~ 2 ~

104 23 3
                                    

Өрөөнд өнөөх хэргийн эзэн хэнгэргийн дохиур байж байв.

-Чи энд юу хийж байгаа юм? 4 хоног хичээл тасалж ву хийв дээ?

Чангкюн: Хөөе сайн найз нь охидуудаас арай гэж салаад чам дээр ирж байхад ингэж хэлж болдог юм уу? Хамт харих гэж л ирсэн юм. Гэхдээ ер нь юм юм л хийлээ. 4 хоног гэртээ өмхийрөхдөө аав ээж байхгүй байсныг сая л мэдлээ. Тэр 2 одоо баяртай ч гэж хэлэлгүй явчихдаа яахав дээ тиймээ.

"Яана даа энэ хүн аав ээж 2 чинь яваад сар хагас болж байхад одоо л мэдэж байдаг. 4 өдөрт ингэж байгаа юм чинь сар болвол аав ээжтэй гэдгээ ч мартах юм байна л даа."

Энэ царай зүс сайтай, гэнэн ухаантай харагдаж байгаа залуу бол Чангкюн. Гэвч харагдаж байгаа шигээ биш. Хэрэггүй зүйлүүдэд л толгой нь ажилладаг. Хёнвон бид 3 бага ангиасаа хойш найзалж эхэлсэн. Бидний аав ээжүүд цуг ажилладаг учраас байнга л хамтдаа гадагшаа томилолтоор явцгаадаг. Бид 3 л үлдэж хоцордог боловч тэрийгээ одоо л мэдэж байгаа энэ хүн сар гараны хугацааг яаж өнгөрүүлсэн хүн бэ?

-Нөгөө Хёнвоныг чинь аваад хамт явъя. Тэрнийг хаана байгааг нь харсан уу? Түр ангид үлдээчээд гараад ирсэн. Бодвол ангиас гараад ийш тийшээ яваад өгсөн биз.

Чангкюн: Охидуудаас зугтааж явахдаа харсан. 1 давхарын сандал дээр унтаж байна лээ. Чааваас өөр унтах газар олдоогүй юм байх даа.

"Сургууль дотор сандал дээр унтахгүй өөр хаана ч унтах вээ дээ"

-За за явж тэрнийг авчаад харья.

Хёнвоныг авахаар 1 давхар луу очтол өнөөх чинь цамцаараа өөрийгөө хучаад хэвтсэн ч байх шиг. Энэ хүн ер нь сургууль дотор байгаагаа мэдэж байгаа бол уу. Нэрийг нь дуудаад дуудаад сэрээж чадсангүй. Энэ хүн шиг нойр бөхтэй хүнийг босгох байтугай нэг нүдийг нь ч нээж чадахгүй байх.

Чангкюн, арай гэж сэрээсэн Хёнвон бид 3 гэрийн зүг алхана. Замд бас л Шону. Энэ хүнтэй өдөрт хэдэн удаа таарах ёстой юм бэ? Хажууд нь нөгөө 2 нь байж л байна. Минхёг бас Жүхон. Жинхэнэ сургуулийг түйвээдэг гарууд даа. Хэрэг гарна энэ 2 л байна. Шонудаа бас болох бүтэхгүй юм зааж өгөөд байгаа юм. Нөгөөдөх нь үгийг нь дагана ч гэж юу байхав.

Гудамжинд Минхёг, Жүхон 2 сонин сонин царай гаргаал нэг нэгнийхээ дээр гарах гээл. Тэр сонин царайгаа эгдүүтэй царай гэнээ. Шону тоох ч үгүй, байх л зүйл гэсэн шиг тайван урагш алхана. Одоо л мэнд мэдэхээс гэж бодон очих гэтэл Чангкюн хэдийнээ оччихсон буу халчихсан зогсож байна. Хёнвон бид 2 ч араас нь очиход Шону намайг харангуутаа бас л зугтаах гэж байхад нь би гараас нь барьж авж амжлаа.


 Хёнвон бид 2 ч араас нь очиход Шону намайг харангуутаа бас л зугтаах гэж байхад нь би гараас нь барьж авж амжлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

---‐----‐-----------

Манай Жүхон, Чангкюн хоёр ингээл буу халж байгаа даа.

Тэгээд миний өгүүлэгийг цаг гарган уншиж байгаад баярлалаа. Уншигчид воть дарахаар өөрийн эрхгүй баярладаг юм байна. Баярлалаа💛❤

<Love me, Okay?>Where stories live. Discover now