Chapter 4:"Жижүүр"

871 198 4
                                    

Бид шаардлагатай бүх шинжилгээг хийсэн ч юу ч олж чадсангүй. Бүх юм санаснаар минь болоогүй учир оройг хүртэл өрөөндөө бүгж суулаа. Үнэхээр Жонгүгт чихрийн шижинтэй эсвэл мэдрэлийн судас дарагдах, булчингийн сулрал гэх мэт өвчнүүдийн аль нь ч алга. Яах ёстой юм бэ?

"Тэхён, өнөөдөр ээлжтэй шүү!" Мин эмч ээлжийн хуваарь луу хальт заачхаад өрөөнөөс гарлаа. Жижүүрт гарах хүртэл арван таван минут. Дахиад жаахан л сууя...

"Хёнаа" бодлыг минь сарниулан хоол барьсан миний найз бүсгүй ороод ирэх нь тэр. Бид ахлах сургуулиасаа хойш их эвсэг үерхэж байгаа юм. Бараг 9 дэх жилдээ гэсэн үг. Би түүний хацар дээр бяцхан үнсэлт бэлэглээд өөрийнхөө сандал дээр суулгаж, өөрөө хажууд нь зогсов.

"За тэгээд шинэ ажил хэр байна даа?" Чэёон хоолыг уутнаас нь гаргах зуураа ийн асууж, ажлын тэмдэглэл рүү минь өлийнө.

"Уг нь гайгүй ч эргэлзээтэй зүйл их байна. Үнэндээ толгой минь яг гашлах нь." би цаг руугаа хяламхийж, сандал авчран суугаад хоолноос савхдав.

"Ээж чамайг өнөөдөр жижүүртэй гэсэн учраас би хамгийнхаа гоёор хоол хийгээд ирлээ." түүнийг хоолноосоо амсаагүй гэдэгт тавин мянган воноор мөрийцье.

"Гоё байна уу?"

"Мхн, ёстой гоё" толгойгоо хурдан хурдан дохиод арай гайгүйгээр нь будаанаас хэд хэд халбагадлаа.

"Би амсъя даа." Чэёон миний савхыг авах гэж оролдсон ч би түүнд өгсөнгүй.

"Чамд өгөхөөр чинь би цадахгүй шүү дээ!" давсаар бөмбөгдсөн хоол хийснийг нь мэдэгдүүлэх юм бол сэтгэлээр уначихна. Миний эсэргүүцлийг үл харгалзан тэрээр шууд л гараараа мах ногооноос холин чимхэж аваад амандаа хийчих нь тэр. Тэгснээ ярвайн савтай хоолоо булаагаад авчхав.

"Аймаар давстай байна. Битгий ид! Эрүүл мэндэд чинь муу!"

"Будаатай холихоор зүгээр байна аа."

Түүнээс хоолыг нь дээрэмдэх бүтээгүй тул жижүүрийн тэмдэглэл хөтөлдөг дэвтрийг аван хамтдаа өрөөнөөс гарлаа.

"Замдаа Минагийн бүжгийн заалаар орох учраас битгий санаа зовоорой." Чэёон надад үдэлтийн үнсэлт бэлэглээд хурдан хурдан алхсаар алга болов.

Өрөө болгоноор явж өвчтөнүүдтэй ярилцан, хэрэгтэй гэсэн бүхнийг нь ойртуулж туслаад хамгийн сүүлд Жонгүгийн өрөөнд ирлээ.

"Жижүүр эмч миний өрөөнд долоо арав гэхэд ороод ирчихсэн байдаг."

Би түүний хэлсэн цагаас арван таван минутаар хоцорчээ. Анхны минь жижүүр ааш муутай өвчтөнөөс болж сүйрэх вий дээ...

"Би бусад хүмүүст хэрэгтэй зүйлийг нь ойртуулж өгөөд жаахан удчихлаа."

Үнэндээ ээжийн хэлснээр Жонгүг шиг хүмүүс ёс зүйн хороонд гомдол мэдүүлдэг учир тэдний өмнө аль болох сул дорой басхүү хөгжилтэй байх ёстой гэсэн юм л даа.

"Тэрийг асрагч нар хийдэг юм."

"Би зүгээр л..."

Жонгүг зузаан хөнжил дороос гараа гаргаж ирэн, хөнжлөө орноосоо түлхэж унагаагаад өндийн суулаа. Тэгснээ ташаандаа зүүлттэй гуурсны сав руу гараараа зааж

"Гуурс сольж чадах уу?" гэх нь тэр. Хиймэл эрхтэн дээр л туршиж байсан болохоос жинхэнэ хүн дээр сольж үзээгүй шүү дээ. Сувилагч дуудах уу?

"Би асрагч дуудах уу?" миний үгэнд Жонгүг илт дургүйцэх мэт толгойгоо гэлжийлгээд нүдээ анив.

"Эрэгтэй асрагч байгаа юм уу?" энэ удаад надад хэлэх үг олдсонгүй. Манай тасаг гуравхан эрэгтэй эмчтэй шүү дээ. Гэхдээ одоогоор би л байна. Ганцхан л алдаа гаргах юм бол түүний үр хойч энэ хорвоод үлдэхгүй гэсэн үг.

"Чамайг эрэгтэй болохоор чинь л гуйж байгаа юм. Би заагаад өгөх болохоор санаа зоволтгүй."

Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж ёстой үнэн үг юм даа. Найман жил анаагах эрдэмд суралцчихаад арав хоног эмнэлэгт хэвтсэн өвчтөнгөөр юмаа заалгаж байх гэж. Жонгүгийн гайхалтай тайван зааврын дагуу гуурсыг төвөггүй солиод, хуучин гуурсыг хогийн сав руу хийлээ.

Тарианы цаг хүртэл би Жонгүгийн тухай бодролд автсан юм. Тэр өмнө нь яг л бүсгүйчүүдийн эрлэг байсан байх. Үгүй байсан ч хамаагүй тэр бол жинхэнэ чалхтай эр хүн.

"Ким эмч ээ, таныг тусгай өрөөний Жонгүг өвчтөн дуудуулж байна."

Сувилагч өрөөний хаалгаар хальт толгойгоо цухуйлган мэдээ дамжуулаад алга боллоо.

|Ажлынхаа хажуугаар хичээж орууллаа шүү Т^Т ГОМДООВОО...

•Love Yourself•||Taekook/Completed/Where stories live. Discover now