мартагдах болов уу?

76 14 1
                                    

Харутог чанга дуугаар дуугарсанд Ян захирал уурсан

"Тэр өөрөө зөвшөөрч байхад битгий голоор нь ороод бай!

Тэглээч Dispatch мэдчихсэн байхад өөр арга байхгүй"

Захирлынхаа яриаг огт тоолгүйгээр гарнаас минь зууран түүний өрөөнөөс гарахад үүдэнд ахлах менежер сандран зогсож байсан бөгөөд бид хоёрыг гарч ирэхэд зөрсөөр захирлын өрөөнд орлоо.

Тэрээр намайг чирсээр TREASURE ROOM гэх бичигтэй өрөөнд оруулан улайтал нь зуурсан гараа сулруулан атгаж айсан өнгөөр ярина.

"Чи сая худлаа хэлсэн тийм ээ? Зүгээр л захиралд худлаа хэлээд надаас салахгүй байх байсан биздээ, миний бодож байгаа зөв тийм үү?"

Энэ өрөө харанхуй төдийгүй том болохоор түүний чичрэх хоолой цуурайтан сонсогдох нь зүрх зүснэ.

"Харуто би чиний төлөө л-"

"Худлаа гэж хэлээч!"

Эцэст нь харанхуйд нүд дасаж басхүү цонхоор гэрэлтэх сарны тусгалд түүний царайг олж харсан ч түүний байгаа байдал сэтгэлийг минь урж хаясан юм.

Тэр уйлж байна

Түүний энэ төрхийг хараад саяхан гаргасан шийдвэртэй харамсаад эхлэлээ. Би ч гэсэн түүнээс салж чадахгүй шүү дээ. Би ч гэсэн түүнд хайртай шүү дээ. Тийм байтал яагаад надад уурлаад байх юм.

"Энэ бүхэн ийм хэврэг байх юм гэж үү? Тэр бүх өнгөрсөн цаг хугацааг ямар ч утгагүй болгох хэрэггүй! Би чамаас салж чадахгүй, хэзээ ч үгүй, би зөвшөөрөхгүй"

Хэдий тэр уурлаж байгаа ч нүднээс нь нулимс тасралтгүй урсана. Битгий намаг ингэж зовоогоочдээ. 

"Намайг энэ шийдвэрийг гаргах амархан байсан гэж бодоо юу? Надад энэ бүхэн зүгээр байгаа юм шиг байна уу? Үгүй шүү дээ би ч гэсэн таны адил таниас салмааргүй үүрд хамт баймаар байна. Гэхдээ энэ бүхэн бүтэхгүй. Би таны ирээдүйн төлөө ийм шийдвэр гаргасан болохоор та ойлгох байх"

"Хараал идсэн мөрөөдөл, ирээдүй битгий энүүгээр түрүү барь! Чи надад сайн байхаа больчихсон юм уу? Хэлээч!"

Би үхэн үхтлээ хайртай байхаа болихгүй байж чадах байхад сайн байхаа болих?

"Та намайг ингэж боддог хэрэг үү?"

Би уйлахгүй байж чадахгүй нь. Үерхэлийн харилцаагаа таслана гэдэг үнэхээр хэцүү зүйл юм. Зарим хүмүүст энгийн зүйл байж болох ч надад хамгаас нандин зүйл минь. Түүнд ч бас тийм бололтой.

Саяхан л уурлаж байсан тэрээр өөрийн нулимсийг үл тоон минийхийг арчиж өгөнгөө үсийг минь илнэ.

Өдөрхөн л эвлэрээд баярлаж байсан бид 2 одоо ингээд уйлаад байж байх гэж. Амьдралыг хэн ч таашгүй юм.

"Харуто одоо зүгээр зөвшөөрчих, чи надаар дутахгүй шүү дээ"

"Гэхдээ чи надаар дутна шдэ"

Түүний хэлсэн хариултанд гунигтайхан инээмсэглэлээ. Тиймээ үнэн. Анхны хайр, анхны үерхэл энэ бүхэн үнэхээр үнэ цэнэтэй байлаа.

"Одоо би явахгүй бол болохгүй. Дугаарыг чинь авахгүй болохоор битгий залгаарай. Бас байрны гадаа ирж болохгүй шүү. Миний төлөө"

Харуто одоо ч уйлсаар. Ийм уйланхай байсан хэрэг үү. Өхөөрдөм юм. Түүнтэй сүүлийн удаа уулзаж байхдаа харж байгаагүй түүний төрхийг хараад амжсанд би баяртай байсан юм.

Түүний энэ төрхийг анх удаа харж байгаа нь би гэж бодохоор өөрийн эрхгүй догдолж бас баярлана.

Түүний гарыг өөрөөсөө холдуулаад анх удаа би түүнийг түрүүлж үнсэхэд ядаргаатай зүрх нь анхных шигээ хүчтэй цохилж цээж дэлдэнэ.

Үнсэлтээ салгачихаад түүнрүү харахгүйгээр шууд л хаалгыг зорьлоо. Одоо энэ хаалгаар гараад л миний шинэ амьдрал эхлэнэ. Зүгээр ээ. Түүний төлөө.

~

Түүнд битгий залга гэж хэлсэн байхад сонсоогүй мэт тууштай залгана.

"Чамд хэцүү байгаа бол блоклож болно шүү дээ"

ХэИн санаа зовинонгүй ийнхүү хэлэхэд зүгээр л толгой дохисон боллоо.

Би зүгээр л блоклож болох байхад яагаад одоо хүртэл тэгээгүй юм бол. Магадгүй чадахгүй байх, түүний хоолойг сонсож болох боломж болохоор тэр байх.

Тасралтгүй залгах дуудлагыг нь шуудхан таслаад дугаарыг нь блоклож орхилоо.

Хэдий харамсаж байсан ч түүний төлөө гэх бодлоо марталгүй өөрийгөө зөвтгөж байлаа.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мартагдах болов уу?.







Bi emo bn











Love of the Fan [Completed]Where stories live. Discover now