24. Memories and love

489 46 10
                                    

Амьдралд олдох цор ганц дурлалаа алдсан хүн дахиж түүн шиг нэгнийг олох нь ховор

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Амьдралд олдох цор ганц дурлалаа алдсан хүн дахиж түүн шиг нэгнийг олох нь ховор...

_______________________

_______________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

MINGYU POV

Хааяа миний тархинд хэзээ би түүнийг алдах бол? гэсэн хачин бодлууд эргэлддэг байлаа.

Хэзээ би түүнийг алдаж, хэзээ бид нэгнээсээ хамааралгүй хүмүүс болох бол гээд л.

Үргэлж алдахвий гэж айдаг байсан ч эцэст нь би өөрийгөө ч, хорвоогийн хаанаас ч дахиж олохгүй түүнийгээ ч алдчихсан юм.

Тэгээд л би хайрыг хэт дүүргэж болдоггүй гэдгийг ойлгосон. Хайрыг хэт дүүргэж, дурсамжаа хэт нандигнавал эцэст нь өөрөө ганцаардалдаа идэгдээд дуусна.

Би түүнтэй алхам бүртээ хамт байсан, харин түүнийг алдсаны дараа тэдгээр дурсамжууд дотроос минь зулгааж, сэтгэлийн мухраас минь өнөөх "тэврэх юмсан" гэдэг хачин бүтэхгүй бодол гараад ирнэ.

Ертөнц бүгд харанхуйлж байхад тэр л ганцаар өөдөөс минь инээдэг, тэр л ганцаар намайг тайвшруулахын тулд тэвэрч өгдөг байсныг гэнэт л хачин ихээр үгүйлнэ.

Түүнтэй хамт өдөр бүрийг өнгөрүүлдэг байхдаа би харин ингэнэ чинээ төсөөлж ч байгаагүй юм шүү.

Арван хоёрдугаар сарын гучин нэгэн.

Гадаа цас орж, залуус жаргалтай гэгч нь хөтлөлцөн алхах нь кафен цонхоор үзэгдэнэ.

Mᴇᴍᴏʀɪᴇs Oɴᴇ: Hᴜɢ Where stories live. Discover now