Яг яаж?

138 24 2
                                    

Орой түүнтэй уулзах цаг хүртэл юу өмсөх эсэхдээ эргэлзэн мунгинахдаа  урдуур хойгуур гүйж толгой эргүүллээ гэж  ХэИн-д загнуулаад зүгээр л өмсдөгөө өмс гэж хэлэхэд нь дотуур байрны жижиг орон дээрээ тарааж хаясан хувцаснуудаа нэг хараад өмсөх хувцас олдсонгүйд Хэин

"Би чамд хэлсэн шүүдээ зүгээр өмсдөгөө л өмс. Одоо 17цаг болох гэж байна. Та хоёр очих газар хүртлээ явсаар байтал харанхуй болчихно. Болзоо болохоор гоё чамин хувцас өмсмөөр байгааг чинь мэдэж байна. Гэхдээ орой хүйтэн болох болохоор зүгээр л энгийн хувцас өмс заюу"

Түүний хэлсэн зөв. Нэг тийшээ явна гэсэн болохоор хол явах байх. Толгой дохьчихоод энгийн жэйнс өнгө зохицох сул цамц өмсөн гадуур нь хүрэм аваад хэрэгтэй гэсэн болгоноо цүнхэндээ хийгээд тольруу итгэл муутайхан харлаа.

"Зүгээрдээ. Чи хөөрхөн харагдаж байна. Өөртөө итгэлтэй бай.

За тэгээд Аятайхан л байгаарайдаа"

Тэр 'аятайхан' гэдэг үгэн дээр их л агцэнт авж хэлэх ба ёжтой инээгээд хаалгаруу түлхэлээ.

Уулздаг газраа хүлээж байтал Харуто хэзээ ч харж байгаагүй гүн хөх өнгийн машинтай ирж авсан юм.

"Удаан хүлээсэн үү"

"Өө үгүй ээ, яг гарж ирээд байж байсан юм"

"Яг тохирсон хувцаслалт байна"

Бага зэрэг ичин толгой дохиод хаашаа явж байгааг асуувал нэг нүдээ ирмээд юм хэлсэнгүй. Очиж байж л мэдэх юм биздээ.

Хотын төвөөс гаран хурдны замаар давхиж эхлэхэд тэрээр зүүж байсан малгай маскаа тайлаад огт явж үзэж байгаагүй газруудаар өнгөрч яваадаа алмайран цонхоор гарах шахам үзэгдэх орчныг харж байсан миний гарнаас атган тайван байдлыг минь алдагдууллаа. 

Түүнрүү сандран харвал тэрээр зүгээр л урдах замаа харан тааламжтай гэх чинь инээмсэглэн үрүүлээ зангидана.

19цаг 40 минут гэхэд бид зорьсон газраа ирлээ. Хурдхан машинаас буун ичсэндээ хариулын таваг тавиад өндөг шарж болох шахсан  нүүрээ сэвж гарлаа.

"Хөөрхөн байна аа. Тийм болохоор одоо явцгаая"

Гэж хэлээд гараа сунгахад арай гэж нэг юм гараа явуулан хөтлөлөө. Тэрээр намайг далайн эрэгт авчирсан байжээ. Далайн эргээс жаахан урагш явбал бүх л төрлийн үйлчилгээний газрууд байх ба гадаа орой болсон тул бүгд өнгө өнгийн гэрлээр асан эргийг улам л үзэсгэлэнтэй болгож байлаа. Хүн тэгж их байгаагүй ч Харуто малгайгаа өмсжээ. Тэгсэн ч дээр байх хайртай айдол нь хэн нь мэдэгдэхгүй нэг охин хөтлөөд далайн эргээр явж байхыг харвал галзуурах байх.

"Дандаа орой уулздагт уучлаарай"

Хөтлөж байсан гараа улам чангалан харанхуйд ч харагдах хоёр нүд нь гялалзаж байлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй юм. Дотор нь ороод хэзээ ч гарж ирмээргүй тийм л үзэсгэлэнтэй.

"Зүгээр дээ. Уулзаж чадаж л байвал хэзээ ч байсан яахав"

"Чамайг солонгост ирснээс хойш сөүлээс гарж үзээгүй гэхээр чинь энд ирсэн юм. Уг нь болзоо гээд кино үзэж, хоолонд орж, парк орно гэж бодсон уу? Уучлаарай"

"Битгий уучлалт гуйгаад бай. Надад энэ бүхэн таалагдаж байна. Би өмнө нь болзоонд явж үзэж байгаагүй болохоор тиймэрхүү зүйл бодоогүй ээ. Санаа зовох хэрэггүй"

"Би ч гэсэн болзож үзээгүйшд"

Гэж хэлээд тэнэгдүүхэн инээн хүзүүгээ маажлаа. Эгдүүтэй ч юм шиг.

Хүйтэн ч намуухан сэвэлзүүр салхи далай болон дэргэд алхах түүний үнэртэй холилдон намайг бүчинэ. Үнэхээр сайхан байна. Энд ингээд үүрд хадагдчих юмсан.

Гэнэт Харуто явахаа зогсоогоод надруу эгцэлж хараад 

"Өлсөж байна уу? Юм идэх үү?"

Хэмээн намуухнаар асуулаа.

Түүнтэй уулзана гэж догдолсноос болоод өдрийн зайрмагнаас өөр зүйл идээгүй тул надад татгалзах зүйл байсангүй толгой дохилоо.

Бид хоёр цуг хамгийн ойр байх хүн багатай  гэсэн хоолны газарт гэм хийсэн хүмүүс шиг нүүрээ нууж ороод хоолоо захиалав.

Захиалсан хоол гарах хүртэл тэр ер толгой өндийлгөсөнгүй. Санаа зовсондоо ирсэн хоолоо бараг л зажилахгүй залгиж байлаа. Харуто хоол идэхгүй байсанд хамгийн том гэсэн халбага гарт нь бариулаад хоолноос дор хаяж 3 халбагдаж байж л эндээс гарна гэж сүрдүүлээд түүнийг идэхийг хүлээв.

Тэр өлссөн бололтой урдаа байсан хоолоо бүгдийг нь идэж дуусгахад бид түргэхэн гарлаа.

Харуто бугуйн цагаа хараад

"Одоо хаачих уу? Цаг арай болоогүй байна"

Яг ам нээх гэтэл нэгэн хоолой өрсөөд хашгирч гарлаа.

"Тэр Харуто мөн үү!!!"

"Мөн байна"

"ХАРУТО УББА!!!!!"

Хэсэг бүлэг охидууд цаанаас гүйж ирэх харагдах ба тэрээр миний гараас хөтлөөд гүйж эхлэлээ.

"Хоёулаа тэд нараас зугтах хэрэгтэй"

Гүйх явцдаа хэлэх бөгөөд ард нь чирэгдэх би арай гэж сонслоо.

"Гэхдээ яг яаж?"

Umnu n ih huleelgesen ucraas urt heseg oruulaa. Daraagiin heseg hurtel huleej uguurei♡

Love of the Fan [Completed]Where stories live. Discover now