Chapter 6:"Чимээгүй тахал"

846 196 1
                                    

Шөнөжин Жонгүгийг сахиж хоносон тул өглөө эртлэн ээлжээ хүлээлгэж өгөөд, гэр лүүгээ харилаа. Өчигдөр цас орсон болоод ч тэр үү цаанаа нэг л дулаахан өглөө намайг угтаж, хэзээ мөдгүй ойчоод өгөх байсан биед минь эрч хүч амтагдах нь тэр.

Гэртээ орж ирээд хамгийн түрүүнд шүршүүр лүү зүглэв. Сайхан дүүрэн халуун ус ч байсан яахав. Харин энэ бүх хугацаанд Жонгүгийн тухай бодол намайг бие цогцостой минь хамт эзэмдэж байсан юм. Түүнийг эмчилж чадахгүй бол, эсвэл үүрд тахир дутуу чигтээ үлдчихвэл би өөрийгөө өршөөх болов уу? Хоёрхон долоо хоног эмнэлэгт хэвтсэн атлаа харц нь дахиад чадахгүй гэсэн мэт газрын гаваар ортлоо цөхөрчихсөн. Би түүний итгэлийг үгүй хийчихвэл яах вэ?..

Уснаас гараад унтахаар орондоо орсон ч Жонгүгийн тухай бодлууд нойрыг үлдэн хөөжээ. Зөөврийн компьютероо өвөр дээрээ тавиад урьд өмнө нь хийж байсан бүх судалгаануудаа үзлээ. Гэхдээ ажилдаа ормогцоо доод хэсгээрээ мэдээ алдсан хүн дээр ажиллана гэж нэг ч гэсэн хүн сануулсан бол ядаж л.

Хаалга гурвантаа тогших дуулдаж, амьдралынхаа хором бүрийг анагаах ухааны салбарт зориулсан аав минь нэг шил виски, хоёр хундагатай барин орж ирлээ. Түүнд ямар нэг таагүй зүйл болох болгонд л ингэж орж ирдэгсэн.

Намайг төрөхөд л манай гэрийн дарсны цуглуулга дунд байдаг байсан Windsor брэндийн вискиг аав бид хоёр сүүлийн найман жил хувааж уусан ч дуусгаж чадаагүй юм.

"Мөс авах уу?"

Аав вискигээ хундагалахаасаа өмнө эргэлзэнгүй асуухад нь би толгой сэгсрэв. Тэр надад нэг өөртөө ч мөн адил тунгаар хийгээд хундагаа хөнгөхөн тулгав.

"Ямар нэг зүйл болоо юу?" би эвлэгхэн асуусан ч аав эрс үгүйсгэв. Гэхдээ л таагүй зүйл болсон нь тодорхой.

"Аавынх нь хорин жил ажилласан судалгааны материалыг нэг муу шинэков өөрөө хийсэн мэтээр профессоруудын хороонд аваачаад өгчхөж."

Миний зүрх шууд л тэнгэрээс газарт буух мэт хүчтэй унаж, арай хийн босч ирлээ. Энэ бол аавын сахал үсээ ч авахгүйгээр хийсэн бүхэл бүтэн зуу гаран хуудас судалгаа бий. Сүүлд ижил төстэй зүйлсийг хураангуйлж шивээгүй бол таван зуу гарч ч болох байсан. Би аавын сэтгэлийг үнэхээр сайн ойлгож байлаа.

Бид нэлээн удаан ярилцаж суусны эцэст тэр залуу нь аавын өдийг хүртэл сургаж ирсэн Хангүг их сургуулийг дүүргэсэн нэг муу жаал байж таарав. Өмнө жил арай хийн дүнгийн голч 90 дөнгөж давсан гэж хэлж байсан аавын үгийг саналаа. Үнэхээр хүн яаж тийм арчаагүй байж чаддаг юм.

"Чи ч бас дуртай ууж байхыг бодоход нэг юм болжээ."

Аав орон дээр минь илүү тухтай завилан сууж компьютер дээр байсан судалгааны ажил руу хальт харав.

"Хоёр хөл нь мэдээгүй. Бас биеийн дулаанаа хянаж чаддаггүй. Жаахан даарахад л халуурчихдаг. Өчигдөр 40 хүрээд таталт өгсөн."

Би түүнд өвчний түүх, явц, шинжилгээ гээд хийсэн бүхнээ гаргаж үзүүлэхэд аав бүгдийг нь нэг бүрчлэн нягтлах нь тэр.

"Чи тэгээд юу гэж оношилсон юм?"

"Оношилж чадаагүй. Түүнийг шижинтэй гэхэд аль нь ч тохироогүй. Ер нь юу ч бүтээгүй."

Аав хэд хэдэн шинжилгээний хариу болон эхний өдөр ба сүүлийн өдрийн хөлийн зургийг дэлгэж урд минь тавилаа.

"Чихрийн шижин мөн Тэхён. Тэр ч байтугай хүнд хэлбэртээ орчихсон." аавын үг миний нүдийг хэд дахин бүлтийлгэж чадав. Ямар үндэслэлтэйгээр ингэж хэлж байна аа?"

"Түүний анхны өдрийн шинжилгээг хардаа. Боломжийн мэт санагдсан биз. Гэхдээ чи түүний цусны эд эсийг томруулж харсан уу?" би толгой сэгсэрлээ. Би тэгэх байтугай бараг түүний цусыг ч хараагүй.

"Инсулин даавар зохих хэмжээгээр ялгарч глюкозыг саармагжуулж чадаж байгаа ч задалж, тэнцвэржүүлж чадахгүй байна. Бас хүн хүний эд эс үхжих хугацаагаараа эрс тэс. Өвчтөний эхний өдрийн хөлийн арьсыг хардаа. Эрүүл мэт харагдаж байгаа биз? Харин сүүлийнх нь цонхийгоод, арьс нь биедээ буй бүх тослогийг гадагшлуулж байгаа гялтганаад тодхон харагдаж байна. Чихрийн шижин бол чимээгүй тахал Тэхён. Тэд заримдаа хүний биеийг эхнээс нь идэж дууссаныхаа дараа ч илэрч болдог юм. Яагаад дэлхийн нийт хүр амын 60 хувь нь энэ өвчинтэй тэмцдэг юм? Илрүүлж чадахгүй уддаг болохоор өвдчихдөг."

Аавын үгийг эсэргүүцэх ганцхан шалтгаан байсан нь Жонгүгийн амьдралын хэв маяг байлаа. Хамгийн гол нь би түүнийг эдгэж чадна гээд бат итгүүлчихсэн шүү дээ...

"Гэхдээ тэр хүүхэд чинь тамхи ч татдаггүй шт." сулхан хоолойгоор хэлсэн ч аав сонссон нь мэдээж.

"Чи ээжээс нь шинжилгээ авч үзсэн үү? Ээж нь чихрийн шижингийн хамааралтай байвал хүүхэд нь ч бас болно."

Биш гэж найдсан юмсан...

| 😐😐😐😐😐😐😐😐😐😐😐😐😐😐😐😐😐😐😐😐😐

•Love Yourself•||Taekook/Completed/Where stories live. Discover now