Сохор болзоо

729 128 16
                                    

Жонгүг өдөржин л ууртай царайлж хамаг ажилчид, тэр байтугай үйлчлэгч нар руугаа муухай харан адаар аашилж байв. Учир нь үдийн цайны цагаар Намжүүн болон Жин нар ирж хооллоод буцахдаа Жиминыг сохор болзоонд явсан тухай дуулгасан юм.

" Муу тагжгар чинь үлдсэн гараа хөлтэйгөө хамт хугалуулах нь дутсан юм байх даа. Яаж сохор болзоонд явж чадаж байна аа! "

Амандаа зогсоо зайгүй үглэн нааш цааш холхиж байтал хонх жингнэн төсөөлөө ч үгүй нэгэн нь ороод ирлээ.

" Өө заза ил явалдаж байгаа юм биз дээ! "

Үл таних өндөр залууг хөтөлсөөр орж ирсэн Жиминыг хараад Жонгүг заналтай гэгч нь шүдээ зуув.

" Өө Жонгүг аа сүүлд уулзсанаас хойш таараагүй юм байна шүү "

Жимин нүдээ зураас болтол нь инээмсэглэсээр хэлсэн ч үнэн хэрэгтээ бас л шүдээ зуун занаж байсан юм. Учир юу гэхээр ...

Жимины талаас:

Жонгүг нэг удаа ирээд явсанаасаа хойш дахиж ирсэнгүй. Бүр хоёр хоног өнгөрчхөөд байхад! Хүн бас ийм хөлдүү байж болдог оо. Дурласан юм бол олигтойхон хөдлөхгүй мэлэн хойлог царайлаад явах юм. Угаасаа анх уулзахдаа л чихэрний хэрүүл хийсэн түлээ гар байсан л даа. Мэдрэмж гэж тэг заачихсан.

Ахх яах вэ. Өөрөө залгадаг юм билүү? За яршигаа. Би ямар дурласан нь юм уу. Тэр л намайг эргүүлнэв гэхээс би гүйж гуйгаад байх нь хаашаа юм.

Заза тэвчихгүй юм байна. Яаж намайг тоохгүй байж чадаж байна аа. Бүр 4 хоног өнгөрчихлөө шдээ. Хүний урманд хонх дарчхаад зугтаж болно доо. Тэгвэл би өлгөж аваад хойноос гүйгээд л уулзчихна шд.

Ер нь яг надад талтай нь үнэн үү? Би өөрөө хэтрүүлж бодоод горьдоод яваад байгаа юм биш байгаа? Шалгаж үзнэ ээ, яадаг юм.

Намжүүныг ятгаад Жинтэй хамт кафе руу нь явуулчихлаа. Тэр хоёр угаасаа хов живэнд дуртай юм чинь миний болзооны талаар ярьсан л байгаа. Хэрвээ мэдчихээд залгахгүй байвал хохино шүү Жон Жонгүг!

Бүтэн хоёр цаг өнгөрчхөөд байхад залгадаггүй байна шүү. Намжүүн руу залгадаг юм уу?

Өө за бүр мэдчихээд үл тоож байх шив. Тэгж л бай, чамаас сайхан залуу сугадаад очхоо мэдье. Ямар чи ганцаараа сайхан төрсөн нь юм уу, гай л байна. Муу зэвүүн candy boy!

Олигтой юм олддоггүй ээ. Чанёолыг аваад явбал Бэкхёнд алуулдаг байх даа. За яадаг юм, Бэкхён Техаст байхгүй байгаа юм чинь дэлдэнг нь ашиглачихъя.

Candy boyWhere stories live. Discover now