Сүүлийн хоёр сар сэтгэл минь зөвхөн Жонгүг рүү тэмүүлж байгааг би хангалттай мэдэрч байлаа. Дотор минь Пак Чэёон гэх эмэгтэй байхаа больж, аажмаар замхарч байгааг ч анзаарсан юм. Харин одоо надад үлдсэн эцсийн даалгавар бол нэг л харилцаагаа авч үлдэх.
Би яг одоо түүний бүжгийн заал руу явж байна. Тэр амьдралынхаа бүхий л цаг мөчийг модерн бүжигт зарцуулсан нэгэн. Тоглож чаддаггүй хөгжим ч гэж бараг л байхгүй. Надад бүжиг зааж өгөх гэж чадлаараа хичээсэн ч бүтэлгүйтсэн юм даг.
Хамгийн дуртай таримал цэцгийг нь авч амласнаараа үнэт эдлэлийн дэлгүүрээс бөгж хүртэл авлаа. Хэн хэнийг нь шархлуулахгүйгээр харилцаагаа зохицуулах нь миний үүрэг.
Заалны хаалга хаагдах чимээгээр Чэёон хөгжмөө унтраагаад хүзүүгээр минь ороон тэвэрч, хамар дээр минь үнслээ. Тэгээд цэцгийг аван баярласнаа илэрхийлээд цонхны тавцан дээрх бусад гурван цэцэгтэй зэрэгцүүлэн тавив.
"Чэёон, ярих зүйл байна."
Намайг гутлаа тайлан газар суухад Чэёон ч бас газар суугаад, ярихад бэлэн болсноо илтгэв. Бид өмнө нь хоол булаацалдах, юу хүний биед сөрөг нөлөөтэй талаар мэтгэлцдэг байсан болохоос биш өөрсдийн харилцаан дээр хэзээ ч маргаантай зүйл харж байгаагүй. Харин одоо бол өөр шүү дээ. Би өглөө болгон түүнтэй гудамжны үзүүрт байдаг шатан дээр уулздаг байсан бол одоо энэ бүхнээс цааргалдаг нэгэн болчихсон.
"Тэхён, чамайг өөрөө ингээд ярилцах гээд ирсэнд чинь би үнэхээр талархаж байна. Жонгүг сайн залуу, сайхан ч залуу. Та хоёрын харилцааг эртнээс гадарлачихсан. Харин чамайг илүү удаан нууж явсан бол улам хэцүү болох байлаа. Юу ч болсон байсан би чиний сонголтыг хүндэлнэ. Бид нэг нэгэндээ бусармаг хандахаар хүмүүс биш шүү дээ. Их олон жил болсон. Бүх цаг хугацаа гайхалтай байсан шүү."
Миний яахаа мэдэхгүй самгардсан царай түүнийг тэсэхгүйд хүргэсэн байх л даа. Бүх зүйл ойлгомжтой болсон тул сүүлчийн бэлэг болгож авсан хар хайрцагтай бөгжөө түүний гарт атгуулав. Энэ бол түүний амьдралд би байсан гэх баталгаа.
"Сүүлчийн бэлэг. Чэ, бидний энэ олон жилийн үерхэл үнэхээр нандин байсан шүү. Хэн хэндээ өс санах муухай зүйл хийгээгүй гэж найдаж байна. Бас намайг үнэхээр уучлаарай, амьдралыг чинь үрэн таран хийсэнд..."
Би байсан болохоор өөр олон залуутай үерхэж хөгжилдөж чадаагүй.
Би байсан болохоор л бусад шиг найз нөхдийн хүрээлэл үүсгэж чадаагүй.
Би түүнийг хүссэн бүх зүйлээ хий гэдэг байсан. Гэвч тэр өөрийгөө миний дотор хайрцаглачихсан юм. Хэдхэн жилийн дараа гуч хүрэх гэж байхад тэр шөнийн цэнгээний газрын талаар ч ерөнхий ойлголтгүй нэгэн. Сайн хүнтэй учраарай.---2 хоногийн дараа---
"Ким эмч ээ, Жон Жонгүгийг диализаас гаргаад өрөөнд нь оруулчихсан шүү."
У сувилагч ийн хэлчхээд бушуухан гарч, би хавтастай тэмдэглэлээ аван Жонгүгийн өрөө рүү орлоо.
"Сайн уу, залуу минь."
Түүний бие сүүлийн үед нэлээн муу байгаа. Сахарын хэмжээ нь энгийн үед ч 12 ммол/л давж байгаа нь хяналтаас гарсан зүйл юм. Мөн зарим үед Жонгүгийн хараа бүрэлзээд юу ч харахгүй байгаа. Өөрөө уг нь надаас нуугаад байгаа ч тавиур дээрээс аягаа олохгүй баригдчихаад байдаг юм.
"Одоогийн байдлаар тун дажгүй."
Эмчилгээний нөлөө бүрэн гараагүй учраас бага зэрэг сулбайсан Жонгүги хариу хэлсэн юм. Тэгээд цонхны тавцан дээр байх танил цэцэг рүү хуруугаараа заах нь тэр.
"Гайхалтай ухаалаг эмэгтэй. Түүнээс салсанд чинь итгэж чадахгүй нь ээ."
Хэзээ ч юм намайг байхгүй үед Чэёон Жонгүг дээр ирж дээ янз нь.
"Тэхён аа, ганц л зүйлийг ойлгох хэрэгтэй. Би чамд...чиний найдсан шиг тэр хайрыг өгч чадахгүй. Яагаад гэхээр би бол өвчин туссан азгүй амьтан. Би хэзээ ч юм нэг өглөө нүдээ нээж чадахгүй амьсгал хураана. Тэгээд аль нэг далайд үнс болоод хөвөх учраас өөрийнхөө ертөнцөд битгий намайг бүтээ. Удах тусам чи ядрах болно."
Удах тусмаа би ядрахгүйг хичээж чадна...
"Тэгвэл чи хагалгаа хийлгэж болохгүй гэж үү? Одоо ч оройтоогүй байна шүү дээ."
Миний зүгээс түүнд тавих эцсийн асуулт энэ байсан юм. Одоохондоо оройтоогүй. Гэхдээ хэдхэн хоногийн дараа гэхэд л оройтох учраас энэ талаарх асуулт хамгийн сүүлчийнх юм.
"Чи урьд өмнөх миний ярианаас юу ч ойлгоогүй юм байна, Тэхён. Бүр юу ч шүү. Би эрэмдэг амьтан болж амьдралынхаа үлдсэн мөч бүрийг баллахгүй. Хүн болгоны өрөвдсөн харц, худлаа санаа зовнисон байдал, бие махбодын хүслээ яаж хангадаг талаар асуухыг хүсэж ядан байгаа тэнэгүүдтэй тулгарч чадах том зориг зүрхтэй нэгэн би биш. Би бол хулчгар бас юуг ч тэвчиж чаддаггүй бардам нэгэн. Чиний төсөөлөлд багтаж буй зүйлсийг би туулж чадаж хүчирхэг нэгэн биш."
Бид бүгдээрээ хулчгар. Чамайг алдахаас айж байгаа би хүртэл хулчгар...
|9хоногийн дараа оруулж энэ тэр. Боль боль 🤦🏼♀️
YOU ARE READING
•Love Yourself•||Taekook/Completed/
ContoАмьдрал чамд хангалттай, магадгүй түүнээс ч ихийг өгсөн. Ирж буй боломж бүрийг ашигла, хүн гэдгээ мэдэр! Өөрийгөө хайрла! started:200627