жихюн?

162 28 0
                                    

Бид хоёр хичээлдээ явсаар. Тэр өдөр орилсоор байгаад дуугарч чадахаа байсан найз, нүдээ цавчилгүй ширтсээр байгаад юм харж чадахаа байсан хоёр юм бие биенийгээ сугадсаар гэртэй харьсан. Гэхдээ би тэр өдрөөс хойш дандаа бодлогшироод зогсдог болчихсон. Харуто бид хоёрын харц тулгардаг тэр үе санаанаас ер гарж өгөхгүй байгаа.

Ахиад л ямар нэгэн юм гөлрөн хэвтэх намайг нүүрэн дээр минь буух дэр зогсоолоо. Дээрээ байх дэрийг аваад байж байтал тэрээр утсаа барьсаар миний өөд хүрч ирлээ.

"Хөөе хөөе энийг хараа YGE audition зарлачихсан байна. Wooo debakk"

Түүний утас өөд харвал нээрээ л audition зарласан байлаа. Тэрнийг харж толгой дохьчихоод өөр зүйл бодож байтал ахиад л дэр буулаа. Одоо уур хүрэн түүнрүү харвал

"Чи ороод үзээ, яды ганц л амьдарна"

"Өгмөөр байвч ямар ч бэлтгэл байхгүй шүү дээ, чи яагаад өгөхгүй гэж"

"Чи өгнө гэвэл би өгнө ойлгосон уу, өөр ярих юм байхгүй"

~~~~~~

YGE охин компани дээр ирж шалгаруулалт өгөх гээд зогсож байдаг би ч нээрээ солонгосд ирсэн даруйдаа их юм үзэж байх шив. Дарааллан суусан хүн болгон өөр өөрийн гэсэн үзүүлбэрээ давтана. Би дуулна харин тэр бүжиглэнэ.

"Аауш чинча!! Тэнцэхгүй бол яана аа"

"Зүгээр ш дээ яавал гэж, тэнцэхгүй бол мөрөөрөө сураад явж байя"

Миний санаа зовсон асуултанд тэр хээвнэг гэх чинь хариуллаа. Дараалал яван явсаар миний ээлж болоход сандарч ядсаар ороод шууд л үгийн зөрүүгүй дуулах дохио өглөө. Их сандарч байх чинь. Дуулах дуугаа дуусчихаад итгэл тээн харвал шүүгч нэртэй 5 хүн юу ч юм ярилцана.

"Чамд өөр чадах зүйл байгаа юу"

"Бүжиглэж чаддаг"

"За та гарж болно оо"

Мэдээд байсан юмаа. Би тэнцэхгүй гэж зүгээр хичээлээ хийгээд байх байсан юм. Бид хоёр хоёул шалгаруултандаа орчихоод гарахад гадаа хэдий нь орой болсон байлаа.

Булан тойроод алхаж байтал урдуур маш том хар машин дайрах шахам өнгөрөхөд амандаа үглэн тэр машиний зүг харвал хэдэн залуучууд бууж байлаа. Бүгд нүүр амаа тагласан байна. Гэтэл хамгийн сүүлд танидаг царай, Харуто бууж байлаа. Ааш хөвгүүд маань л байсан байнашд.

Булангаас шагайн харж байвал тэрээр миний зүг харлаа. Бас л харц тулгарчихлаа. Зүрх зүрх зүрх.......

Харутог надруу харан зогсож байхад нь түүнийг Жунхван дуудаж намайг найз маань дуудлаа. Гэхдээ нэрээр минь биш!

"Жихюн аа юу хийгээд байгаа юм явцгаая орой боллоо"

Жихюн????

Love of the Fan [Completed]Where stories live. Discover now