Chapter 8:"Түүний хүсэл"

949 196 9
                                    

Жонгүгийн хөл шилбэнээсээ эхлээд үхэжсэн тул өнөөдөр түүний эцэг эхийг дуудаж, хагалгааны зөвшөөрөл авахаар зэхэж байна. Гэсэн ч хэдхэн хоногийн өмнө хөмсгөө зангидаж байгаад хэлсэн үгс нь чихэнд цуурайтна.

Чи тэдний хэд нь үхэхийг хүсч байгааг мэдэхгүй!

Би тэдний хүслийг мэддэггүйтэй адил Жонгүгийн хүслийг ч бас мэдэхгүй. Тэр яг юу хүсдэг юм? Хэрвээ би хөлийг нь тайрчихвал түүний ирээдүйн амьдрал хэр бүрхэг байх бол? Намайг үзэн ядах болов уу гээд л асуултууд ар араасаа ундрах юм. Хамгийн гол нь Жонгүг бүхнийг давж гарч чадах болов уу?

"Өдрийн мэнд Ким эмч ээ!"

Жонгүгийн аав ээж хоёр ширээний минь урд суугаад юу хэлэх бол гэсэн айдастай нүдээр хоёул над руу ширтэв. Тэд бол сайн эцэг эх. Хүүдээ асрагч авч, ихэнхи шөнө өөрсдөө сахиж хонодог. Ажил төрлөө үл харгалзан ядрахаа мэдэхгүй хүүгээ хайрладаг хүмүүс.

"Тэгэхээр Жонгүгийн хөл шагайгаасаа дээш үхжээд эхэлснийг бид бүгд харсан тийм үү?"

Тэд зэрэг толгой дохин хатагтай Жон хэзээ мөдгүй урсах нулимсаа барьж ядан байлаа.

"Манай зүгээс цаашид үхэжсэн хэсгийг нэмэхгүйн тулд өвдөгний үеэс нэг инч дээш тайрах төлөвлөгөө байна. Мэдээж энэ бүхэн та нарын зөвшөөрөлтэйгээр явагдах юм л даа. "

"Тэглээ гээд Жонгүг хэр удаан амьдрах юм?"

Ноён Жон хүйтэн хоолойгоороо хайрах мэт асуухад нь би сандарсандаа бичиг цаашаа эргүүлж тойруулан харав.

"Дээд тал есөн сар."

Миний хариулт тэдэнд таалагдаагүй нь илт. Жон хатагтай нэг сайн гүнзгий амьсгаа аваад ямар ч эргэлзэх тээнэгэлзэх зүйлгүйгээр "ҮГҮЙ" хэмээв. Тэд хоёул хагалгааг эсэргүүцэх нь тэр.

"Энэ хэтэрхий харгис магадгүй бүр хачирхалтай сонсогдож байж магадгүй эмч ээ! Гэхдээ энэ бол түүний хүсэл. Тэр ирээдүйд хөлгүйгээр цаг хугацааг өнгөрүүлж чадахгүй. Жонгүг их эмзэг, бас сул дорой байхыг хүсдэггүй нэгэн. Хэвлийдээ есөн сар тээсэн юм болохоор бие сэтгэлээрээ хором мөч бүрт тарчлахыг нь хараад сууж чадашгүй нь. Гагц бидний бус Жонгүгийн хүссэн эцсийн хүсэл нь."

Түүний хүссэн эцсийн хүсэл...

Би тэдэнтэй өнгөрүүлсэн яриагаа эцэст нь нэг дуусгаж, бүхнийг ойлгох гэж хэсэг суув. Эмч хүний зүгээс хийх боломжтой бүхнийг хийхгүй харж сууна гэдэг байж боломгүй зүйл.

---

"За залуу минь, юу хийх вэ?" гадаа нартай их сайхан өдөр байсан учраас Жонгүгийг авч салхилахаар шийдэн өрөөнд нь орж иртэл зөөврийн компьютер дээрээ ямар нэгэн зүйл харан сууж байв.

"Би энэ үед Нью-Йоркийн тав дугаар өргөн чөлөөний гүүрэн дор байсан юм. Амьдралынхаа тэн хагасыг аялж, хөгжилдөж, наргин цэнгэж, бас бусдыг шархлуулж өнгөрөөсөн."

Жонгүг дэлгэцэн дээрх зургуудыг сольж олон олон аяллыг гэрчлэх зургууд үзүүлэв.

"Магадгүй үйлийн үр нь ирсэн байх..."

Түүний үг байгаа байдлаасаа хэтэрхий зөрөх шиг... Харц нь гунигтайгаар төөнөдөг хэдий ч дотоод зүрх сэтгэл нь өсвөр насан дээрээ зогссон бяцхан хүү шиг л гэрэлтдэг шүү дээ. Тэр ямар байхыг хүснэ, түүгээрээ байж чаддаг нэгэн. Надаас өөр...

"Эмч өвчтөн гэж нэрэлхмээргүй байгаа болохоор шууд л Тэхён гээд дуудчихъя."

Бидний хооронд хэсэг нам гүм байдал үүсч тун удалгүй Жонгүг дахин ам нээв.

"Юу гээч, Тэхён. Чи бусдаас онцгой. Зүгээр ч нэг онцгой биш чи бүх зүйлээрээ онцгой. Чиний сэтгэж байгаа зүйл чинь, хийж байгаа үйлдэл чинь, өмсөж байгаа хувцас чинь, бас дуулдаг дуу чинь... Чи өдөржин шөнөжин нааш цааш холхиж ажилд нухлуулдаг хүмүүсээс тэс өөр. Гайхалтай нэгэн."

Цээжин дотор минь нэг зүйл багтаж ядаж дэлдэж, гэдэс базлах мэт гаслантай, гунигтай мэдрэмж төрөх нь тэр. Үг бүр чинь аймшигтай өвдөлт мэдрүүлж байна. Зүгээр л замд таарсан өвчтөн атлаа яаж ингэж ихээр шаналуулж чадна вэ? Ирээдүйд үүнээс хүнд зүйл тохиолдох атал юундаа ингэж охин шиг аашилна вэ? Ким Тэхён!

Эргэлзэх зүйлгүйгээр хатаж хуурайшсан уруулыг нь үмхэн авч, удаанаар сорлоо. Хэн хэн нь яг л үүнийг хүсч байсан мэт улам ихээр шунана. Гуниг цөхрөлөө дийлж ядсан бяцхан үнэсэлт гашуун нулимсаар хачирлагдаж, сэхээ авахын тулд саллаа. Хацрыг нь даган урссан нулимсыг нь арчиж өгөөд, духыг нь үнэрлэв.

"Хоёр сар галзууртлаа хайрлахад хангалттай хугацаа бололтой тийм үү?"

Бид хамраа шүргэлцэн инээмсэглэж эцсийн мөчид уруул минь ахин түүнийхтэй нийлэх нь тэр.

|><

•Love Yourself•||Taekook/Completed/Where stories live. Discover now