юугаа яриад байгаа юм?

75 15 0
                                    

Бид хоёр хэдий хугацаанд ширтэлцэж суусныг мэдэхгүй ч хажууд ХэИн Жунхван хоёр муухай харцан зогсоцгоож байсанд тэр хоёрлуу гайхан харлаа.

"Ширтэлцэж тоглоод байгаа юм уу? Хаашайн"

"Бид хоёр та хоёрыг ингэж харж суулгах гэж уулзуулаагүй шүү"

Хоёул ам нийлэн муулж эхлэх ч давхар эргэн тойронд хүн байгаа эсэхийг сэжиглэнгүй харна.

"Та хоёр яагаад ер нь энд байгаа юм"

Харуто одоо л ам нээхэд нөгөө хоёр илт муухай харан ширэв татав хийнэ.

"Бид хоёр байгаагүй бол хоёр талд үхсэн юм шиг л хэвтэх байсан юм байж яасан гэнэ ээ. Хүний ач мэддэггүй-"

"За одоо болно оо савангийн дуурь биш дээ"

ХэИн Жунхваныг чирсээр цааш суудалд суухаар явахыг нь харан бид хоёр зэрэг инээлдэх нь саяны эвгүй байдлыг жаахан ч гэсэн эвдэж байгаа нь сэтгэл амраана.

"Жихюнаа уучлаарай, хулчгар зан гаргаад ийм зүйл болчихлоо"

"Юу болсон юм"

Би түүний ширээн дээр ил байх гарыг атгана. Дулаахан байна. Том дулаахан гар. Өвөл их хэрэгтэй эд.

"Захирал тэр зургыг мэдээд, надтай уулзсан. Би үерхдэг гэж хэлээгүй ээ. Зүгээр л надтай адилхан хүн байна гээд гүрийчихсэн. Захирал итгэсэн ч тэрнээс хойш байнга л утас шалгаад, гадуур гарахыг хорьчихсон, хэлээгүйд уучлаарай"

Миний таамаглаж байсан зүйл үнэн байсанд нэг их гайхалгүй түүнийг тайвшруулахыг тулд гарыг нь зөөлөн илж эхлэлээ.

"Зүгээрдээ, надад эрт хэлсэн бол таньд гомдохгүй байсан юм"

"Чи сая таньд гэлээ, бурхан минь намайг зүгээр л чи гэж харьцдгаараа дууд надад эвгүй байна"

Тэрээр сандран хэлэхэд өөрийн эрхгүй тэгээд хэлчихсэндээ өөрөө ч гайхна.

"Ойлголоо хайраа"

Тэр бас л гайхан өөр хүн харсан мэт нүдээ томсгон айсан харагдана.

"Чи хэн бэ?"

Би түүний царайны хувиралд инээхэд тэр ч бас инээмсэглэнэ. Одоо л сэтгэл амарч байна. Яг л идэхийг хүссэн амттангаа идчихсэн юм шиг.

"Одоо хэлэхэд тохиромжгүй ч гэсэн одоо явахгүй бол болохгүй"

Гэмшингүй харахад нь гараа сунгасаар хацарнаас барин толгой дохин гараа дээшлүүлэн үсийг нь иллээ.

Love of the Fan [Completed]Where stories live. Discover now