айдас?

96 18 0
                                    

"За хонгоруудаа ажилдаа орох уу?"

Юу яриад байна аа юун ажил, энэ инээд нэг л бишээ яг л ХэИн, Харуто бид 2ыг үнсэлцээд зогсож байхад гаргасан ёжтой инээмсэглэл шиг.

Юу гэхээр үерхсэнийнхээ дараа өдөр бид хоёр уулзсан байхгүй юу тэгээд аягүү гоё юм ярилцаад л. Цаг орой болоход өрөөндөө орох гэтэл Харуто гэнэт үнсчихсэн. Тэр үед юу мэдэрснээ үгээр хэлж чадахгүй нь...

Заза тэр ч яахав тэгсэн харин гэнэт ХэИн өвсөн дундаас гараад ирдэг юм даа. Тэгээд л яг ингэж инээж байсныг санаж байна.

Бодлыг минь тасалдуулан ХэИн дуугарав.

"Ямар ажил, юу хийлгэх гээд байгаа юм. Арай шинэ бэрээрээ гэр цэвэрлүүлэх гээд байгаа юм биш биздээ"

Түүний бэр гэсэн үгэнд ичин доош тонгойн инээмсэглэн сууж байтал Ёши "Өө чи яаж мэдэв ээ"

Жэхёк бас гайхсан харагдах бөгөөд "Үздэг юм бишүү"

Тэр хоёрыг тэнэгдүү ч гэхүү хүүхэд шиг ч гэх үү инээдтэй яриаг сонсоод шоолон инээхэд Харуто хоолны халбагаа барьсаар гарч ирэх бөгөөд өнөөх лаг загварлаг хувцсан дээрээ бамбарууштай хормогч өмсчихсөн байлаа.

"Та нарт ичих нүүр байна уу? Яасан гэнээ гэр цэвэрлүүлэх? Та нарын заваан дотоожыг найз охиноороо цэвэрлүүлнэ гэж ч байхгүй шүү"

Гараа ташаандаа аван хоолны халбагаа савчуулсаар нөгөө хэдээ загнах түүнийг хараад өөрийн эрхгүй гэрлээд хүүхэдтэй болчихоод хүүхдээ ингээд загнаж байгаагаар төсөөлөн жаргалдаа умбан сууж байтал гэнэт л ХэИн түүнийг буйдангын дэрээр балбаж байхыг хараад тэр хоёрыг салгалаа.

"Яагаад гэнэт зодолдоод байгаа юм бэ?"

"Зодолдох биш хүчирхийлэл" Харуто одоо ч өнөөх халбагаа барьсаар байх бөгөөд түүн дээрээ наалдсан төмсөө авж иднэ.

"Наад нэг юм чинь чамаар биш надаар цэвэрлүүл гээд байна шд"

"Ер нь яагаад бид хоёр цэвэрлэх ёстой гэж"

Гайхсаар одоо ч кино үзэж байгаа мэт бид гурав луу ширтэх бусад гишүүдийн зүг харахад Жихүүн

"Тийм дүрэмтэй юм. Хэн нэг гишүүн найз охиноо анх удаа дагуулж ирвэл найз охин нь гэр цэвэрлэнэ гэдэг дүрэм"

Харуто бас гайхсаар харах бөгөөд
"Хэзээ тийм дүрэмтэй болчихсон юм"

"Өнөөдрөөс" хэмээн Жонү хэлэхэд бүгд амжилт хүсэх мэт гараа атгаад тал тийшээ тарж орхицгоолоо.

~~~

Эдний дорм ямар том юм бэ? Ядаж байхад ямар ч заваан сууцгаадаг юм. Уг нь гоё ярилцаж сууна гээгүйнмуу.

Бүх ажлаа дуусгаад хамгийн сүүлчийнх болох том өрөөн дэх тавиур болгоны тоосыг арчин зогсож байтал газар мөлхөн шал зүглэх миний муу найзын минь

"Хөлөө аваарай" гэх дууг нь сонсоод бушуухан холдлоо.

"Хоол болчихлоо"

Жихүүн дормоор дүүрэн хашгирахад элсэн чихэр дээр шавааралдах шоргоолж шиг бүгд тал талаас гарч ирэн ширээний өмнө овоорцголоо.

Харуто нээх сүрхий хоол хутгадаг баатар болоод хоолоо түлээд хаячихсан. Тийм болохоор Жихүүн ахиж хоол хийсэн юм.

Бид хоёр ч тоолгүй хийх зүйлсээ хийж байтал Дуён бид хоёрыг чирсээр гал тогоонд орууллаа.

Бүгд ширээ тойрон суусан байх бөгөөд Харуто цаана түлсэн тогоогоо зүлгэн зогсоно.

"Чи тэнцлээ" хэмээн Асахи хэлэхэд бүгд алга ташин эгээтэй л олимпийн нэгдүгээр байранд орсон мэт баяр хүргэцгээж байлаа.

Ширээнд урихад бид хоёр ч сууж бүгд л одоо хүсэж байснаар минь намайг тодорхойлох асуултууд тавьж найрсгаар харьцана.

Харуто ч хажууд ирж суун ширээн доогуур гарыг минь нууцаар атгаж байсан нь яг л битүүхэндээ хүсэж байсан уулзалт шиг байсанд баярлаж байлаа.

~~~

Цаг орой болж бид хоёрыг хаашаа ч юм алга болсон менежер ах ахин хаанаас ч юм гарч ирэн хүргэж өгөхөөр өглөөхөн тэнэг тэнэг санаа бодож олцгоож байсан хар машинд суун явна.

Харуто дормоосоо гарч болохгүй тул хүргэж өгч чадаагүйдээ уучлалт гуйсаар үлдсэн.

Түгжрээтэй байсанд уйдсандаа ХэИнтэй юм ярих гэтэл унтаж байлаа. Ядарсан байх л даа. Менежер ах эхнэртэйгээ яриад завгүй байсан тул утсаа ухахаар халааснаасаа гаргаж ирлээ. Харуто бид хоёрын зураг ганц хоёр жижиг сайт дээр тавигдчихсан байна.

"Энэ зургийн талаар бүр мартаж орхиж"

Эх хувийг нь устгуулсан ч бусдыг нь бол үгүй бололтой. Айдас төрөөд байх чинь.


Love of the Fan [Completed]Where stories live. Discover now