Хааччихав?

103 21 13
                                    

Харутотой эвлэрээд сэтгэл санаа үнэхээр сайхан. Болдог бол харсан хүн болгоноо үнсмээр.

"Жихюнаа би түрүүлээд явлаа шүү"

Нүүрээ цэвэрлэнэ гэж тольны өмнө суучихаад юу ч хийхгүй хий инээсээр аль хэдийн 1цаг өнгөрчихөж.

"Заа тэг дээ"

Хаа очиж өнөөдөр ганц хоёр л цагтай болохоор аль болох яарахгүй хувцасласаар дотуур байрнаасаа гарлаа.

Аравдугаар сар гарчихсан тул гадаа бага зэрэг хүйтэрч, хүйтэн салхи өөдөөс сийгэх нь доош харан явахад хүргэнэ.

Гутлаа ширтэн явж байтал хүн мөргөчихлөө.

"Уучлаарай"

Бөхийсөөр дээш өндийвөл нэг л харсан царайнууд. Ахлах сургуулийн гэмээр таван охин намайг сонжин харж бие биентэйгээ шивэр авир хийнэ.

"Биднийг танихгүй байгаа бололтой"

"Дээр эрэг дээр тааралдсан охидууд байна"

"Харуто уббатай одоо болтол үерхэж байгаа биздээ"

"Жижигхэн юм байна шдээ, тэр өдөр аягүү хурдан гүйгээд л байсандаа"

Бурхан минь ингээд дуусч. Аль болох юу ч мэдэхгүй юм шиг царайлан толгой сэгсэрсээр зөрөн өнгөрөх гэсэн ч тэд явуулсангүй.

"Бид танийг бариад идчихгүй, зүгээр л асуух юм гараад ирсэн юм, ойрхон тухтай газар орж сууцгаая болох уу"

Намайг амаа нээж амжаачгүй байтал тэд голдоо хийсээр чирэн явлаа.

Арай сасэн фэнүүд биш байгаа?????

~~~

"Ахахахахахаха"

Эргэн тойронд суусан бүх хүмүүс цочиж, кафены эзэн хөөж гаргахаар чанга бас аймар инээж байгаа хүн бол би.

Хэдий хүмүүсээс ичих ёстой ч яг одоо бол биш. Яг элгээр явахнээ.

"Та нар үнэхээр хөгжилтэй юм аа"

"Эгчээ бид одоо ганц л юм асууж болох уу"

Би нулимсаа арчисаар толгой дохиход тэд чухал царай гаргана.

"Та түүнд үнэхээр хайртай юу"

Гэнэтийн асуултанд нь балмагдаж орхилоо. Энэ хүүхдүүд чинь жаахан юм байж.

Улаа бутарсан хацраа дарсаар толгой дохиход арай том биетэй махлагдуу охин ширээ цохьсоор босч ирэн

"Юм хэл л дээ саянаас хойш толгой дохиод байх юм!"

"Т-тийм ээ, үнэхээр сайн, бишээ хайртай!"

Охидуудын санаа амарсан бололтой инээмсэглэн бүгд цүнхээ уудалж эхлэлээ.

Эдгээр охидууд намайг харааж зандран хайртай айдолоо хамгаалан бидний харилцааг салгах гэж биш, харин ч тэр айдолыг нь хайрлан халамжилж байгаад баярлалаа гээд уух зүйлс авч өгсөн сайхан сэтгэлтэй гэнэн охид байсан юм.

Тэгэхэд би тэднийг намайг буланд чихээд зодох гэж байна л гэж бодсон.

Тэдэн шиг фэнүүд олон байдаг бол айдолууд их баярлах байсан байхдаа.

Тэдний зүг инээмсэглэн ширтэх зуур бүгд цүнхнээсээ том жижг хайрцагтай бэлэгнүүд гаргаж ирлээ.

"Эднийг Харуто ахад өгчихөөрэй"

"Бид фэн уулзалтанд явж чаддаггүй болохоор таниас өөр гуйх хүн байхгүй нь"

"Жижигүүд нь таных шүү"

Сэтгэл хөдлөөд яг уйлах нь. Яагаад ийм хөөрхөн сэтгэлтэй байгаад байгаа юм бэ

"Баярлалаа. Би та нарын талаар Харутод заавал дамжуулж хэлнэ ээ"

Тэд баярласанаа илэрхийлээд цүнхээ үүрсээр гарч одлоо. Би ч бушуухан тэднийг бэлэгийг цүнхрүүгээ хийгээд үлдсэн хэдийг нь тэвэрсээр дотуур байр луугаа зүглэлээ.

Зам даган алхаж байтал дэргэд машины сигнал дуугарсанд золтой л хараал хэлцэнгүй.

Тэрхүү машинруу харвал менежер ах сууж байв.

"Сайн байна уу? та"

Тэрээр инээмсэглэлээр машинд суухыг дохиход би ч баярласаар машинд суулаа.

"Уулзаагүй удсан байна шүү"

Гэнэт Харутогын дуу гарсанд цочиж эргэн тойрноо харвал тэр байсангүй.

"Уулзаагүй ч гэждээ, яриагүй удсан байна"

Тэнэг царайлан сууж байтал менежер ах урдаа тавьсан утас руугаа заалаа.

"Аан утсаар ярьж байсан хэрэг үү?, өөрийгөө солиорчихож л бодлоо"

Тэрээр намайг шоолон инээх нь сонсогдож түүний царайг төсөөлөхийг хичээнэ.

"Өнөөдөр ямархуу байв даа"

"Хичээлийн 2 цагаа тасалсаныг эс тооцвол үнэхээр сайхан байлаа"




Bi amid bga shu beebuudee. Say ayguu huurhun ohin hamag part deer vote daraad setgel sergeegeed gyls neg part biccihlee.

Love of the fan maan hedhen heseg orool duuslaa. Nadiinhaa bicveriig tooj unshij bgd byrlaaaaaaaa



Love of the Fan [Completed]Where stories live. Discover now