14. Bonus chapter

439 53 0
                                    

Тийм хурдан хэн нэгэнтэй гэрлэнэ чинээ төсөөлж ч байсангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тийм хурдан хэн нэгэнтэй гэрлэнэ чинээ төсөөлж ч байсангүй.

___________

2017 оны арван хоёрдугаар сарын нэгэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

2017 оны арван хоёрдугаар сарын нэгэн.

"Ямар зоригтой залуу вэ? Ганц жаахан охиныг минь ийм хурдан аваад суучих гэж" Аав их л нухацтай ингэж хэлээд урдаа тавьсан жүүснээсээ нэг балгалаа.

"Тэгээд бүр аль хэдийнээ очоод гэрлэлтээ батлуулчихсан байдаг... за яахав та хоёр насанд хүрсэн хүмүүс өөрсдөө мэдэг гээд орхих гэхээр бүр хэтэрхий л жулдаад байх юм" эгч хажуугаар нь аавд янз бүрийн зүйлс хэлж миний уурыг улам хүргэж,  Мингюү бид хоёрт их хүндрэлтэй байдал тулгарчихаад байлаа.

"Ким Мингюү. Аав нь хувийн компанитай. Жилийн орлого  7 тэрбум магад түүнээс ч их вон, доороо дүүгүй айлын бага, багаасаа ээжийгээ алдсан болохоор төрсөн юм шиг л ханддаг хуурай ахтай. Хуурай ах нь YQ группын Юүн ерөнхийлөгчийн хүү юм байна. Юүн ерөнхийлөгч аавын чинь компанид хөрөнгө оруулдаг, аав чинь PJM компанитай хамтарч ажилладаг. Тийм байж ийм бага орлоготой юм уу?" Аав цээжээр шахуу дуржигнатал ингэж хэлээд араас нь санаа алдав.

"Дүүг минь юмаар дутаахгүй гэдэгт баталгаатай л бололтой. Багаасаа юу дуртайгаа өмсөж юу дуртайгаа идэж өссөн хүүхэд. Юу дуртайдаа явж, юунд дуртай байна түүнийгээ мөнгөөр ч хамаагүй аваад өсчихсөн хүүхэд. Тэгээд хар насанд хүрээд шууд л тусдаа гарсан. Юугаар ч дутаж өсөөгүй хүүхэд болохоор юмаар дутаах юм бол дэмий шүү! Хун Жисүтэй чинь нийлүүлээд-" эгч хажуугаар нь ахиад л янз бүрийн юм яриад эхэлсэнд би ширээн доогуур түүний хөлийг өшиглөв.

Mᴇᴍᴏʀɪᴇs Oɴᴇ: Hᴜɢ Where stories live. Discover now