догдлол?

179 31 1
                                    

Бид хоёрт ямар ч танил байхгүй дээрээс нь хоёулаа дотуур байранд ормоор байсан болохоор хоёул цуг нэг өрөөнд гуйж байгаад орчихсон одоо бүх зүйлүүдээ эмхлээд курсынхээ уулзалтанд явах гэж байна.

"Ийм хурдан ирчих байсан юм уу?
Ингээд л байрандаа орчих байсан юм уу?"

"Чи өөр юу болно гэж бодоов?"

Хэмээн итгэж өгөхгүй байгаа царай гарган зогсох түүнийг шоолон хэлэхэд

"Уг нь дотуур байранд ороход заавал нэг залуутай таараад л тэрэндээ сайн болдог шд, өгүүллэг дээр"

"Чи одоо өгүүллэгээ болимоор юм"

"Өгүүллэгийг чинь бодит амьдралаас сэдэвлэн бичдэг юм Хонгор минь"

Түүний хэлсэн зүйлд толгой сэгсэрчихээд юмнуудаа эмхлэн дууслаа. Тэр арай болоогүй байсан тул түүнийг ардаас ирэхийг сануулаад би түрүүлэн өрөөнөөсөө гарлаа.

~~~~~~

Өнөөдөр бол тоглолт болох өдөр. Бид яг одоо стадиум руугаа орох гээд зогсож байна. Маш олон teumae's бүгд л сэтгэл хөөрөлтэй харагдана. Бид хоёр солонгост ирээд 1 л хонож байгаа болохоор газар мэдэхгүй. Зүгээр л оочирлон зогсож хааяа ганц нэг зураг авхуулана.

Бүгд суудлаа эзлээд 15 минут хэртэй байсны дараа тоглолт эхлэлээ. Хамгийн эхний дуу MMM.

"Энэ зүүд үү"

Орилж хашгирахын хажуугаар ингэж асуух түүнрүү инээчихээд тайзруу харвал дэлгэцээр Харутогийн дүр зураг харагдлаа. Бид хоёр чинь бүр vip суудалд суусышдэ. Түүнээс өөр хүн нүдэнд минь харагдахгүй байна. Охохо. Эхний дуу дуусаж дараагийн дуу явж эхлэлээ.  Түүнийг ширтсээр л.

Гэнэт л Харуто хамгийн аймраараа хашгираж байгаа газрын минь зүг харахдаа надтай харц тулгарлаа. Зүрх минь. Бид хоёр биенээ ширтсээр л хэдэн минут болсноо мэдэхгүй байна. Намайг анзаарсан мэт ухаан жолоогүй орилж байсан найз маань хажуунаас дуудлаа.

Түүн рүү харчихаад эргээд харвал Харуто өөр зүг яваад өгсөн байлаа. Энэ ямар гээчийн догдлол вэ??! Догдлох тусам орилмоор санагдаад байх юм.

Цу цу...

Love of the Fan [Completed]Where stories live. Discover now