Chapter 2:"Хоцорлоо!

964 195 3
                                    

Манай хотхоноос эмнэлэг хүртэл алхвал хагас цаг, машинаар явбал арваад минут л болно. Өчигдөр алхчихсан болохоор өнөөдөр машинаа унах гэтэл, дүүрэн цас байсан тул гараа халааслан алхахаар шийдэв. Цасаар дүүрэн гуравдугаар сарыг угтаж, гудамжинд ажилчид зогсоо зайгүй цас цэвэрлэнэ. Гудамж уруудан голдоо орж байтал нагац эгч Суни том хайрцагтай зүйл дийлж ядан явж байгаа харагдлаа. Би бушуухан гүйж очоод хайрцагтай зүйлийг аваад, яагаад энэ хүртэл ганцаараа, бас явган явж буй талаар асуув.

"Чэжү рүү явж эмийн ургамал түүж, ямар ч химийн бодисгүй тан хийж ирсэн юм. Тэгээд өвөөд чинь өгөхөөр явж байтал замд дугуй хагараад, тэгээд яахав дээ, алхаж ирлээ."

Тэр хүнд хүнд амьсгалан миний хажууд алхаж, бид өгсүүр гудамжийг туулан гэртээ ирэв. Би яарч байгаагаа гэрийнхэнд дуулгаад харайлгасаар гудамж уруудан яг төв зам руу ордгийн даваан дээр халтираад уначих нь тэр. Уулга алдан ёолсон ч дотроо хүн хараагүй байгаасай хэмээн залбирч бушуухан такси барив.

Эмнэлгээс долоон зуун метр орчмын наан замын түгжрэл биднийг угтан авч, саарал хүрэмтэй хөгшин жолоочид мөнгөө атгуулаад, машинаас үсрэн буулаа.

8 цаг 54 минут. Хар хурдаараа гүйсэн ч ажил эхлэхээс хоёр минутын өмнө эмнэлгийн үүдээр оров. Бурхан минь амьдралдаа ингэж хоцорч үзсэнгүй. Миний нэр хүнд ингээд шалаар нэг тарлаа хөөрхий...
Өрөө рүүгээ гүйж хувцсаа солиод, гутлаа үдэж байтал есөн цагийг заасан сэрүүлэг дуугарах нь тэр. Дуус дуус...

Тасгаар хамаагүй гүйх хориотой тул хурдан хурдан алхсаар Жонгүгийн өрөөнд орж ирлээ.

"Өглөөний мэнд!"

Би аль байдгаараа хөөрхөн инээж, цоглогоор мэндлэхэд Жонгүг тэргэнцрээ нааш эргүүлэн цаг руу заав.

"2 минут, 54 секунд хоцорлоо!"

Ээ бурхан минь, эмчийнхээ өөдөөс ингэдэг өвчтөн гэж хаа байсан юм бэ? Есөн цагт үзлэгтэй гэдэг нь үнэн ч хүнд ямар л бол ямар асуудал гарч болно, тийм биз дээ.

"Харин нөгөө..."

Үнэнээ өчих гэтэл яг л багшдаа тайлбар тавьж буй хоёр дугаар ангийн сурагч шиг санагдсан тул толгой сэгсрэн сандал авч түүний урд суулаа.

"Ямар зовиур байна даа?"

"Ор хэтэрхий хатуу байна! Хэвтрийн дэглэмээ барих үед өгзөг минь өвдөөд, яг банз болох гэж байгаа мэт мэдрэгдэж байна!"

Түүний яриа надад ойлгомжгүй санагдаж хэсэг гөлийв. Түүний доод хэсэг тэр чигтээ мэдээгүй болсон гэсэн дээ.

"Өгзгөө мэдэрч байгаа хэрэг үү?" Жонгүг толгой дохиод, өвөр дээрээ тавьсан зузаан бүтээлгээ орон дээр тавив. Түүний эмнэлгийн өмдийг өвдөг хүртэл нь дээш шууж, булчин болон арьсыг нь сайтар шалгана. Тэгээд өчигдөр авсан бүх шинжилгээнүүдээ нягталж үзээд нэгэн шийдэлд хүрэх нь тэр.

"Ер нь яг хэзээ хөл нь мэдээгүй болсон юм бэ?"

"Долоо хоног"

Миний таамаг бүр ч батлагдах шиг. Хэрвээ шижин өвчтэй байсан бол хөл нь аль хэдийнээ үхжээд эхлэх байсан байж таарна. Тэгэхээр энэ зүгээр л мэдрэл сэргээх жаахан эмчилгээ шаардах байх.

"Анх мэдээгүй болохдоо өгзгөө мэдэрч байсан уу?"

"Би гэдсээ ч мэдрэхгүй байсан. Одоо бол гуяас доошоо юу ч мэдрэхгүй байна."

Өвчтөний түүх дээр түүнд тав хоногийн турш мэдрэл сэргээх тариа, халдварт өвчнөөс сэргийлэх антибиотик, бас хаван буулгах зорилготой цефатаксим тарьжээ. Мөн нойр булчирхай дэмжих бэлдмэл, инсулин их хэмжээгээр тарьсан байх нь тэр.

"Өмнө нь арьс загатнах, эсвэл огцом жингийн хэлбэлзэл, нэг бол их идэх эсвэл бүр юу ч идэхгүй байх, ам цангах гэх мэт шинж тэмдгүүд илэрч байсан уу?"

"Би тогтмол цагт хоол иддэг, бусад үед өлсөж байгаагаа ч мэдэхгүй. Тогтмол цагт ч зохих ёсны шингэнээ нөхөж авдаг. Тиймээс ямар нэг таргалалт байхгүй, бас миний арьс загатнадаггүй."

Бүх зүйл гайхалтай бүтэх шиг санагдаж, Жонгүгийн биеийн үзүүлэлтүүдийг тэмдэглэж аван цахим бүртгэлийн хэсэг рүү явлаа.

"Жон Жонгүгт булчингийн эхо болон рентген дээр үдээс өмнө цаг бичээд өгөөрэй."

"Ойлголоо Ким эмчээ. Гурван минутын дараа хурал эхлэнэ. Та одоо гүйхгүй бол хоцрох нь."

Үгүй ер нь, хэн ч надад яагаад хуралтай гэдгийг хэлсэнгүй вэ? Бурхан минь гэж! Дахиад л хоцрох нь...

|Хоцрох ч хамгийн муухай мэдрэмж шүү 😖

•Love Yourself•||Taekook/Completed/Where stories live. Discover now