сайн уу? сөүл

201 27 0
                                    

Цаг хугацаа ч хурдан юмаа. Идэж ууж, хичээлдээ явж, унтаж хэвтээд аа бас дээрээс нь хайруудаа сонсож дэмжсээр аль хэдийнээ ахлах сургуулиа төгсчих гэж.

"Миний охин харь улсад хичээдэг л юм шүү"

"Тэгж их гуйсан юм чинь сайн сураарай"

"За заавал хүссэн зүйлдээ хүрэх болон оо"

Аав ээжтэйгээ хамт онгоцны буудал дээр нулимстайгаа холилдон зогсож буй минь энэ. Би одоо их сургуульдаа сурахаар мөрөөдлийнхөө орон руу явах гэж байна. Баярлаад үхэх нь.

"Улаанбаатраас Сөүл хүрэх нислэг 20 минутын дараа хөөрөх тул зорчигч та суудлаа эзэлнэ үү"

Чанга яригчаар явах зарлалыг сонссон даруйдаа аав ээжийгээ сайн гэх чинь тэврээд ачаагаа чирэн онгоцруугаа явлаа.

Суудлаа эзэлчихээд түүнийг ирсэн үгүйг нүдээрээ хайж байтал яг л нөгөө зангаараа инээсээр хүрч ирлээ.

"Ёоо би ч амжлаа шүү"

"Дандаа хоцорч байх юм аа чамайг явахаа больсон л юм байх гэж бодлоо"

Хэмээн түүнийг шоолон инээлээ.

Энэ бол миний найз. Бид хоёр анх Treasure фэн пэйж нээж байгаад танилцсан юм. Манай нөгөө админ байгаа юм. Тэр бас солонгост очиж сурна гэж яридаг байснаараа одоо надтай цуг явж байгаа юм. Хамгийн гоё нь бид 2 нэг сургууль.

Бас нэг гоё юм нь нөгөөдөр Treasure-ийн тоглолт болно. Бид хоёр хоёулаа үзнэ. Тасалбарыг нь ч захиалчихсан. Мэдээж өдий хүртэл цуглуулсан мөнгөөрөө авсан болохоор санаа зовох зүйл алга. Энэ чинь л амьдрал шүү дээ. Нөгөөдрийг хүлээж тэсэхгүй нээ. Үнэхээр аз жаргалтай байна.

Яг одоо миний чих ам хоёр нийлэх гэж байгааг би мэдэж байна. Өөрийгөө шоолон инээж байтал тэрээр гараа урдуур минь савчуулаад

"Чи ямар аймар инээдэг юм бэ? Наад чих ам хоёр чинь нийллээ. Чимээгүй инээж байснаас чимээтэйхэн инээ. Чамайг харсан чинь жокэр санаанд орчихлоо байна"

Гээд цонх налаад хэвтээд өглөө. Цу цу унтаж л байх юм даа тэр догдлохгүй байгаа хэрэг үү? Надаас илүү сэтгэл хөдлөлтэй хүн дээ.

"Чи хүлээж тэсэхгүй байгаа биздээ? Чамайг даруу загнаж байгааг мэдэж байна. Өөрийнхөөрөө байгаа ч дээ"

Хэмээн цааш харан хэвтэх түүнийг нудартал эгрэж хараад

"Мэдээж догдлоод үхэх нь. Гэхдээ би одоо 18 хүрсэн хүн намба сууя даа энэ чинь одоо алийн болгон алцагнаж байдаг юм унтлаа унтлаа"

Тийм дээ түүний зөв. Гэхдээ баярлаад нойр хүрэхгүй нь.

"Онгоц хөөрөх гэж байгаа тул зорчигч та гар утас болон цахилгаан бараагаа унтрааж суудлын бүсээ зүүнэ үү?"

Сайн уу? Сөүл....

Hohoho.....

Love of the Fan [Completed]Where stories live. Discover now