08. Yours

531 68 4
                                    

Бид магадгүй буруу цагтаа учирсан зөв хүмүүс байх

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бид магадгүй буруу цагтаа учирсан зөв хүмүүс байх...

_____________________

Харамсал өөрөө яг л өт хорхой шиг зүйл

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Харамсал өөрөө яг л өт хорхой шиг зүйл. Гэнэт л тэр санахыг хүсдэггүй харамсалтай дурсамжууд санагдаад эхэлнэ. Тэгээд тархины бүр гүнд орон тэнүүчилж толгой өвтгөнө. Тэгээд л тэр үед тэгчих минь яавдаа гэх хачин харамсал биеэр дүүрэн тархаад энд тэндээс зулгааж эхлэнэ.

Харамсал өөрөө тийм онцгүй зүйл учраас би ирээдүйд харамсал тээн амьдрахгүйн тулд чадах чинээгээрээ хичээдэг байсан юм.

Үг бүрээ цэгнэдэг байлаа. Дургүй хүн байсан ч аль болох найрсагаар хандахыг хичээнэ.

Өсвөр насныхаа хамгийн оргил үедээ би аль болох зөв замаар явахыг чин сэтгэлээсээ хүссэн.

Тиймдээ ч буруу зүйл огт хийж байгаагүй гэвэл худал хэлсэн лав болохгүй.

Мэдээж хааяа нэг дэггүйтэлт байна л даа.

Би үерхэл нөхөрлөлөөс ч эрс татгалздаг нэгэн байсан учраас Мингюүтэй учрахаас өмнө би хөвгүүдийг өөрөөсөө эвтэйхнээр түлхчихдэг, хөвгүүдийн хэлээд байдаг "Хатуу охин" нь байсан юм.

Зүгээр л миний төрөлх зан тийм билээ.

За тэгвэл өсвөр насныхаа хамгийн харамсмаар дурсамжаа би ярьж өгье л дөө.

Mᴇᴍᴏʀɪᴇs Oɴᴇ: Hᴜɢ Where stories live. Discover now