Chapter 13: "Өөрийгөө хайрла!"

1K 200 10
                                    

"Жон Жонгүг. 2020 оны 7 дугаар сарын 3. 18цаг 18 минут."

Тэхёний царай хэдийнээ хувхай цайчихсан байлаа. Тэр Жонгүгийн өрөөнөөс гармагцаа хамгийн эхэнд таарсан сувилагчид ийн хэлээд өрөө рүүгээ орох нь тэр.

Яагаад бүтэн арван жил хайрласан нэгнээ явуулж чаддаг мөртлөө зургаахан сар хамт байсан нэгнийг явуулж чаддаггүй юм бол?

"Би зөвхөн түүнд хайртай" гэдэг үгийг өөртөө арван жил хэлж, итгүүлж чадсан атлаа яаж уулзаад арван сар ч болоогүй тэр нэгэнд сэтгэл алдарчихсан юм бол?

Урт хугацааны харилцаа үүрд байдаг гэдэг үгийг амьдралаас айдаг бяцхан зүрхтэй залуу үгүй хийчих гэж...

"Хайр хамгийн богино" гэсэн Вишнеовскийгийн үг үнэн байж. Нартай бороо төдий үзэгдээд өнгөрдөг тийм л богинохон зүйл байдаг юм байна.

Хайртай гэдгээ ухаарч амжихын завдалгүй хорвоо түүнийг минь надаас булаачих гэж. Хамт байхыг хүссэн ахархан хүслээ гүйцэлдүүлэх гэж шуналдаж байх агшинд хайрт минь энэ аймшигтай зовлонгоос ангижрахын тулд хичнээн их зовсныг үл мэднэ.

Залуу цурхиртал уйлна. Хамгийн гаслантай, хамгийн зовлонтой. Тэр өөрийнхөө сэтгэл зүйг энэ бүх хугацаанд хангалттай бэлдсэн гэж бодсон билээ. Гэтэл...

Тэр юунд ч бэлэн биш байснаа хоосорсон сэтгэлийнхээ гүнд мэдэрч байв. Амьсгалах төдийд урагдаж буй мэт, цохилох төдийд эмтэрч буй мэт өвдөлтийг цээжиндээ мэдэрнэ.

Амьдрал яагаад түүнд ийм их шаналлыг өгсөн юм бол? Яагаад түүнийг зовлон руу хөтөлсөн юм бол? Яагаад...

Үлгэр дээрх шиг... Түүнд ид шид байсансан бол үхэн үхтлээ хайрттайгаа жаргалтай амьдарч болох байсан биз. Гэвч хорвоо тийм ч зөөлөн эд биш бололтой.

---

"Инчон- Лондон чиглэлийн нислэг газардах гэж байгаа тул эрхэм үйлчлүүлэгчид та бүхэн суудлын бүсээ зүүнэ үү."

Бүтэн нэг жил өнгөрчээ.

Тэхёнд хайртынхаа төлөө мэтээр сэтгэлд бугласан тэр их өвдөлтийг гаргаж хаяад, үүрд орондоо хэвтэх хүсэл байсан ч түүнд хайртынхаа эцсийн хүслийг биелүүлэх хүсэл ч бас байсан юм.

Өөрийгөө хайрлах.

Магадгүй энэ орчлонгийн сайхныг илүү ихээр мэдэр хэмээн бурхан түүнд сахиусан тэнгэр илгээсэн юм болов уу?

Зүүд мэт ирээд явсан Жон Жонгүг өнөөгийн амьдралд нь нар бэлэглээд алсад оджээ.

Амьдрал гашуун ч хайр амттай.

Тухайн үед Тэхён өвчтөний төлөө ямар ч эмчилгээ хийгээгүй гэсэн шалтгаанаар хурлаар орж, шууд л ажлаасаа халагдсан юм. Сэтгүүлч, сурвалжлагч нар хүртэл аль хэдийнээ ирчихсэн, түүнээс ярилцлага авах гэж тэмүүлж байсан.

Бүх хүн Тэхёнийг эмч хүний хувиар хамгийн жигшүүрт хүн мэт үзэж байсан. Гэхдээ Жонгүгийн эцэг эх хүүгийнхээ эцсийн хүсэл байсан хэмээн олон түмэнд дэлгэж бүх зүйлийг намжаасан билээ.

Харин одоо Тэхён Лондонд газардаж байна. Тэр Оксфордын их сургуульд материалаа явуулж, сэтгэл судлаачийн ангид элсэж чадсан. Хүссэнээрээ сурч, хүссэнээ хийж, хүмүүст аз жаргал түгээхдээ тэр өөрийгөө хайрлаж чадна гэдэгтээ итгэлтэй байв.  Тэр өөрөө өөрийнхөө хувьд хамгийн үнэ цэнэтэй нэгэн болно.

Дэвтрээ нээн хамгийн эхний хуудасны тэг голд нь сийрүүлсүй.

"Хайрт минь, чи надтай үхэн үхтлээ хамт байгаагүй байж болно. Гэхдээ би чамтай амьдралынхаа сүүлийн амьсгал хүртэл хамт байсан гэдгийг санаарай. Эрх дураараа, өөрийгөө хайрла. Чиний хайрт Жонгүг~"

|Анх энэ өгүүллэгээ 2020 оны 6-р сард эхлүүлж байснаа санаж байна.  Та бүхнийг өөрийгөө хайрлахад бага ч гэсэн дэм болсон болов уу хэмээн найдаж байна. Нилээн удаан завсарлаж, хүлээлгэж байж арай хийх дуусгаж буй мөхөс намайг өршөөн соёрх. Хайртай шүү.

Гүнээ хүндэтгэсэн: Женнифер. (Бёол)

•Love Yourself•||Taekook/Completed/Where stories live. Discover now