Гурван сар хүлгийн жолоо залж, дөрвөн сар айлчлан ирсэн сүүлийн хэдэн хоног тасралтгүй бороо шавшжээ. Ашгүй нэг зогслоо гэж бодож дуусаагүй байтал дахиад л асгарч хэн хүний сэтгэлийг хангалттай үймүүлж чадаж байв. Үүний нэгэн адилаар Жонгүгийн дотор ч гэсэн яг л аадар цутгаж байгаа гэдэг нь эргэлзээгүй.
Аавтай уусны маргааш би түүний цусны эсийг шалгаж үзсэн юм. Тийм ээ, бодож байгаа чинь үнэн. Аавын хэлснээр энэ бол чихрийн шижин. Яаж ч хичээсэн гурван сараас дээш амьдарч чадахааргүй болтлоо хүндэрчихсэн, архаг нуугдмал.
Хуучин хувцасны дэлгүүрээс авсан цэргийн алаг хээтэй борооны цувыг сүүлийн хэд хоног Жонгүг шоолж байгаа. Учир нь ханцуйг ягаан өнгийн "Hello, Kity" туузаар чимэглэсэн болохоор л. Заримдаа өдөр бүр энэ цувыг өмсөж түүнийг инээлгэмээр санагддаг. Эр хүн гэдгийг нь батлах мэт өрвийсөн хэдэн сахал нь маг маг инээх тоолонд нь дээш доош хөдөлж, эгдүү хүргэдэг юм.
"Өдрийн мэнд, ноён Жон!" эмнэлгийн үүдээр орж ирэхэд Жонгүг үүдэнд сонин гарчиглан суух агаад намайг дээрээс минь доош гүйлгэн харснаа гутал руу минь заан тас тас хөхрөв. Хүн аалзны зурагтай 42 хэмжээтэй усны гутлыг надаас өөр авах хачирхалтай этгээд угаас энэ орчлонд байхгүй.
"Сонирхолтой гутал байна."
"Загварлаг байгаа биз дээ!"
Би гутал руугаа нэг харж, Жонгүг рүү нэг харахад тэр мөрөө хавчин 'онцгой' хэмээн амандаа бувтнав.
"Одоо уг нь тарианы цаг юмсан." би энгэрээсээ мөнгөлөг харааны шилээ гарган зүүгээд цаг руугаа заахад Жонгүг толгой дохиод тэргэнцрээ эргүүллээ. Цахилгаан шат руу түрүүлж ороод Жонгүгийг хүлээтэл малийтлаа инээснээ эргэж хараад хамаг хурдаараа дугуйгаа эргүүлээд алга болох нь тэр.
Долоон давхарт гараад түүн рүү залгасан ч амжилтгүй болсоор арай хийн утсаа авав.
"Хаачих гэж байгаа юм?"
Жонгүг утасны цаанаас жуг жуг инээж
"Зугтаж байна! Өнөөдөр нэг ч тариа хийлгэхгүй" хэмээгээд тасалж орхих нь тэр.
Эмч хүний хувьд байж боломгүй бодрол хэдий ч энгийн хүний нүдээр харвал ганц ч атугай өдөр тарианаас хол байсан нь сэтгэл зүйд нь ч гэсэн нөлөөтэй гэж үзсэн тул нэг их зууралдалгүйгээр зөнгөөр нь орхихоор шийдэв.
Гурван цагийн алдад Жонгүг өрөөндөө орж ирээд цонх руугаа наалдах шахам тулж, тэргэнцрээ зогсоолоо. Тэгээд цонхны бариул руу зааж онгойлгож өгөхийг хүсэв. Хүн бүр бороог хүсэмжилж, үнэрийг нь үнэртэж байхад тэр хэд хоног харж суусан шүү дээ. Тиймээс ч би толгой дохин цонхыг онгойлгоод, түүнийг дааруулахгүйн тулд өвөр дээр нь бүтээлэг тавилаа.
"Чи ирээдүйд яаж амьдарна гэж боддог вэ? Ер нь сүүлийн хэдэн жил ч гэсэн юу хийв?"
Жонгүг борооны үнэр хамраараа сорох нь түүний гүнзгий амьсгалаас тод сонсогдоно. Би ер нь сүүлийн хэдэн жил юу хийсэн билээ? Сурсан билүү? Хичээлээ хийгээд л амьдарсан.
"Гэр, сургууль, гэр, сургууль гээд л."
"Арай сургуульд орсон цагаасаа хойш тэгж амьдарсан юм биш биз дээ?"
Тэр нэг хөмсгөө дээш өргөж, долоовор хуруугаа эргэлдүүлэв.
"Амьдралынхаа хорин жилийг сурч өнгөрүүлсэн гэсэн үг үү?"
Би алгуурхан толгой дохилоо. Нэгэнт л үнэн юм хойно...
"Юуны тулд? Яг чиний хүссэн зүйл мөн юм уу?"
Энэ удаад надад хэлэх үг битгий хэл үйлдэл ч олдсонгүй. Яг миний хүссэн зүйл мөн гэж үү? Үгүй л болов уу. Хүссэн зүйл минь биш гэдгийг Чэёон хүртэл мэддэггүй байх.
"Би зүгээр л гэр бүлийн уламжлалаа дагасан юм."
"Тэгвэл эмч байх чамд сайхан мэдрэмж төрүүлдэг юм уу? Чи энэ чигээрээ үлдвэл над шиг өвчиндөө баригдсан олон арван хүнтэй учирна. Тэр болгон чамд сайхан санагдах уу?"
"Би тэдний өмнөөс шархлах болно."
"Тэр харж байна уу? Чамд энэ ажил зовлон авчирна уу гэхээс жаргал ерөөхгүй. Хүний амь авраад л жинхэнэ баатар гэж бодож байвал харин ч эсрэгээрээ. Чи тэр дундаас хэд нь үхэхийг хүсч байгааг мэдэхгүй шүү дээ. Цөхрөнгөө барсан нэг нь арай хийн амар амгаланг олох гэж байтал чи тэдний амарлингуйг сүйтгээд амьдар гээд босгочхоор тэдэнд ямар санагдах уу? Одоо байгаагаасаа хэд дахин зовно гээч. Тэдний ихэнх нь ирээдүйд шаналдаг. Чи энэ талаас нь бодож үзсэн үү?"
Жонгүгийн хэлсэн үг бүр миний толгой руу хүчтэйхэн шааж байв. Тэдний хэд нь үхэхийг хүсдэг юм бол? Миний мэдэх ертөнцийн цаад талд ер нь юу оршиж байдаг юм бол? Надад дахиад тунгаах өчнөөн зүйл байгаа юм байна.
"Бороо зогсчихлоо. Цонхоо хаа."
|өглөөний мэнд;)
YOU ARE READING
•Love Yourself•||Taekook/Completed/
Cerita PendekАмьдрал чамд хангалттай, магадгүй түүнээс ч ихийг өгсөн. Ирж буй боломж бүрийг ашигла, хүн гэдгээ мэдэр! Өөрийгөө хайрла! started:200627