Шунал

211 20 7
                                    

👆🏻 Дээр дуу оруулсан байгаа.

- Би чамаас залхаж байна. Хэзээ ч өгөхгүй хайрыг чинь хүлээсээр. Шөнө бүр сэмхэн босоод  явахыг чинь мэдсэн ч юу ч хийж чадахгүй болохоороо үүр цайтал орондоо хөрвөөхөөс залхаж байна. Бүх сэтгэл зүрхээ чамд зориулсан ч хэзээ ч буцааж мэдрүүлдэггүй чиний новшийн хулчигар зангаас залхаж байна. Хулгайч нохой шиг нууцаар уулзаж, хүнд харагдчих вий дээ, хэн нэгэн мэдчих вий дээ гэж цаг үргэлж айхаас би үнэхээр их залхаж байна Юнги. Чамайг юу ч тохиолдсон орхихгүй, хажууд чинь байна гэж хэлж байснаа мэдэж байна. Амлалтандаа хүрч чадаагүй амиа хичээсэн нэгэн байгаад минь уучлаарай. Гэхдээ би харамсахгүй байна. Учир нь чи надаас ч илүү амиа хичээсэн хулчигар новш болохоор. Ганцаараа байхаас үхтлээ айгаад хэзээ ч намайг тавьж явуулахгүй хэрнээ тэр бол миний залуу, миний хайртай хүн гээд хэзээ ч хэлж чадахгүй арчаагүй амьтан. Намайг өөрөөсөө ч илүү чамд хайртай гэж андуурч хүссэнээрээ хажуудаа байлгаж болно гэж бодох хэрэггүй. Надад "Би" илүү чухал болохоор, би өөртөө хараал идсэн чамаас ч илүү хайртай болохоор өнөөдөр, ингээд бүхнийг дуусгая. Юу гээч? Чамтай анх уулзаж байсан тэр өдрийг, хараад л шууд дурлачихсан тэр өдрийг би үнэхээр их үзэн яддаг. Дахиж хэзээ ч уулзахгүй гэж найдаж байна.

- Надгүйгээр аз жаргалтай байж чадна гэж үү? Намайг орхихдоо ийм их итгэлтэй байгаа хэрэг үү? Бодох төдийд л сэтгэл минь харанхуйлж байхад та хэдийнэ шийдчихсэн гэж үү?

- Аз жаргалтай байхыг бүх хүчээрээ хичээх болно. Үгүй ээ, заавал чадах болно. Бид өөр зүйл хүсч байгааг чи мэднэ шүү дээ. Чи миний хүссэнийг өгч чадахгүй шиг би ч чиний хүссэнээр байж чадахгүй. Би цөхөрч байна аа Юнги. Намайг зүгээр л тавиад явуулчих. Намайг авахын төлөө бүхнийг хийж чадах зоригтой хүнийг би хүсдэг. Чи хэзээ ч тийм хэмжээний эрсдэл хийхгүй. Эсвэл би буруу бодсон гэж үү?

Юнги зуурч зогссон гараа алгуур сулласаар эцэст нь тавихад залуу хэсэг түүнийг өөрийнх нь гарыг дахиад атгаж аваад энгэртээ тэврэн "Үгүй ээ." гэхийг хүсэн хүлээсэн ч хариу үгүйд санаа алдаад, хэдхэн хормын дараа хөөрөхөө зарлаж буй онгоцондоо суухаар ганц ч удаа эргэж харалгүй түүнийг тэр байранд нь орхиод явлаа.

~•~

"Манайд шар айраг л байна. Уух уу?" улбар үстийг толгойгоо маажингаа жижигхэн хөргөгчөө ухаж байхад Юнги гэрийг нь эргүүлж тойруулан ажингаа, "Ус байхад болно оо. Би машинтай явж байгаа шүү дээ." гээд шүүгээн дээр нь жаазласан 2 зураг зэрэгцэн байгааг хараад ойртон очив. Том хятад бичигтэй, сургууль бололтой барилгын урд авахуулсан Сокжин мөрөөр нь тэвэрч харин Жимин бэлхүүсээр нь түүнийг өөртөө наан, инээмсэглэн авахуулсан зургийг ширтэх нүдэнд гуниг хурна. Жиминий ойртон ирэх чимээнээр тэрээр хажуугийн зураг луу нь анхаарлаа хандуулан, "Энэ аав чинь үү?" гээд бяцхан Жиминийг гараараа өргөн тэвэрсэн залуу руу заасанд Жимин толгой дохиод аягатай усаа ширээн дээр тавьхад Юнги эргэн буйдан руу ойртоод, "Чи аавтайгаа амьдардаг юм уу?" Жимин толгойгоо сэгсрэн "Үгүй ээ, тэр Хятадад үлдсэн." гэснээс өөр зүйл хэлэлгүй түүний хажууд суув.

오늘 밤 (Tonight) MGLWhere stories live. Discover now