23. Secret

443 50 2
                                    

Чамайг хайрласан мөч бүртээ би харамсахгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чамайг хайрласан мөч бүртээ би харамсахгүй.

______________________

2021 оны 11р сарын 30нд.

NAHYEON POV

Заримдаа би амьдралыг яагаад ийм толгой эргэм байдаг талаар бодож толгой гашилгадаг байлаа л даа. Яаж ийм адармаатай, гэнэтийн заримдаа үнсээд авмаар чихэрлэг зүйлсээр дүүрэн байж чаддаг байна аа.

Амьдрал бидний толгойг эргүүлж байхад бид яахаа мэдэхгүй бүдэрч, эргээд босох ч гуйвж дайвсаар эргээд л бүдэрч унаж орхидог.

Хачин ч гэсэн бид энэ бүхнийг туулаад л гардаг.

"Дахиад ингэвэл Вонү бид хоёр үнэхээр тэсрэхээр байна шүү Ким Нахён"

Мина надруу уурлан ингэж хэлэхэд нь би дэмий санаа алдана.

"Хүссэндээ хэрэлдээд байгаа бишдээ. Үнэхээр болохгүй байна ойлгов уу? Зүгээр л яах учраа олохгүй байхад эгч юм бол жаахан ч гэсэн зөвлөөд өгөөч Мина"

Би Мина руу зөрүүлэн их л ууртай өнгөөр ингэж хэлтэл тэр барьж байсан дэрээ надруу нүүлгэлээ.

Мингюү бид хоёр ахиад л муудалцаад би уурандаа Мина Вонү хоёрынд хүрч ирсэн юм. Манай хоёр удахгүй хуримаа хийх гэж байгаа. 1 сарын дундуур хийх юм. Тэгээд түүндээ бэлдээд их л завгүй байгаа.

"Бид хоёр одоо та хоёрын сэтгэл зүйч, нууц хадгалдаг авдар энэ тэр бишдээ. Дандаа л над дээр ирэх юм Жихю гэж нэг хүн байгаа шүү дээ уг нь."

"Манай гэртэй ойрхон болохоор нь чам дээр ирдэг юм."

Уг нь тайвшраад сайхан ярилцахаар ирсэн ч түүнтэй хэрэлдээд тайван байхгүй юм байна л даа.

"Аливээ. Найз нь тогломооргүй байна. Үнэхээр сэтгэл санаа тиймхэн байна. Сүүлийн үед бараг өдөр болгон л хэрэлдэж байгаа. 7 жилийн ой болсон өдрөөс хойш хэрүүл тасраагүй. Зүгээр л мэдэхгүй ээ..."

Mᴇᴍᴏʀɪᴇs Oɴᴇ: Hᴜɢ Where stories live. Discover now