![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Энд нэг хайрын түүх дуусч байхад тэнд дахин нэг хайрын түүх эхэлж байдаг.
_____________________
Заримдаа миний амьдрал үнэхээр адал явдалтай, уйдах зүйлгүй санагддаг байв.
Угаасаа уйдах зүйл байгаагүй. Би уйлсан, туйлдатлаа гомдож үзсэн, маргааш байхгүй юм шигээр бодож жаргалдаа ташууран явсан үеүд ч олон.
Дахиад өөр хэнийг ч хайрлахгүй юм шиг аашлаад, бүхнийг өөрөөсөө түлхэж, орь ганцаар байхыг хүссэн үеүд ч олон бий.
Гэсэн ч надад "ганц л амьдарна яадаг юм" гэж бодоод тэнэг үйлдлүүд хийсэн удаа нэг ч үгүй.
Би үргэлж нухацтай бодож, алсыг харан шийдвэрээ гаргадаг байсан.
Бодохнээ өдийг хүртэл өөртөө суулгаж чадаагүй ганц зүйл минь "Хүсвэл орхиод явах" байсан юм.
Би орхиж чаддаггүй. Хэрвээ би дотны нэгнээ орхих юм бол өвдөлт нь хэр байх бол гэж санаа зовдог, өөрөө өвдсөн ч хамаагүй би л түрүүлээд орхихгүй юм шүү гэдэг хачин бодлоо тээсээр өдийг хүртэл явсан.
Тиймдээ ч одоог хүртэл дотроо "Ким Мингюү яг одоо намайг хүрч ирээд тэвэрвэл би бүхнээ хаясан ч бэлэн" гэж нууцхан бодсоор зогсоно.
Дээр хэлсэнчлэн би орхиж чаддаггүй нэгэн болохоор одоо ч энэ олон олон дурсамж хадгалагдсан байшингаас гарч чадалгүй зогссоор л байх аж.
Одоо ч тодхон санагдах тэдгээр бүх дурсамжнууддаа тэврүүлсээр зогсоод л байлаа... эндээс гараад нэг алхахад л бид хамааралгүй хүмүүс болно гэхээр яс хавталзам ихээр айна.
Юунд нь ч хүлэгдэх вэ дээ. Өөртөө байгаа эцсийн зоригоо шавхаад түүнээс холдохыг хүссэн юм хойно.
Дахиж өвдөхийг хүсээгүйдээ, түүнийг ч хүлээд байхыг хүсээгүйдээ ийм сонголт хийсэн байхад.
![](https://img.wattpad.com/cover/228432473-288-k394461.jpg)
YOU ARE READING
Mᴇᴍᴏʀɪᴇs Oɴᴇ: Hᴜɢ
Romance- Дурсамж өөрөө дэндүү хачин. Бид уйлж байснаа инээж, инээж байснаа уйлж дурсдаг... дэлхий өөрөө тийм хачин. ✔MEMORIES SERIES BOOK 1