачир нэмсээр Жинд аргадуулан эрхэлнэ.

Намжүүн: Жимин үнэхээр муухай. Намайг бүр багаас гаргана гэсэн. Тэгээд бас, бас ча-чамайг ү-үдэшлэг хийж х-хүний цаг завыг алдагдууллаа гэсэн гээд бод доо. Үнэхээр аймшигтай!

Жин: Хөөх Жимин тэгж хэлсэн юм уу?

Намжүүн: Тиймээ, тэгээд бас ммм бас, бас байна аа н-намайг с-сааталтай юм шиг бүжиглэдэг гэсэн!

Жин: Үгүй ээ бас үнэн л юм хэлж!

Намжүүн: Хөөе чи хүртэл ингээд байх даа яадаг юм. Тэгж ярьвал чамайг бүр тахир хуруутай гэсэн юм чинь!

Жимин: Бас зурам шиг!

Намжүүн: Тийн бас зурам шиг!

Жимин: Чих дөжөрмөөр муухай инээдэг!

Намжүүн: Чих дөжирмөөр муухай инээдэг!

Жимин: Нэмж хэлэхэд энэ бүхэн Жимины биш миний бодол

Намжүүн: Нэмж хэлэхэд энэ бүхэн Жимины биш миний бод- бод- ... ол

Candy boyWhere stories live. Discover now