19. Forgiveness

436 51 9
                                    

Уучлал чинь чин сэтгэлийнх, хайр чинь үүрд мөнхөд байгаасай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Уучлал чинь чин сэтгэлийнх, хайр чинь үүрд мөнхөд байгаасай...

_____________________________

2020 оны долдугаар сарын хорин есөн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

2020 оны долдугаар сарын хорин есөн.

AUTHOR POV

"Ким Мингюү! Чи нээрээ. Оймсоо угаалгын машинруу хийчих тийм хэцүү байна уу чамд?"

"Уучлаарай эхнээр!"

"Наад камераа унтраагаад завааруулсан юмаа цэвэрлэнэ үү. Ноён Ким!!"

Мингюү ачаагаа цэгцэлж байхдаа өнөөх олон дурсамж бичигдээд үлдчихсэн камерийг олсон бөгөөд Нахён хайрцган дотор тэдний хамтдаа авхуулсан зурагтай хамт их л нандигнан хадгалсан байх аж.

Бичлэг дээр тэд аль хэдийнээ хамтдаа амьдраад эхэлчихсэн үе нь гарч байх бөгөөд Мингюү зөөлнөөр инээн сууна.

"Хёни... алив энд суу" Мингюү гэнэт л Нахёныг татан өвөр дээрээ суулгаад "Жаахан тайван суугадах даа" гэх нь тэр.

Нахён харин улам уурлан хөмсөг зангидаад буух гэтэл Мингюү уруул дээр нь үнсээд авлаа.

"Хөөе-"

"Чшшш. Хоёулаа жаахан ингээд сууцгаая. Заримдаа иймэрхүү зүйлсийг тоохгүй хаячих хэрэгтэй. Ингээд хоёулахнаа тэврэлдээд суух шиг жаргал хаана байна"

Мингюүг ингэж хэлтэл Нахён аргагүйн эрхэнд инээгээд Мингюүгийн мөрийг дэрлэв.

Mᴇᴍᴏʀɪᴇs Oɴᴇ: Hᴜɢ Where stories live. Discover now