Chapter 3:"Хурал"

876 193 1
                                    

Хурал эхлэхээс ганцхан хормын өмнө зааланд орж ирэн суудлаа эзлээд амьсгаа авахтайгаа болов. Тэгээд өчигдөр шөнө хүртэл сууж хийсэн Жонгүгийн өвчний тухай дүгнэлтүүд, эмчлэх арга зэргийг бэлтгэсэн зөөврийн хураагуураа материалтайгаа хавсран бэлдээд томоотой гэх чинь цомцойн суулаа.

Эмнэлгийн менежер яг л өчигдрийн адил хагалгаа, гомдол санал зэргийг ярьж, дараа нь тасаг бүрээс эрхлэгч нар нь гарч ирэн онцлох сайжирч буй басхүү бусдын зөвлөгөө хэрэгтэй байгаа өвчтөнүүдээ ярьж, хоорондоо санал солилцоод авав.

"Ким Тэхён эмч ээ, тэгэхээр Жон Жонгүг хэр байна даа." зүрх судасны тасгийн эрхлэгч миний зүг харан асуухад нь бт зөөврийн хураагуураа өргөн харуулж, тэр ч толгой дохьсон учир индер дээр гарлаа.

"Бүгдэд нь өглөөний мэнд!" анхны өдрийн сэтгэгдлээс үүдсэн үү бүгд л намайг яг өвөг дээдсээ эсвэл зуун жилийн өмнө амьдарч буй хүн харсан аятай ширтэнэ.

Би компьютерт зөөврийн хураагуураа залгаад Жонгүгийн анх мэдээгүй болсон өдрөөс өчигдрийнх хүртэл шинжилгээ, эмчилгээ, биеийн байдлын өөрчлөлт дээр хийсэн анализуудаа үзүүлж танилцуулахаар хоолой засан ам нээлээ.

"Тэгэхээр Жонгүгт хийсэн эхний өдрийн чихрийн шижингийн шинжилгээгээр хариу нь 5.54 ммол/л гарсан. Энэ нь чихрийн шижинтэй эсвэл тун удахгүй хүндэрнэ гэдгийг батлахгүй. Үүнийг яаж батлах вэ гэхээр шинжилгээний дараа гурав хоногийн турш түүний цөсийг цэвэрлэж үүний дараагаар сахарын хэмжээ эрс буурсан байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр цөсний тусламжтай нойр булчирхай эргээд хэвийн ажиллаж эхлэсэн гэсэн үг."

"Тэгвэл яагаад одоо хүртэл түүний доод хэсэг мэдээгүй байгаа юм?"

Хараахан танилцаж амжаагүй үл мэдэх эмч бүсгүй яриаг минь таслан ийн асуув.

"Олон шалтгаан байж болно. Бас Жонгүгийн хөл долоо хоног өнгөрчхөөд байхад үхжээгүй нь учиртай. Нэгдүгээрт түүний сахар хэвийн хэмжээнд. Хоёрдугаарт L 4, 5 дугаар үеийн мэдрэл дарагдсан бол удаандаа хөл мэдээгүй болж болно. Эсвэл булчингийн эд эс хангалттай сэргэж чадахгүй байгаагийн улмаас мэдрэлээ алдсан гэх таамаг ч байна. Хамгийн чухал нь гуя дагадаг артерийн судас нарийсах тохиолдол суугаа болох эрсдэл өндөр. Гэхдээ сүүлийн жишээг шууд хасч байна. Өвчтөний хараа маш сайн бөгөөд муудсан зүйл огт байхгүй. Бас амьдралын хэв маягаас нь авч үзвэл сахар өвчин тусах үндэслэл олдохгүй байгаа юм. " яриан дундаа бэлдсэн материалаа үзүүлж, Жонгүгийн шинжилгээний зургийг ч мөн харууллаа.

"Тэгээд таныхаар бол одоо яаж эмчлэх юм?"

"Хурлын дараа судас, булчингийн эход харуулж, нурууны рентген зургийг ч мөн авна. Шаардлагатай бол бүтэн биеийн MRI хийнэ. Үүний дараа эмчилгээгээ шийднэ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа."

Индер дээрээс буух хүслэн болсон тул бушуухан бөхийж, хүндэтгэл үзүүлээд суудалдаа очиж суув. Тэдний харц яг л... Нэг тийм хачин аймшигтай. Юунд тэгж муухай ширтэнэ вэ? Би өөрийнхөө дүгнэлтийг хэлснээс биш огтхон ч буруу зүйл яриагүй байлтай.

"Ким эмчдээ баярлалаа. Өнөөдрийн яаралтай болон болзошгүй хагалгааны..."

---

Хурлын дараа цахилгаан шатанд суугаад долоон давхарт гарах гэтэл даац хэтэрсэн тул түрүүлж буун, долоон давхар луу шатаар мацах нь тэр. Уг нь амьдрал өмнө нь их дажгүй санагддаг байсан юм сан. Гэтэл ажил хийгээд ирсэн чинь ямар хэцүү юм бэ? Бурхан минь.

Үнэхээр л одоо хүртэл ажлаа дадлага мэт андууран жижиг сажиг зүйл хийхийг эрмэлзэж байвч хамаг хүчир нь эмчид ирдэг бололтой.

"Дадлагын оюутнууд ирвэл над дээр лав битгий хуваарилагдаасай."

Нуруугаа түшин Жонгүгийн өрөө рүү алхаж байтал ард хэн нэгэн

"Юу гээд л үглээд явдаг юм!" гэх нь тэр.

"Будда минь!" би уулга алдан хойш хартал Жонгүг толгой сэгсрэн гаслаад

"Би будда биш Жонгүг. Бас аав ээж хоёр түрүүн ирчихээд явсан. Миний утсыг өнөөх өндөр шүүгээн дээрээ тавьчихсан хүрэхгүй байна!" гэлээ.

Бид хамтдаа өрөөгөөр орж түүний утсыг аваад, доош шинжилгээнүүдээ өгөхөөр явлаа.

|Би зохиолч биш Бичээч байна 😂

•Love Yourself•||Taekook/Completed/Where stories live. Discover now