18. Problem

412 51 3
                                    

Амлалт заримдаа зүгээр л хий хоосон үг төдийхөн болоод хувирчихдаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Амлалт заримдаа зүгээр л хий хоосон үг төдийхөн болоод хувирчихдаг.

_____________________________

2020 оны гуравдугаар сарын гучин нэгэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

2020 оны гуравдугаар сарын гучин нэгэн.

AUTHOR POV

"Наад асуудлаа миний оролцоогүй шийдэж чадахгүй нь уу? Эгч хаачсан юм... ганц амралтын өдрөөр минь тайван амраагаад өгөөч! Үнэхээр наадхаа зохицуулахгүй бол цалингүй гэж мэдээрэй. Хэн байх чинь хамаагүй. Халаад хаячихаж чадна шүү!" Нахён их л ууртай хоёр тийш холхиж аягатай кофеноосоо балгалсаар утсаа таслаад, удсан ч үгүй хувцсаа солихоор хувцасны өрөөрүүгээ оров.

Нахён солонгост ирээд хоёр давхар том байшинд ганцаараа амьдарч байгаа бөгөөд, бүхэл бүтэн компаны захирал болчихсон тул Их л хахир хатуу болчхоод байгаа билээ.

"Ёстой нэг надгүй бол энэ эгч зүгээр дэлгүүр хэсэж шоудсаар байгаад аавын чадлаараа хичээж босгосон юмыг юу ч үгүй унагаах юм байна л даа!!! Ёстой сонин хүүхэн юм аа." Нахён арайхийж олдсон ганц амралтыг нь бусниулчихсанд бухимдсаар машинаа барин ажилруугаа яарав.

Өчигдөрхөн л тайван байсан оффис нь ганцхан өглөөний дотор нягтлангийн өрөөнд байсан бүх тооцоо, тайлан алга болж, маргааш гэхэд бэлэн болох ёстой байсан чухал төсөл дээрээ нарийн бичиг нь кофе асгаж, эгч нь өчигдөр орой оффис дээрээ ирэхдээ хадгалчихсан байсан чухал мөнгөнөөс нь авчихсан байсан нь Нахёны уурыг их хүргэх аж.

Mᴇᴍᴏʀɪᴇs Oɴᴇ: Hᴜɢ Where stories live. Discover now