Ийнхүү Минхёг, Жүхон хоёрын хүссэн хүлээсэн сургуулийн зугаалгаар явах өдөр ирэв. Жинхэнэ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх цаг нь юм болохоор хоёр чөтгөр юу гэж хоцрохов.-За хүүхдүүд ээ, анги бүр тус тусын хуваарилаж өгсөн унаандаа сууна шүү. Тэнд очиход зөвлөлийн гишүүд туслах багшаар явна. Тиймээс багш нарыхаа үгэнд орцгоогоорой.
Сургуулийн зуу зуун хүүхдүүдийг удирдан үг хэлэх Кихёнийг нөгөө хэд нь хараад
Жүхон: Хөөх хүүхдүүд миний эвхэж тавьсан хувцаснуудаас ч эмх цэгцтэй харагдаж байна.
Вону: Хөөх би Кихёний хажууд юу ч биш юм байна.
Минхёг: Хөөх жинкэн дарга хүн байна даа тиймээ Шону?
Шону: *доошоо харан инээх*
Чангкюн: Хөөх манай найз мундаг байгааз. Цэцэрлэгтээ хүртэл ийм байсын. Ярьж чадахгүй юм байжыж орилоол заагаад байна. Аймар байгаа биз?
Хёнвон: Наад хөөхүүдээ болилдоо. Зүгээр л яриач дээ. Хөөх хөөх л гээд байхын. Тиймээс хөөхүүдээ больцгоо за юу... Хүүе!! Сая ямар эвгүй сонсогдчихвоо... Sorry guys, I never tor ov dis...
Ингэсээр бүгд автобусандаа суун амралтын газрын зүг явав. Шонугийн ангийн автобус дотор
Минхёг: Хөөе чимээгүй, сэрлээ шдээ. Гаран дээр нь ахиуханыг тавь. Тэгвэл бүр хөгжилтэй.
Жүхон: За одоо чи гарыг нь жоохон хөдөлгөөрөй. Би бичлэг хийж байя.
Минхёг Шонугийн нүүрийг өдөөр гижигдэж байгаад Шонугийн гаран дээр нь байсан крем түүний нүүрийг бүрхэн авахад автобус дотор шалан дээр нөгөө хоёр чинь гэдсээ тэвэрцэн хэвтэж байна. Бүр ингэж нулимсаа гартлаа инээгээд байхдаа яахав дээ. Харин Шону мэлэн хойлог царай гаргасаар ирэх газартаа ирлээ.
Минхёг: Гүн цэнхэр далайгаар хүрээлүүлсэн бараг диваажин гэгч газар нь байна даа.
Жүхон: ДАЛАЙ ДАЛАЙ!!!
Тэднийг орилолдож байх хойгуур Чангкюн, Вону эдр бас Шонуг харж баахан шоолоод тэгтэл газрын хаанаас ч юм нөгөө Юнми гээд байсан гайхал чинь гарч ирээд Шонугийн нүүрийг арчаад аальгүй инээж инээчээд яваад өглөө. Харамсалтай нь тэднийг Кихён хараад амжсан нь өнөөдөр тэрний дургүй өдрүүдийн нэг болсон гэдэгт итгэлтэй байна.
Ангиуд автобуснаасаа буусаар дахиал жагсан аяллын хөтөлбөр, аюулгүй байдал эдр ярисаар хуваарилагдсан байшингууд руугаа орлоо.
Багш: За одоо охидууд нь ингээд амарч бай. Харин хөвгүүд нь гарч оройн үдэшлэгний юм бэлд. Гүйцэд юм хийгээрэй. Дандаа хүн хуурч байгаа юм шиг ажил хийдэг шүү. За би бас багш нарын байшин руу явлаа. Орой тэгээд уулзъя.
Багшийн тушаалаар хөвгүүд гарч явахдаа
Чангкюн: Тээр тээр хэлээ биз. Яг ингэнээ гэж миний бүр хөөрхөн толгой мэдрээд байсан байхгүй юу. Where is шударга ёс? Энд монгол хүн байна уу? Энэ ариун явдал мөн үү? Багш сая өөрөө ч гэсэн орой бусад багш нартайгаа архидах гээд гоёхоор явчлаа шд. Ийм зэвүүн.
Хёнвон: За за чи одоо яасан олон үгтэй болцын. Орой чи ч гэсэн тэгээл баахан охидууд эргүүлээл, хүрээлүүлээл явж байдаг биздээ. Амьтны хүрээлэн юм уу хаашайн. Ер нь амьдрал дээр гарахаар би чамд зүгээр Кюны хүрээлэн гээд бизнес эхлүүлээд өгчдымүү дөө, тиймээ Кихёнаа?
Тэр хоёр энэ тэнэг яриандаа инээлдэж байх хойгуур Кихён нөгөө охиноос болоод ухаан санаа нь орон гаран. Хажуугаар нь Чангкюныг өөрт нь сайн гэдгийг мэдсэнээс хойш стрэссдээд Хёнвонд хариулалгүй чимээгүй алхаад явна. Түүний энэ байдалыг харсан Чангкюн бас л дотроо чимээгүй санаа алдана.
Хөвгүүд үдэшлэг хийх газрыг цэвэрлэж чимэглэж, хоол хүнсний юмыг нь өрж тавьсаар харанхуй боллоо. Дуу хөгжмийн аянд хүүхдүүд гэлтгүй багш нар хүртэл бүжиглэцгээнэ. Нэг хүн энэ чанга дуу аянаас холдон бодолд дарагдсаар далайн эргээр алхана. Далайн хүчтэй давалгаа орой болж сэрүү орох тусам тайвширсаар..
Энэ нь Кихёнийг ч мөн адил тайвшруулсан бололтой түүний нүүрэнд багахан инээмсэглэл тодорно. Бодол стрэсс хоёроо орхин зүгээр л бүлээн салхийг мэдрэн алхах нь түүнд юутай сайхан. Гэтэл ардаас танил хоолой сонсогдоно.?: Орой ганцаараа далайн эргээр явахаас айхгүй байна уу?
Тайван хэрнээ үзэсгэлэнтэй хоолой..Яг энэ далай мэт...
YOU ARE READING
<Love me, Okay?>
RomanceГол дүр: Шону, Кихён, ? Энэ чинь одоо хайрын гурвалжин болох нь уу даа? #Showki #BxB