(Зургийг хажуу тийш гүйлгэхэд дуу оруулсан байгаа.)
Урвалт
Хуйвалдаан
Тачаал
Үзэн ядалт
Тэгээд Хайр сэтгэл!
Нийгмийн амьдралын "Сүүдэр" буюу хэвийн горимын нөхцөлдүүлэгчид."Юнги ах аа!"
Яаран хаалга руу ирсэн улбар үст Жонгүгийг том хар нүдээрээ Юнги рүү гайхан ширтэхийг хараад, хурдхан шиг өмнүүр нь орон таглаж өдөөс нь мушийх залуугийн гарыг атган хэд хэд сэгсрэнгээ, "Хүргэж өгсөнд баярлалаа, баяртай." нүдээрээ хурдхан явахыг шаардлаа.
Жонгүгийн төрх инээмсэглэлээр солигдож улбар үстийн хажууд ирээд, "Аан Жиминийг хүргэж өгсөн байх нь ээ? Төвөг удсанд уучлаарай."Цовоо хоолойных нь хариуд хүйтэн төрхөөрөө хайрах мэт Юнги, "Чи яагаад өмнөөс нь уучлал гуйдаг билээ?"
"Үгүй ээ, тэ..тэр..." гэнэтийн асуултанд гайхан бүлтгэнэх Жонгүг руу биш түүний хажууд хөмсгөө зангидан өөрийг нь ажиглан зогсох улбар үст рүү хандан ёжлонгуй инээвхийлээд, "Тэр удахгүй өөрөө надад хариу барина гэж найдаж байна"
Асуулт үлдээн өнөөх хоёрыг орхилоо.Шатаар хөлөө хурдан хурдан солбин буух түүний цээж нь түнхэлзэн хөмсөгөө зангидаж ээ.
Машиныхаа хаалгыг хүчтэй саван орохдоо түрүүнээс хойш чанга атгасаар ирсэн хоёр гараараа машиныхаа дугуй хар хүрдийг доргитол нь цохиод авлаа!Ийм байдалтай хэсэг удсаны эцэст амьсгаа нь жигдэрч нүдээ нээхдээ харин үснээсээ зулгаан амандаа хараал урсгах нь саяхан хийсэн болчимгүй үйлдэлдээ харамссан юм болов уу гэмээр боловч харцанд нь яагаад ч юм гал дүрэлзэх шиг.
Тэрээр гурван давхарын саарал хөшигөөр халхлагдсан цонх руу зэрвэс хараад машины асаан хурдаа авлаа.
"Тэр яагаа вэ?" Жонгүгийг гутлаа тайлан гэрт ороход, хаалгаа хаахаар сарвайх Жимин мөрөө хавчаад, "Мэдэхгүй юм даа. Өчигдөр гэрт нь хоносонд бухимдсан бололтой." Юу ч болоогүй мэт зочны өрөөний буйданд тухлах Жонгүгийг налан хажууд нь суухад тэрээр зөрүүлэн гараа сугалан аваад мөрөөр нь тэврэв.
"Өчигдөрийн тухайд..." өврөөс нь өндийн нүд рүү нь харахад:
"Чшшш... Зүгээрээ, юу ч тайлбарлах хэрэггүй." Жонгүг үгийг нь таслан буцаан өөртөө наалаа.
"Би чамайг хүчлэхгүй. Бас элдэв тайлбар тавих хэцүү байдалд оруулахгүй гэдгээ илэрхийлсэн. Өчигдөр бухимдаж чамайг зовоосон нь би. Тиймхэн юм тэвчиж чадалгүй ганцааранг чинь үлдээсэнд уучлаарай...
Би өмнө нь хэн нэгнийг ингэж их анхаарч, харамлаж явсангүй...
YOU ARE READING
오늘 밤 (Tonight) MGL
Fanfic- Би түүнийг чамруу хэрхэн харж байхыг анзаарсан. Чи түүнийг хүсч байгаа тийм үү? - .....Магадгүй ээ. - (Санаа алдах)....Тийм байж ээ. ~•~ -Энэ шөнө чи ганцхан минийх! -Тийм ээ энэ шөнө би ганцхан чинийх... (Юу ч...