болзоо?

146 29 2
                                    

No one
Сайн уу?

Сайн уу? Хэн бэ?

Харуто байна аа. Шөнөөр чат бичсэнд уучлаарай

Аан зүгээр дээ

Ойрд эргэн ирэлт гээд завгүй байсан болохоор чат бичээгүй юм шүү

Аан тэгсэн байхнээ
(Юу вэ яагаад дандаа аан гээд байгаан бэ? жихюн аа)

Чи зөвшөөрвөл хааяа чат бичиж байж болох уу

Зөвшөөрөлгүй яахав ххэ
(Одоо ххэ эдр)

Заза тэгвэл одоо унтдаа. Маргааш чат бичье. Сайхан амраарай

Чи ч гэсэн

Зүрх хүчтэй цохилоод байна. Амьсгал авж чадахгүй нь ээ. Гар салаглаад байна.

"Хүүүү хүүүү хүүүү"

"Яасан бэ? Юу болсон бэ? Яагаад байгаа юм бэ? хүүеээ чи чинь татаад байгаа юм уу"

ХэИн үгийн зөрөөгүй хэвтэж байсан миний дээр гараад сэгсчиж гарлаа.

"Б..б..и..и зү...г...ээ...р-"

Түүнийг өөр дээрээсээ түлхээд

"Эхлээд миний хэлэхийг сонсчоод сэгсрэлдээ"

Тэр миний дэргэд асаалттай байсан утсыг минь шүүрч аваад эхэндээ нүдээ бүлтийлгэж байснаа дараа нь ёжтой инээн надруу хараад

"АааАааан алт шиг нандин биастайгаа чатлаад  үхчих гээд байсан юм уу"

"Бааяс гээч"

"Биас л бол биас"

                         ~~~~~~~~~~~

"Халууцаад байна"

"Тэгвэл гарж хүйтэн юм идэцгээх үү"

"Тэгье л даа"

"Тэгвэл чи даагаарай Оукэй кажа!"

"Өөр өөртэйгээ яриад л гарчих юм даа"

Хэдий оюутан хүнд мөнгө чухал ч яг одоо бие чухал. Энэ муу дотуур байр нь агааржуулагч шийдээд өгчихгүй.

Сургуультай ойр байрлах зайрмагны газар орж ирээд хэзээ ч үрж дуусахгүй мөнгөтэй юм шиг идчихээд гэдсээ даахгүй сууж байтал гэнэт Хэин

"Ингэхэд Харуто одоо болтол гуйгаагүй юу?"

Гэнэтийн асуултанд нь цочин түүнрүү ойртон мааш зөөлхөнөөр

"Жоохон аяархан хөөе"

Тэр хоолойгоо нэг засчихаад надруу бүр ойртон

"Бүхэл бүтэн 7 сар утасны цаанаас харилцаж, хаяа нэг уулздаг байж одоо болтол үерхэх санал тавихгүй байна гэдэг чинь-"

Толгой гашилган бодлого бодож буй мэт царай гарган хөмсөг зангидан ярих түүний аманд идэж дуусаагүй байсан зайрмагаа чихээд тэнд нь үлдээн гарах хаалга зүглэхэд Хэин ардаас ирж харагдлаа.

Дандаа хэрэггүй юм асууж хүний санаа зовоож байх юм. Гэхдээ л түүний хэлдэг зөв 7 сар бид хоёр чаталсан. Тэр хооронд яг 6 удаа уулзсан.

Гэхдээ уулзсан гэдэг нь хосуудын хийдэг шиг зүйл биш л дээ зүгээр л орой болгон дотуур байрны минь гадна байх хуучирч муудсан сандал дээр суугаад юм ярьж сууцгаадаг юм.

Утас дуугарах чимээнээр явж байсан газраа зогсоод залгасан хүнийг нь утасны дэлгэцнээс нарны хурц  гэрлээс болж харах гэж нилээн үзэж байгаад хэн гэдгийг нь мэдмэгцээ хоолойгоо засан түргэхэн гэх чинь утсаа авлаа.

"Сайн уу, өдрийн мэнд"

"Чамд ч гэсэн"

"Өнөө орой завтай юу"

"Мэдээж"

"Тэгвэл би орой очиж авья"

"Авья гэж өөр тийшээ явах юм уу?"
(Хаашаа явах гэж байгаа юм бол)

"Хоёулаа нэг гоё газар луу явна аа, хаашаа гэдгийн нь битгий асуу"

"А-аан заза"

"Орой хүртэл болзоондоо бэлдээрэй, баяртай"

Тэр утсаа тасалчихлаа.

"Юуу!!!!"

Дэргэдүүр явж байсан хүмүүс хашгирахыг минь хараад зарим нь шивнэлдэж, зарим нь инээлдэж байлаа.

Гэхдээ одоо энэ чухал биш. Тэр дөнгөж сая болзоо гэж хэллээ.


Love of the Fan [Completed]Where stories live. Discover now