Chapter 5:"Алибаба ба дөчин дээрэмчин"

811 187 0
                                    

Жонгүгийн дуудуулснаар өрөө рүү нь том том алхаж, хамаг хурдаараа очлоо. Мэдээж дахиад өнөөх тэд хэдэн минут гэж үглүүлэхгүйн тулд шүү дээ.

Намайг ороход тэр орондоо бөх гэх чинь унтах агаад царай бага зэрэг сааралтсан харагдав. Хүйтэн хөлс нь ужены гол горхи шиг хүзүү даган урсаж, ойртох төдийд л халуу дүүгэх мэт өндөр халуурч байх нь тэр. Гэхдээ гадаа хүйтэн болохоор салхинд хүртэл гараагүй юмсан. Яагаад халуурчхав аа...

Хүйтэн алчуураар толгойг нь боож, цонхны хажууд байх хөргөгчөөс мөс гаргаж ирэн хүзүүнд нь эвлээ. 39,8... Ингэж өндөр халуурах ёсгүй. Жаахан л удах юм бол таталт өгөх нь. Өмнө нь өвчний түүх дээр тайвшруулах тариа хийсэн гэж бичээгүй байсан учир маш бага тунгаар судсанд нь шахаад парацетамол усанд уусгаад бага багаар халбагадаж өглөө. Хагас цаг өнгөрсөн ч дээрдэх шинж байсангүй.

39,9... Халуун нь улам нэмэгдэж, айдсыг минь дэвэргэх нь тэр. Түүнд юу ч үйлчлэхгүй байна. Хөнжлийг нь давхарлаж хучсан ч бага багаар царай нь цонхийж, удалгүй таталт өгөх нь тэр.

"СУВИЛАГЧ АА!" эмнэлгээр нэг орилж, Жонгүгийн хөнжлийг хуу татаж хаяад төв мэдрэлийн цэг болох хамрын доод хэсэгт даран, толгойн алчуурыг ч бас авч хаяв. Сувилагч асрагч хоёр яаран орж ирээд Жонгүгийн хөлийг илж, сувилагч тайвшруулах тариа хоёр дахин тунгаар судас руу нь шахлаа.

Арав...

Ес...

Найм...

Долоо...

Амьсгал нь тогтворжиж булчингууд нь сулрав.

Зургаа...

Тав...

Дөрөв...

Жонгүг нүдээ нээж, бид харц тулгарлаа. Бүхнээс залхаж буй цөхөрсөн харц...

"Баярлалаа, бүсгүйчүүд ээ." асрагч, сувилагч хоёр толгой дохин өрөөнөөс гарч, би газраас Жонгүгийн хөнжлийг сэгсрэн нөмрүүлэв.

"Дахиад халууныг чинь үзье."

Энэ удаад 38,7 бага ч гэсэн бууж байна. Бурхны авралаар цус харвасангүй.

"Ус..."

Түүний яриа бүдэг бөгөөд сөөнгөтсөн сонсогдоно. Толгойг нь өндийлгөн жаахан жаахнаар бүлээн ус уулгаад, нойтон үсийг нь алчуураар арчлаа. Тэгээд орны толгойд сууж, хүзүү, дагз гээд өвдөх магадлал өндөр хэсгүүдэд нь иллэг хийж өгөв. Жонгүгийн нүдээ аньсан байдал нь юу юунаас илүүтэй тайван, мөдгүй унтаад өгөх шинжтэй харагдана.

"Би биеийн температураа хянаж чаддаггүй юм. Жаахан даарах битгий хэл халуун өрөөнд байхад хүртэл ямар нэг байдлаар заавал халуурдаг. Өнөөдөр рентген зургийн өрөө жаахан хүйтэн байсан."

Тийм байж. Надад анзаарагдаагүй ч түүний хувьд хүйтэн байж шүү дээ. Ийм байж яаж эмч болох хүн бэ?

Гар минь чилж эхлэсэн тул өвөр дээрээсээ толгойг нь буулгаж дэрэнд нь хэвтүүлээд, дахиад жаахан ч атугай хүйтэн жин тавилаа.

Эцэст нь халуун нь бууж 36,8 зааж эхлэв. Гал тогооноос жаахан л зутан гуйчихъя. Юм идчихвэл илүү дээрдэнэ гэж найдъя. Намайг өрөөнөөс гарахаар үүд зүглэхэд Жонгүг эрс эсэргүүцэв.

"Битгий яв!"

Гайхшрал минь дээд цэгтээ хүрч, яагаад гэдгийг асууж зүрхэлсэнгүй. Таталт даван гарна гэдэг тийм амар зүйл биш шүү дээ. Сайн тайвшраагүй байж мэднэ. Орны хөлд суугаад хөнжлийн цаанаас товойн үзэгдэх булчинлаг шилбийг нь даран барилаа.

"Та айсан үедээ яадаг вэ? Ким эмч ээ."

Түүний асуулт намайг хэдэн хором бодролд автан суухад хүргэв. Нээрээ би айхаараа яадаг юм бол? Хамгийн сүүлд хэзээ айсан билээ? Сөүлийн их сургуульд тэнцэж чадах эсэхээ тааж ядан суухдаа айсан билүү? Арчаагүй хүү нь болохоос айсан билүү?

"Алибаба ба дөчин дээрэмчин."

Жонгүг миний үгийг ойлгоогүй бололтой нүдээ бүлтийлгэхэд нь би илүү сайн тайлбарлаж өгөхөөр ам нээлээ.

"Би алибаба ба дөчин дээрэмчин киноны дууг дуулдаг. Хэлийг нь сайн ойлгодоггүй ч дуудлагаараа дуулчихдаг. Донжтой мөртлөө тайвшруулж чаддаг дуу."

"Надад дуулөад өгчих."

Үнэндээ би үгийг нь ч сайн хэлж чаддаггүй учраас аль байдгаараа аялж өгөв. Жаахан тэнэг сонсогддог дуу гэдэг нь үнэн ч хэцүү үед яаж ийм дуу хийсэн юм гэмээр гайхалтай.

"Та ч найдваргүй солгой юм аа. Чих минь яг хагарах гэж байлаа." Жонгүг намайг шоолж байгаадаа бах нь ханасан мэт чанга чанга инээж, инээснээс үүдсэн нулимсаа арчив.

"Одоо яахав дээ. Ингээд төрчихсөн байхад."

Бид хоёул хамтдаа инээлдэж, түнэр харанхуйг угтлаа. Шөнийн арван хоёр цаг. Анхны ээлж гэхэд тийм ч аймшигтай байсангүй.

"Ким эмчээ, та мэдэх үү?"

"Юуг?"

|700 vg 3 honogt bichij ntr bi ch baijdee .... TvT

•Love Yourself•||Taekook/Completed/Where stories live. Discover now