Мэдрэмтгий байдал болон өчигдөр шөнийн гэнэтийн явдалаас болж унтаж чадалгүй үүрээр сэрсэн Кихён удаан хэвтсний эцэст босч гал тогоо руу зүглэлээ. Өөрийх нь үүрэг аятай л нөгөө хэддээ өглөөний цай бэлдэнэ. Түүнийг цайгаа аягалж байхад бэлхүүснээс нь тэврэх нэгэн гар мэдрэгдэв. Энэ үйлдэлд цочсон Кихён таг хөшиж орхисны хажуугаар хэн гэдгийг таамаглана. Түүнээс үл ялиг л өндөртэй залуу Кихёнаас урьтаж ам нээнэ.?: Чангкюн байна аа. Жоохон л ингээд зогсчиход болно биз дээ.
Чангкюн гэдгийг сонссон Кихён улам сандарсаар
-Н-нөгөө унтахгүй яасан эрт сэрж байх юм? Өглөөний цай бараг болсо-
Чангкюн: Учраа олчихсон биз дээ. Шону та хоёр өчигдөр шөнө учраа олоод, үерхэж эхэлж байгаа биз дээ...
Last night
Зүгээр л намайг хайрла, ойлгосон уу?
-А-айн? Ю-юу..ммм... *өөр тийшээ харах*
Шону: Кихёнаа, хоёулаа нэг нэгнийхээ хариуг хүлээсээр хэтэрхий их удлаа. Бараг цэцэрлэгийн хүүхдүүд ч хурдан учраа ололцчих байх. Би энэ өдрийг цааш цаашдаа өөрийнхөө төрсөн өдөр биш, бидний дурсамжит өдөр гэдгээр санамаар байна. Тийм болохоор Кихёнаа миний хариуг хүлээж авна биз дээ?
-..Ммхн *Шону руу гайхшрал болон хайр дүүрэн харцаар ширтснээ доошоо харан хэлэх*
Шону ч түүн рүү инээмсэглэн гарыг нь атган суув. Тэд нэг нэгэн рүүгээ инээмсэглэн харна.
Шону: Аах чамайг зөвшөөрөхгүй бол сүүлийн аргаа хэрэглэх гэж байлаа шүү.
-Ямар арга байсан юм?
Шону: Хэлэхгүй ээ. Хуримынхаа өдөр хэлье.
Түүний энэ үгэнд цочирдсон Кихён нүүрээ нуун
-Сая л үерхэж эхэлчихээд одоо хуримынхаа саналыг тавьчихаж байгаа юм уу?
Шону: Угаасаа л зөвшөөрөхөөс нааш одоо л саналаа тавьчихъя.
-Үгүй ээ!! Илүү дурсамжтай, сэтгэл хөдөлгөмөөр байх ёстой. Одоо зөвшөөрөхгүй болохоор тэр үедээ тэр аргаа ашиглаарай за юу!
Анхны өдрөө анхны бяцхан маргаанаа хийсэн тэдний дурсамжит шөнө...
Present Day
-Уучлаарай. Гэхдээ сэтгэлийг чинь авч чадахгүй гэдгийг чи мэдэж байсан шүү дээ.
Чангкюн: Тийм ээ мэдэж байсан. Тийм болохоор л ингээд тэвэрч байна... Анхны болон сүүлийн удаа гэж чи мэдэх үү? гэж Чангкюныг хошин өнгө аясаар хэлэхэд багахан гэмшил тээсэн Кихён хөнгөхөн инээнэ. Энэ мөчийг таслан Жүхоны аймшигт сэрүүлэг гэрээр хадахад хэн хэн нь цочин бие биеэсээ холдлоо. Унтлагийн өрөөнөөс сэгсийсэн үстэй Минхёг гарч ирэн үглээд унав.
Минхёг: Ёооё энэ нэг юманд энэ сэрүүлгээ устга гэж бараг насаараа хэллээ. Хүний үг тоож авна гэж ер байхгүй юм аа. Өглөө энийгээ чарлуулаад өнөөх нь сэрсэн юм ч байхгүй. Ядаж байхад яасан ч чанга юм. Ингэхээр нь ёстой хамт хономооргүй санагдаад байдаг байхгүй юу. Өө та хоёр яасан эрт сэрсэн юм? Жүхоны энэ нэг сэрүүлгээс нь өмнө сэрсэн чинь ч болж. Унтаж байхад чинь дуугарвал бараг хоёр секунд тамд очоод ирсэн юм шиг санагдана. Өдөржингөө чих шуугина. Та хоёр өглөөний цай бэлдэж байсан юм уу? Тэгвэл би нөгөө хэдийг сэрээгээд ирье.
Минхёг үглээл байсан тул юу ярьсныг нь сонсоогүй Кихён, Чангкюн хоёр бие бие рүүгээ харан мөрөө хавчина.
-----------------
Удаасанд үнэхээр уучлаарай🙏🏻 Ийм удаан хичээлээр булуулна гэдгээ мэдээгүй. Ямартай ч дараагийн хэсгийг нь энэ долоо хоногтоо оруулах болохоор намайг уучилж ажаарай. Цаг гарган уншсанд баярлалаа❤💛

YOU ARE READING
<Love me, Okay?>
RomanceГол дүр: Шону, Кихён, ? Энэ чинь одоо хайрын гурвалжин болох нь уу даа? #Showki #BxB