Асар их жаргалтай байдлын минь шалтгаан чи...
Хачин их санаа алдах шалтгаан бас л чи...
Тархинд эргэлдэх тэдгээр бодлууд зөвхөн чиний тухай..._______________________
Ээж минь нэг удаа надад хэлж байсан юм.Чи л хэрэгтэй байна гээд араас үхэх шахам гүйгээд иртэл нь чимээгүй амьдар гэж...
Үнэн л юм билээ. Тэр хүн гарч ирхээс өмнө би чимээгүй амьдарч болсоор ирсэн. Харин тэр гарч ирснээс хойш чимээгүй амьдрал минь өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үзэсгэлэнтэй чимээгээр солигдчихсон юм даа...
2015.1.27
"Өнөөдөр биеийн тамир орно гэсэн" Мингюү сургууль руу алхах замдаа газар ширтсээр ингэж хэлэхэд нь би толгой дохив.
"Хэрвээ чи тамирын хичээл дээр тогловол гоё доо" Мингюү атган дотроо багтаасан миний гарыг куртикныхаа халаас руу хийв. Тэгснээ нэг их аймар санаа алдав.
"Уг нь ч тоглохгүй байх үндэслэл байхгүй л дээ."
Би аль ахлах ангид орсноосоо хойш л тамирын хичээлд огт сонирхолгүй болчихсон. Жаахан байхдаа уг нь заал тойрч гүйж харайгаад овоо гайгүй идэвхтэй л байдаг байсан. Одоо хичээлээ тасладаггүй ч тоглох тийм ч дуртай байхаа больсон.
YOU ARE READING
Mᴇᴍᴏʀɪᴇs Oɴᴇ: Hᴜɢ
Lãng mạn- Дурсамж өөрөө дэндүү хачин. Бид уйлж байснаа инээж, инээж байснаа уйлж дурсдаг... дэлхий өөрөө тийм хачин. ✔MEMORIES SERIES BOOK 1