00. Me and You

2.1K 121 4
                                    

You're my everything...

If i love you i promise

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

If i love you i promise...
i will never forget you...
__________________________________

"Ким Мингюү Арим аль хэдийнээ үхсэн гэдгийг чи мэднэ" Би нулимсаа тэвчиж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Ким Мингюү Арим аль хэдийнээ үхсэн гэдгийг чи мэднэ" Би нулимсаа тэвчиж байв...

Эцгээсээ өөр хэн нэгнийг анх удаа хайрлаж үзсэн нь энэ хүн байтал энэ хүний бодол дотор өөр нэгэн орших аж...

"Нахён- Ч-Чи... Бурхан минь чи бид хоёрын талаар юуг ч мэдэхгүй шүү дээ... Тэр хэлэхдээ... Т-Тэр... Үүрд хамт байна гэсэн юм" Мингюү толгой гудайлгаад надад ингэж хэлэв. Түүний хоолой зангирах нь надад сонсогдох аж.

"Салцгаая... Хэн хэндээ ядаргаа бололгүй. Эцсийн эцэст надад хайргүй хүнийг би хажуудаа уяад баймааргүй байна" хэдэн шөнө хэдэн өдрийн толгой гашилгасан бодлынхоо үр дүнг би түүнд хэлтэл тэр надруу гайхан хараад гарнаас минь атгав.

"Нахёнаа. Болохгүй ээ. Б-Би аавд амласан зүйлтэй хүн шүү дээ."

Түүнийг ингэж хэлтэл миний нүдэнд нулимс дүүрээд ирэх аж.

Бид хаанаас эхэлсэнээ, хаа хүртэл явсанаа огт анзаараагүй бололтой.

"Би одоо дахиж чамд найдлага тавьмааргүй байна. Дахиж чамайг уучлахыг ч хүсэхгүй нь Мингюү. Новш гэж юунд хэрэгтэй юм бэ? Энэ хайр. Эхэндээ гал халуун чихэрлэг, сүүлдээ шаналал ганцаардал... надад үнэхээр хэцүү байна. Надад хайргүй хүнийг хайрлах хэцүү байна. Чамд ч бас хайргүй хүнтэйгээ нэг гэрт бүр нэг орон дээр унтах хэцүү байгаа байлгүй..."

Mᴇᴍᴏʀɪᴇs Oɴᴇ: Hᴜɢ Where stories live. Discover now