Жунхин?

69 14 0
                                    

Dispatch-ийн өнөө өглөөхөн шинээр гарсан мэдээг хараад мөнгө ямар хүчтэй зүйл болохыг мэдэж авлаа.

'TREASURE хамтлагийн гишүүн Харутотой холбогдоод байсан үерхэлийн руморт YGE мэдэгдэл хийлээ.

YGE: TREASURE хамтлагийн гишүүн Харуто нь тухайн зурган дээр байгаа эмэгтэйтэй үерхэдэггүй бөгөөд тэр хоёр зүгээр л хамаатны танилууд болно.

YGE ийнхүү мэдэгдэл хийсэн бөгөөд худал румор гаргахад хүргэсэнд TREASURE хамтлагийн фэнүүд болох TEUME нараас уучлалт гуйлаа'

Ядаж хамаатангын холбоотой болсон доо баярлаад ч байх шиг.

~

'TREASURE хамтлагийн шинээр  гарсан **** дуу нь амжилттай байгаа бөгөөд *** амжилтанд хүрсэн анхны хамтлаг боллоо'

Утсаа ширтэн инээмсэглэн сууж байсан би онгоцны буудлаар дүүрэн цуурайтан сонсогдох хоолойг сонсоод цочиж орхив.

Би яг одоо явах гэж байгаа юм. Алсын алс. Холоос хол. Түүний олж чадахааргүй газар луу......




За тоглосон юм аа. Зуны амралт эхлээд гэрлүүгээ түр харьчихаад ирж байгаа юм. 

Яг л амралтаа дуусгаад ирж байгаа болохоор 2 сар болсон байна. ХэИн эндээ үлдсэн болохоор ганцаараа жаахан гунигтай л байсан. Гэхдээ би зөндөө найзтай болохоор зүгээр байсөөн.

Энэ жил 2р курс болохоор нилээн ачаалалтай байна байх. Тийм болохоор сайн хичээж байгаад сургуулиа төгсөчихөөд гэрлүүгээ бүр мөсөн харьна гэж төлөвлөж байгаа.

Хэдий би гаднаа зүгээр юм шиг байгаа ч энэ 2сарын хугацаанд үнэхээр түүнгүйгээр байх хэцүү байсан.

Жүжигчин болох гэж байгаа тулдаа л гэр бүлийнхнийнхээ хажууд юу ч болоогүй мэт жүжиглэсэн дээ.

Би сайн байгаа. Байсаар ч байх болно. Тэр ч бас үнэхээр сайн харагдаж байна. Одоо л бүх юм цэгцрэх шив.

'Анх удаа Харутогын талаас'

Шинэ дуу маань хүсэж байсанчлан амжилттай байгаад үнэхээр баяртай байна. Гишүүд маань ч тэр үнэхээр их хичээсний эцэст ийм үр дүнд хүрсэн нь 24н цагын 24т нь унтаж чадахаар санаа нь амарцгаасан.

Түүнийг гэрлүүгээ явчихаад өнөөдөр ирж байгаа гэдгийг мэдэж байгаа ч одоо очиж болохгүй болохоор бага зэрэг сэтгэл гонсойж гишүүд дундаа ганцаараа баргар царайлан сууна.

Түүнийг миний дуудлагыг авахаа больсон өдрөөс эхлээд л түүнийг нууцаар очиж хардаг байсан.

ХэИн Жунхван хоёрыг видео дуудлага хийж байхыг нь хүртэл далимдуулаад түүнийг хардаг байсан.

Энэ бүх хугацаанд түүнийг мартахыг хичээсэн ч би чадахгүй юм байна лээ. Одоо бол хүсэхчгүй байна.

Энд эргээд ирсэн болохоор ахиж нууцаар харж чадна гэдэгтээ итгэлтэй дээр давхар баярлана.

Сая л түүнээс болоод баргар царайтай байсан би түүний талаар бодох төдий л инээмсэглэж байгаа нь тэр надад хэр их нөлөөлж байгааг харж байгаа байх.

Би ч өөрөө дуртай байдаг.

"Юу бодоод ингэтлээ инээд алдаад байгаа юм"

Жунхван ус авчирсаар дэргэд суухад түүнээс гуйхыг хүсэж байсан зүйлээ шууд л асуулаа.

"Одоо Жихюн ирж байгаа. Чи Хэинтэй одоо болтол харьцаж байгаа биздээ. Гуйж байна түүнтэй өдөр болгон видео дуудлага хийгээрэй. Хүссэн зүйлийг чинь авч өгнө шүү"

"Та ямар жаахан хүүхэд аргалж байгаа юу. Зүгээрээ бид хоёр угаасаа тэгнэ гээд бодчихсон байгаа болохоор битгий ийм царай гаргаад бай"

"Баярлалаа Жунхин аа"

"Жунхин?"

Ямар азаар Жунхван ХэИн хоёр дугаараа солилцсон юм бэ?









/Жунхван+ХэИн=Жунхин mnai hoyr cin bas ih tusalj bga shu huurhii/








Love of the Fan [Completed]Where stories live. Discover now