Chapter 10:"Энгийн "

733 178 35
                                    

Жонгүгийн айхтар уцаарласан тэр өдрөөс хойш бороо тасралтгүй шаагин, өнөөдөр л нэг юм зогсох нь тэр.

Би зөвхөн хувиа бодож байгаагаа Жонгүгийг цөхрөл дүүрэн хэлсэн үг бүрээс ойлгосон юм. Би түүнийг тавьж явуулахад хэтэрхий хулчгар. Түүнийг мэддэг болоод 3 сар л болсон байхад, түүнийг хайрлаад хэдхэн л хоног өнгөрсөн байхад, айж байна. Түүнгүйгээр өдөр хоногийг туулна гэдэг аймшигтай.

"Өглөөний мэнд ноён Жон Жонгүг" жаахан ч атугай хөгжилдмөөр санагдаж арван долдугаар зууны хэв маягаар мэхийн ёслоход Жонгүг инээд алдлаа.

"Салхинд гармаар байна уу?" би нүдээ гялалзуулан шүүгээнээс нь дулаан хувцас гаргахад Жонгүг дуртайяа толгой дохив. Хувцсыг нь өмсүүлээд, ороолт зүүлгэн хэрэгтэй гэсэн бүхий л зүйлсийг цүнхэнд хийгээд эмнэлгээс гарлаа.

Урд суудалд Жонгүгийг өргөн суулгаад тэргэнцрийг нь эвхэж тээшинд хийв. Бүх зүйлээ цэгцэлснийхээ дараа машинаа асаасан ч нэг том асуулт толгойд орж ирэх нь тэр.

"Хаашаа явах уу?"

Намайг дүйнгэ байдалд ороход Жонгүг толгой сэгсрэн гасалж

"Чиний санаачилсан болзоо байхад яахаараа хаачихаа мэддэггүй юм?" хэмээн тас тас хөхрөөд

"Хүн чинь эхлээд хаашаа явахаа сонгодог байхад даа. Ёстой мангар шт." гэлээ. Түүний дуу хоолой гайхалтай сэргэг байгаа нь миний сэтгэлийг баясгах нь тэр.

"Гайхалтай санаа орж ирлээ."

--

Бид явсаар манай гэрийн үүдэнд ирэв. Жонгүг над руу гайхширсан харцаар ширтэж хаана ирсэн талаар асуулаа.

"Мэдээж манай гэр. Энд их өнөр олуулаа амьдардаг болохоор чамд хөгжилтэй байна байх. Ээж чамд зориулж гайхалтай хоол хийсэн гэж би найдаж байна."

Би дуу алдан хөөрч байсан тул зогсоо зайгүй чалччихав. Тэгээд Жонгүгийн зүг харвал тэр байдгаараа хөмсгөө зангидсан байх нь тэр.

"Би ямар нэг зүйл буруу хийчихсэн үү? Орохыг хүсэхгүй байвал хоёулаа буцах уу?".

Жонгүг санаа алдлаа.

"Орохыг хүсээгүй биш хүсэж байна. Гэхдээ чи ядаж урьдчилаад хэлсэн бол би ганц боодол цэцэг ч атугай авах байлаа. Одоо гар хоосон учраас би ормооргүй байна."

Эцэст нь би бууж өгөн түүнийг тэргэнцэр дээр нь суулган түрж, хамтдаа гудамжны үзүүрт байдаг жигнэмгийн мухлаг руу явлаа.

"Үги эгчийн жигнэмэг хичнээн амттай гээч. Ээж үнэхээр дуртай." намайг ийн хэлмэгц Жонгүг

"Бүгдийг нь боогоод өгөөч" гэх нь тэр. Би аль болох болиулахыг хичээсэн ч амжилт үл олж хайрцаг дүүрэн жигнэмэгтэй дэлгүүрээс гарав.

"Үнэхээр ийм ихийг?"

"Тийм. Өөр дэлгүүр байвал бас бүгдийг нь авья."

"Байхгүй ээ. Ширхэг ч дэлгүүр байхгүй!"

Бушуухан түүнийг түрж, амьсгаадсаар гэрийн үүдэнд ирэхэд тэр гэнэт инээх нь тэр.

"Ер нь энэ тэрэг чинь мотортой, ганц товч дараад л явдаг байхад чи яагаад түрээд байдаг юм бэ?" түүнийг хэлэхэд л санасандаа бантав. Нээрээ яахаараа би ингээд хамаг хөлсөө урсгаад түрж байдаг юм.

"М-Мэдэхгүй ээ"

Өөр хэлэх үг олдсонгүй учраас Жонгүгийн өвөр дээрээс хайрцагтай жигнэмгийг авч хонх дарлаа.

"Би сандраад байх юм."

"Манайхан их гайхалтай хүмүүс шүү. Амлаж байна. Алив орцгооё."

| hen irsniig hardaa? Accaa awch chadsand mini bayr hvrgeed neg vnseerei 🥺♥️

•Love Yourself•||Taekook/Completed/Where stories live. Discover now