01. First meeting

805 101 0
                                    

Everybody likes me

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Everybody likes me...
But you...
_________________________________

_________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Анхны учрал...

Хүн бүр л биднээс анхны учралын талаар, нэг нэгэндээ хэрхэн сэтгэлтэй болж байсан талаар асуудаг юм...

"Ахлах сургуульд байхдаа" бидний нэгэн хэвийн л энэ хариулт. Бүгд л биднийг сайхан хосууд гэлцдэг байж билээ.

Харин би энэ тухай огтоос ярихыг хүсдэггүй байсан...

Гэхдээ яахав. Анхны учралынхаа талаар ярья л даа. Ахлах сургуулийн 2 дугаар ангидаа би шилжсэн юм. Цоо шинэ ертөнцөд хөл тавьж цоо шинэ найзуудтай болохоор Сөүлийн урдаа барьдаг хувийн сургуулуудийн нэг рүү шилжсэн.

Гэхдээ тэр өдөр ганц би шинээр эхлэгч нь байсангүй. Надаас өөр нэг охин байсан. Тэр жижигхэн нүүртэй, давхраатай алаг нүдтэй, уруул нь булцгар өөртөө таарсан хөх өгзөгтэй. Төгс гэмээр охин байсан.

Өөрийгөө царай муутайгаар мэдрэв. Хачин их сандрал тээгээд гүнзгий амьсгаа аван зогсох үед минь тэр охин надруу гараа сунгаад өөдөөс инээмсэглэсэн нь намайг бараг тайвшруулж дөнгөж билээ.

Тэр охиныг Арим гэдэг байлаа. Миний хамгийн сайн найз болсон тэр охин. Миний хамгийн үзэн яддаг нэгэн болсон тэр охин...

2014 оны есдүгээр сарын нэгэн.

"Ороод ирээрэй" Багш дотроос ингэж орилох үед бид нэг нэгэнрүүгээ инээмсэглээд дотогш орлоо. Анги нь их халуун байлаа.

Mᴇᴍᴏʀɪᴇs Oɴᴇ: Hᴜɢ Where stories live. Discover now