Жонгүгийн бие өдрөөс өдөрт муудаж байлаа. Тэр хоол идсэн ч буцаагаад гаргадаг болчихсон. Миний таамгаар түүнд хэдхэн хоног байгаа. Ганц хоног ч атугай илүү амьдруулахын тулд эмчилгээ хийх ёстой. Гэтэл тэр бүх эмчилгээг зогсоохыг шаардсан. Бурхан минь, хайртай хүн минь өвдөлтдөө шаналж байхад би харж зогсохоос өөр юу ч хийж чадахгүй байна гэдэг хичнээн аймшигтай.
Жон Жонгүг намайг яа гээв ээ? Хайртынхаа төлөө юу ч хийгээгүй бяцхан азгүй амьтан болгохоор шийдсэн юм уу? Энэ бүхний дараа би хэн болж дуусахаа мэдэхгүй байна. Айж байна...
Чамайг хайрласныхаа төлөө чамайг алдах болсондоо шаналж байна..."Тэхёнаа~"
Дуу нь цаашаа ороод тэртээх алсад буй мэт сонсогдох цөхрөнгөө барсан хоолойгоороо миний нэрийг чүүтэй айтай дуудахад нь би бүлээн ус гарт нь атгуулж, зүгээр л хажууд нь суув.
"Биднийг анх уулзахад өвөл байсан. Цас сэвсийтлээ орсон тэр нэг өглөө бор хүрэмтэй хачин залуу гүйхээрээ эмнэлгийн үүдээр орж ирэхийг харж билээ. Ерөөсөө тэгээд л дурлачихсан. Хүн дурлахаар яадгийг мэдэх үү?"
Түүний асуултанд би толгой сэгсэрлээ.
"Цаг хугацаа удааширдаг. Энэ ертөнцөд ганцхан дурласан хүн нь л байгаа мэт мэдрэгддэг. Тийм мэдрэмжийг бор хүрэмтэй залуугаас авсан. Чи бүх зүйлээрээ онцгой. Хэн ч чам шиг супер-мений зурагтай усны гутал, киттигийн зурагтай борооны цув өмсөхгүй. Ганцхан чи л чадна. Зүрхний чинь хаа нэгтэй тэмцэж ядаж буй бяцхан хүсэл мөрөөдөл байгаа гэдэгт би итгэдэг. Чамайг хурцалж өгч байгаа тэр зүйл..."
Тэр дуугаа хураагаад хэсэг суув. Улайрсан тэнгэрийн хаяаг харж санаашраад яриагаа үргэлжлүүллээ.
"Цахилгаан тэргэнцрийг ядартлаа түрээд гэнэт цахилгаан тэрэг гэдгийг нь санан бантахдаа хар хурдаараа зугтдаг залуутай би хавар учирсан. Би тэр залууг хэдийнээ хайрладаг болчихсон байлаа. Хүн хайрлахаараа яадгийг мэдэх үү?"
"Ганцхан түүнийгээ бодож догдолдог уу?"
Би асуултыг асуултаар хариуллаа.
"Үгүй. Хүн хайрлахаараа санаа зовдог. Өлсөж байгаа болов уу? Ядарч байгаа болов уу? Хүн хайрлахаараа түүнийхээ тав тухтай байдлыг хангах гэж хичээдэг. Хайртынхаа тухай илүү их мэдэхийг хүсдэг. Шунадаг. Хүнийг хайрлана гэдэг өөрөө асар их шунал, шаналал, хүсэл тачаал, энэрэл, харамч сэтгэл байдаг. Хайр өөрөө бүх зүйл. Бантахаараа хацар нь улайгаад зугтчихдаг залуу миний бүх зүйл байлаа."
Жонгүг дахин чимээгүйхэн санаа алдаад уснаасаа балгав. Тэгээд яриагаа үргэлжлүүлнэ.
"Бид хоёр улирал ардаа үдэж, гурав дахь улирлынхаа нүүрийг үзжээ. Тэхёнаа, би чиний талаар хангалттай ихийг мэдсэн гэж боддог. Тиймээс ч чамайг өөрийгөө хайрлаасай гэж хүсэж байна. Энэ харанхуй эмнэлэгт бүгж бүхий л насаа барах гээ юу? Чамд амьдралаа харамсахааргүй өнгөрөөх асар их боломж байна. Энэ эмнэлэг сэтгэлийг чинь хөдөлгөдөг үү? Жаргалтай байж чаддаг уу? Олон арван өвчиндөө шаналж байгаа хүмүүсийг хараад сэтгэл хангалуун байдал мэдэрч чаддаг уу? Чамд илүүг бүтээх хүч, сэтгэл зүрх байна. Бас чиний онцгой зан чанар... Чи хамгийн гайхалтай нь."
Түүний яриаг сонсох тусам сэтгэл минь хүнд оргиж өөрийн эрхгүй цурхиртал уйлав. Жонгүг намайг гараараа дохин дуудахад нь илүү дөхөм суугаад энгэрт нь толгойгоо наалаа. Түүний зүрхний цохилт хүчтэй мэдрэгдэнэ.
"Өөрийгөө хайрласан ч гэсэн зүрхэндээ намайг багтаах жаахан зай үлдээгээд өгөөрэй. Ёроолд нь байсан ч хамаагүй ээ. Тэгж байж л би хаана ч очсон дулаахан байж чадах байх."
"Зөндөө том зай байхад, чи тэр бүх зайнд амьдар за юу!"
Уйлахаа зогсоож чадахгүй нь.
"Хайртай шүү, Ким Тэхён"
"Би ч гэсэн хайртай."
Түг, түг, түг.
Түг...
...
| Онгод монгодоо хүлээгээд бүр цөхрөнгөө барав цэг
YOU ARE READING
•Love Yourself•||Taekook/Completed/
Historia CortaАмьдрал чамд хангалттай, магадгүй түүнээс ч ихийг өгсөн. Ирж буй боломж бүрийг ашигла, хүн гэдгээ мэдэр! Өөрийгөө хайрла! started:200627