зөвхөн минийх?

104 18 0
                                    

Доод курсын оюутан болох Хёнылтай танилцаад нээх их удаагүй ч өнөөдөр төлөвлөөд байсан болзоондоо явахаар болсон.

"Чи нээрээ түүнтэй болзох гэж үү?"

ХэИн одоо ч үл итгэх бөгөөд намайг явуулахгүй гээд гүрийгээд байгаа юм. Би яагаад явж болохгүй гэж.

"Нэгэнт зөвшөөрчихсөн болохоор явахгүй бол болохгүй, тэглээ ч би өөрөө дуртай байгаа"

Түүнийг ахин өөр зүйл шалгаахаас өмнө түргэхэн гадуур хувцасаа шүүрсээр гарч гүйлээ.

Байрны урд гарч ирээд удаагүй байтал Хёныл цаанаас аль болох тайван байхыг хичээж байгаа ч сандарч байгаа нь мэдэгдэн алхасаар гарч ирэх бөгөөд ардаа цэцэг барьсан нь илт мэдэгдэж байсан ч хараагүй юм шиг өнгөрөөхөөр шийдлээ.

"Сайн уу?"

Түүнийг миний урд хүрч ирэхэд аль болох эелдгээр инээмсэглэхийг хичээн асуухад тэрээр шууд ардаа байсан цэцгээ сунгаад хоолойгоо засна.

Үнэхээр том баглаатай цэцэг. Анх удаа хүнээс цэцэг авч байгаа нь энэ бөгөөд өөрийн эрхгүй баярлаад байсанд өөрөөсөө ичих шиг.

"Баярлалаа"

"Өнөөдөр үнэхээр хөөрхөн харагдаж байна"

Түүний хэлсэн үг яагаад ч юм, уучлаарай зүгээр л сэтгэлд хүрээгүй. Дандаа Харутогоос сонсдог байсан болохоор тэр юм болов уу?

Би толгой дохиод түүнээс хаашаа явахыг асуутал тэрээр зүгээр л дагаад яв гэсэн.

Ойрхон газар гэсэн тул бид хоёр зэрэгцээд алхах нь содон мэдрэмж төрүүлнэ. Анх удаа өдөр нартайд, олон хүний дунд алхангаа болзож байгаа болохоор шинэлэг санагдаж байсан юм.

"Та хүнтэй болзож байсан уу?"

Түүний гэнэтийн асуултанд би юу гэж хариулахаа мэдсэнгүй.

Тиймээ болзож байсан нь үнэн ч ингэж биш. Гэхдээ хэзээ ч мартагдахааргүй болзоо бол далай эрэг рүү явсан тэр үдэш байсан.

"Тиймээ"

Тэрээр толгой дохин ахин өөр зүйл асуусангүй.

~

Хёнылийн болзоогоо төлөвлөсөн газар нь цэцэрлэгт хүрээлэн байсанд надад таалагдаж байна.

"Түр хүлээж байгаарай"

Тэрээр цааш гүйсээр хэсэг хүмүүс дунд уусан шингэхэд би өөр зүг харцаа шилжүүллээ.

Love of the Fan [Completed]Where stories live. Discover now