~ 3 ~

100 20 7
                                        


-Яагаад намайг харахаараа л зугтаад байгаа юм?

Би түүний гарнаас барьчихаад шууд бодож байснаа хэлчихэв. Нөгөөдүүл ч бид хоёрыг харж байснаа
Минхёг: Наадах чинь угаасаа-... Минхёгийг үгээ хэлж дуусгаагүй байтал Шону хоёулахнаа уулзаж болох уу гэж асуув. Би ч гайхсан хэрнээ шууд л толгой дохичихов. Яагаад өөрийгөө тийм хурдан зөвшөөрснийг мэдэхгүй ч би түүнийг араас нь дагаад явлаа.

Бид нилээн алхасны дараа хөлбөмбөгийн талбайн сандал дээр хэсэг чимээгүй сууцгаав. Энэ чимээгүй байдлыг эвдэхээр би өнөөх л асуултаа асуулаа.

-Я-яагаад намайг харангуутаа зугтаагаад байгаа юм? гэхэд

Шону:Чамайг харж чадахгүй байгаа учраас. Яагаад гэж битгий асуу гэж доошоо харан хэллээ.

Шонугийн талаас

Намайг Шону гэдэг.  17 настай ахлах ангийн сурагч. Сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга Кихёнд үнэхээр их сайн боловч яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй, харангуутаа л шууд зугтаачихдаг. Тэр үнэхээр эгдүүтэй, хүмүүстэй ч үнэхээр сайхан харьцдаг. Гэвч түүний нэг зүйл намайг их татсан юм. Тэрний уянгалаг хүчтэй хоолой. Өмнө жилийн сургуулийн аяллын үеэр сурагч, багш нарын хүсэлтээр дуулуулсан юм. Кихёнийг дуулж эхлэхэд надаас гадна бүх хүмүүс түүний дуу хоолойд ховсдуулсан гэдэгт итгэлтэй байна. Зүгээр л намайг агаар дээр хөвүүлэх шиг тийм мэдрэмж төрсөн. Тэр өдрөөс хойш би түүнд сайн гэдгээ мэдсэн юм. Эрэгтэй хүнд сайн болохоор би гэй гэсэн үг байж магадгүй. Гэхдээ би Кихёнд л сайн. Энэ талаар миний сайн найзууд болох Минхёг Жүхон хоёр л мэддэг. Бараг төрснөөсөө хойш гурвуулаа хамтдаа найзалсан учраас надад тэднээс нууж хаах зүйл байдаггүй.

Бороотой өдөр-Жүхон Минхёг хоёр  Кихёнийг бороонд ханиад хүрчихнэ гэж хэлснээс нь болоод түүнийг сургуулийн гадаа хүлээж байв. Тэр зөвлөлийн дарга болохоор ихэвчлэн оройтдог. Тиймээс би түүнийг хүлээж байгаа боловч гарч ирэхээр нь яахаа сайн мэдэхгүй л байна. Кихён гараад ирлээ. Тэр намайг харснаа наашаа ойртож байна. Би юу ч хийж чадахгүй байсан болохоор шууд л зугтаачихав. Маргааш нь бас л нөгөө хоёрын шахалтаар ангийх нь үүдэнд зогсож байтал Кихён дахиад л над руу ойртоод ирж байхаар нь би гүйгээл яваад өглөө. Өнөөдөр бас л үнэхээр өхөөрдөм харагдаж байна. Хичээл тарсны дараа Минхёг Жүхон хоёртой юм идэх гээд явж байтал нөгөө ангийн Чангкюн ирэн юм ярьлаа. Тэгтэл ардаас нь Кихён ирж байна. Би гайхах сандрах хоёрын голд байж байснаа гүйх гэтэл тэр миний гарнаас барьчихав. Тэр надаас яагаад зугтаад байгааг асуув. Би чимээгүй түүн рүү харж байтал Минхёг гэнэт ярихад би сандарсандаа хоёулахнаа уулзаж болох уу гээд асуучихсан. Нилээн явсны эцэст бид хоёр хөлбөмбөгийн талбайн сандал дээр суув. Хэн нь ч ярихгүй байсан тул яах гэж тийм асуулт асуув даа гэж өөрийгөө ч буруутгах шиг.

Миний талаас Одоо үе

Намайг харж чадахгүй байгаа болохоор гэнээ. Юу гэсэн үг юм бол? Надад дургүй юм байхдаа? Яагаад гэж битгий асуу гэж хэлсэн ч миний сониуч зан хөдлөн яагаад гэж чанга хэллээ. Шону намайг ингэж хэлэхэд над руу хараад санаа алдсанаа буцаж хараад

"Чамд хайртай болохоор тэр."

гэж хэлэв.


--------------------

Заа маргааш битүүн болохоор завгүй л байх байх. Тэгээд маргааш болохоос өмнө гялс өгүүлэгээ оруулчихий гэж бодоод аваад ирлээ. Битүүнээр тэгээд битүүртлээ, больё гэтлээ идээрэй дээ.

За тэгээд цаг гаргаж өгүүлэгийг минь уншсанд баярлалаа💛❤

<Love me, Okay?>Where stories live. Discover now