teume?

471 44 0
                                    

Шинэ он гараад аль хэдийнээ 20 хоночихжээ. Энэ ондоо ч гэсэн сайн хичээж шинэ хүн болно оо.

Гэж хэлээд 1минут ч болоогүй байхад утсаа ухаад хэвтэх би. Зүгээрээ шинэ оны эхний сар сайхан амраад авья, дараа сараас яг ална аа.

YOON JAEHYUK MONGOLIAN FANPAGE гэсэн пэйжийн оруулсан постийг харвал нэг л сонирхол татсан пост оруулсан байлаа.

"Jaehyuk гэж ямар айдол байдаг билээ. Аан treasure гэнэ үү"

Treasure гээд хайгаад үзвэл YG-гийн шинээр гаргах гэж байгаа хөвгүүдийн хамтлаг гэсэн байлаа. Би яагаад мэдээгүй байдаг билээ. Пүүх 13 гишүүнтэй юм байна шд. Гэхдээ бүгд царайлаг юмаа.

"Ха Ру То... за шийдлээ чи өнөөдрөөс миний биас хайрт минь"

"Хэн яасан гэнэ ээ"

Өрөөндөө утастайгаа ярин хэвтэж байтал ээж цаанаас хашгирахад хэлэх үггүй болсондоо

"Багшдаа хайртай гэж байна дүн сайн гаргачихаж"

Хэмээн өөдөөс нь хашгирлаа.
"Watanabe Haruto"гоё нэртэй юм байна.

"Төрсөн өдөр:2004.04.05" надаас нэг насаар л ах юм байна энэ бол боломж ххи.

"Өндөр:181" вөөв яг миний ideal type

Харуто гэх ч шинэхэн айдолын бүх мэдээллийг уншчихаад Treasure хамтлагийн бүх интернэт хаягуудыг даглаа.

Ямар нэгэн хамтлагийн фэн болох үнэхээр амархан. Мэдээж чамд утас, интернэт байгаа цагт. Гэхдээ энэ хамтлаг надад яагаад ч юм цаанаасаа таалагдаад байна~

Treasure-ийг мэдэж эхлээд 3 хонолоо. Бүгдийг нь сайн ялгахгүй байгаа ч Харутог л сайн таниж байна. Яг л таних ёстой хүн шиг. Хха драма үзэхээ багасгамаар юм байна~

Аль хэдийнээ 3сарын эхэн болчихжээ. Энэ хугацаанд би жинхэнэ Teumae болсон. Өдөр ирэх тусам тэд нарт хайртай болж байна. Бүгдийг нь мэддэг болж бүгдийг нь биаслах болсон. Энэ чинь л фэн хүний амьдрал.

Би ямар азаараа Treasure-ийг сонсож teumae болов оо.

Love of the Fan [Completed]Where stories live. Discover now