Энэ зүүд үү?

125 23 1
                                    

Ардаас хөөж буй охидуудын цаана машин байгаа тул машинаасаа эсрэг зүг хаашаа ч хамаагүй гүйлээ.

Энэ газар жижигхэн хот тул хотын гудмаар сүлжилдэн хөөцөлдөж битүү гудамжинд орж ирээд арга мухардсанд Харуто ам нээлээ.

"Ийм зүйл хэлж байгаад уучлаарай гэхдээ хо-хоёулаа тийшээ орж нуугдахуу? Түр зуур л"

Тэрээр чичирсэн гараараа миний хойно байх зүг заахад эргэж харвал би цочиж орхилоо.

"Зөвшөөрөхгүй бол зүгээрдээ өөр арга бодож олъё"

"Ө-өөр арга байхгүй шдэ. Одоо баригдвал өнгөрнө. Зүгээрээ орцгооё"

Итгэл муутайхан хэлээд урдаа байх "HOTEL" гэсэн бичигтээ цайвар өнгийн  барилга руу түрүүлж ороод өрөө авах гэтэл гай газар доороос гэж мэдээж ганц л өрөө сул гэж хэллээ.

"Ямар киноны гол дүр бишдээ"

Амандаа үглээд ажилтан руу эргэж харахад гайхан харж буй царайг нь хараад бантсандаа худлаа инээгээд

"Аан заза тэр өрөөг 1 цагаар авчихъя"

1цаг байхад болох байлгүй дээ

"1цаг гэж байхгүй ээ. Хагас өдөр, бүтэн өдөр гэж л байгаа"

Өө заз

"Заза хамаагүй ээ"

"Энэ өрөөний түлхүүр. 11 давхар 1107 тоот"

Түлхүүрийг нь аль болох соёлтой ч хурдан шүүрч аваад явах гэтэл ажилтан малийтлаа инээгээд

"Үдшийг сайхан өнгөрүүлээрэй хосуудаа"

Улайсан хацраа дарсаар гадаа үүдэнд нүүрээ нуун зогсох түүнийг дагуулан  цахилгаан шат руу явлаа.

"Нөгөө юу....... ганц л өрөө байгаа гэнэ ээ ххэ. Тэгээд тэрийг нь авчихлаа. Өөр арга байхгүй юм чинь хха"

Үнэхээр сандраад үхэх нь ээ. Юугаа ч яриад байгаа юм. Тэр ч бас сандарсан бололтой нүд нь ийш тийш гүйн ер тогтохгүй байлаа.

Өрөөндөө орж ирээд цонхоор харвал өнөөх охидууд мухар гудамжинд юу ч юм ярилцан бөөгнөрөлдөж байв. Санаа амарсан ч хаана байгаагаа санаад гэнэт шүлсэндээ хахаж орхив.

"Зүгээр үү. Ус уух уу"

Тэр хүрч ирээд нэг гараараа миний гарнаас атган нөгөө гараараа нуруун дээр зөөлөн цохиж байлаа.

"Зүгээрээ гэнэт харин"

"Тавгүй байна уу. Би угаалгын өрөө ороод сууж байх уу"

Love of the Fan [Completed]Where stories live. Discover now