Chapter 11:"Найдвар"

677 176 12
                                    

Залуусыг орвол гэрийнхэн яг л цэрэгт байгаа мэт жагсаад зогсчихсон, нэгэн зэрэг дуугаар "Сайн байна уу? Ноён Жон." хэмээн мэндлэх нь тэр.

Ичсэндээ нүүрээ хаана хийхээ ч мэдсэнгүй. Хүний өмнөөс ичих аймшигтай ч хүмүүсийн өмнөөс ичих чинь яасан айхтар юм бэ?

"За танилц. Энэ бол Жонгүг. Зүгээр л нэг галзуу залуу байгаа юм."

Тэхён сандрангуй гэрийнхэн рүүгээ хандан ийн хэлээд Жонгүгийн зүг эргэж

"Харин тэд бол манай гэр бүл. Өвөө, аав, ээж, охин дүү, эрэгтэй дүү, манай нохой Тан," хэмээн хүн бүрийг танилцуулав.

"Танилцахад таатай байна. Би бас энэ доор байдаг Үги гэдэг авхайн жигнэмгээс жаахныг аваад ирсэн. Таалагдана гэж найдаж байна." Жонгүг нүүр дүүрэн инээмсэглээд хайрцагтай жигнэмэг рүү заалаа.

"Баярлалаа, гэртээ байгаа юм шиг байгаарай." Тэхёний ээж талархсанаа илэрхийлэн жигнэмгийг авч гал тогоо руу ороод төд удалгүй хоол идэхийг санал болгов.

Халуун дотно яриа өрнөж, Тэхён хоёр дүү рүүгээ хэлээ гарган маргалдана.

"Та дандаа бүх омлетийг идчихдэг биз дээ!" охин дүү Тэхи нь хамраа сарталзуулахад эрэгтэй дүү Тэжү нь ч мөн дэмжиж хүүхдүүд гар нийлэн Тэхёний эсрэг тэмцэнэ.

"Тэгвэл өнөөдөр бүх омлетийг би Жонгүгт өгнө за юу! Хүүхдүүд ээ." Ким хатагтай эелдгээр инээмсэглэн бүх омлетийг Жонгүгийг будаан дээр тавилаа.

"За яахав, тэр царайлаг болохоор өршөөлөө!" Тэхи санаа алдан үргэлжлүүлэн хоолоо идэж эхлэв.

"Тэгэхээр Жонгүг юу хийдэг билээ?" Тэхёний өвөө ихэд сонирхсон шинжтэй асуухад Жонгүг мөрөө хавчих аядлаа.

"Одоохондоо бол нааш цааш үзлэгт ороод л... Өмнө нь би байнга аялдаг байсан."

"Хөөх~ та аялалын тухайгаа яриач. Хаашаа хаашаа явсан бэ?" Тэжү дуу цойлон асуухад Жонгүг инээмсэглэн хүүгийн толгойг иллээ.

"Бараг бүх улсаар явсан."

---

Үдийн зоог өндөрлөж, томчуул байшингийн арын цэцэрлэгт цайлж сууна. Тэхёний аав ихээхэн шооч хүн байх агаад хүүгийнхээ багын хөгтэй явдлуудыг ярьж тас тас хөхөрч суулаа.

"Нэг удаа манай Тэхён бүх мөнгөө шавхаад-"

"Аав наадахаа битгий ярь! Цаашдаа бүү дуyгар!" Тэхён аавынхаа яриаг бушуухан таслахад Жонгүг эсэргүүцэж, үргэлжлүүлэн ярихыг гуйлаа.

"Тэр бүгдийг нь шавхаад элсэн дээр цамхаг хийдэг тоглоом авч байсан. Тэгтэл манай хашаанд ширхэг ч элс байхгүй болохоор буцаагаад гурав дахин бага үнээр зарсан юм. 20 настай хүү маань тийм л хөөрхөн байж дээ." Ноён Ким маг маг инээж

"Одоо бол том залуу." хэмээв.

Хашаанд байх модод шинэхэн нахиагаа цухуйлган ногоорно. Хаврын нэгэн өдөр нарлаг, сайхан байх ажээ. Тэхён Жонгүгийг дээр зузаан бүтээлгээр хучаад духыг нь үнэрлэлээ.

"Манай Тэхён хүчээр шахуу эмч болчихсон хүн. Гэр бүлийн уламжлал гэх шалтгаанаар хүчилсээр байгаад болгочихсон юм. Гэсэн ч тэр бүх сэтгэл зүрхээ зориулж байгаа."

Тэхёний өвөө ярих явцдаа хоосорсон цайны аяга руугаа өлийж, хүндхэн санаа алдана.

"Гэхдээ түүнийг ямарваа нэг байдлаар өөрийгөө олно хэмээн найдаж байна.". Жонгүг ийн хэлээд явах цаг болсныг дуулгаж, ахмадуудтай салах ёс хийн Тэхёний хамт эмнэлгийн зүг хөдөллөө.

Чамайг өөрийгөө олно гэдэгт итгэдэг гал халуун найдвар дотор минь байсаар л байдаг.

|Bi bvr tusuurchijee😂 vnsy vnsy nmg vnseere goy comment 🥺❤️❤️♥️

•Love Yourself•||Taekook/Completed/Where stories live. Discover now