10. Just Tears

484 58 15
                                    

Хэн нэгэнд би "уйлах зүгээр" гэж заасан мөртлөө өөрөө нулимсаа тэвчсээр амьдрах юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэн нэгэнд би "уйлах зүгээр" гэж заасан мөртлөө өөрөө нулимсаа тэвчсээр амьдрах юм...

Хачин байна...

__________________

__________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нулимс...

Би тэднийг давсархаг ус л гэж боддог байлаа л даа.

Гуниг дүүрэн нүднээс минь урсахдаа гомдлыг минь шингээн шингээн гашуурч орхидог биз.

Нүднээс гардаг тэдгээр гашуун уснууд сэтгэл доторх өнөөх том бул чулууг аваад гарчих шиг л хачин тайвшруулж орхидог доо.

Сэтгэлээс минь гарч буй гомдлын үгс магад тэр нулимсанд шингэсэн байдаг биз.

Уйлах зүгээр. Зүгээр шүү дээ. Сэтгэл хөдлөлийн л нэг хэлбэр. Уйлж байгаа хүн биш уйлахгүй удаж байгаа хүн л харин сэтгэл дотроо асуудалтай нэгэн байх.

2016 оны дөрөвдүгээр сарын зургаан.

"Бидний дурсамж 34. Өнөөдөр манай хайрт Мингюүгийн төрсөн өдөр болохоор бид түүнд гэнэтийн бэлэг барих санаатай явцгааж байна. Ерөнхийдөө бол бид түүнд худлаа хэлчихсэн. Сургууль дээр байна гэж худлаа хэлчхээд одоо их дэлгүүрт ороод ирчихсэн чимэглэл бэлэг энэ тэрээ авцгаах гээд л явж байна. Ер нь энэ дурсамжаа бичиж үлдээдэг болсоноос хойш би анх удаа л бичлэг хийж байгаа болохоор жаахан туршлагагүй байна байх. Тийм болохоор Мингюү минь ирээдүйд энийг үзчихээд намайг мэдрэмжгүй юм гээд загнаад байвал хохино шүү!"

Mᴇᴍᴏʀɪᴇs Oɴᴇ: Hᴜɢ Where stories live. Discover now