~ 7 ~

76 16 9
                                    


Шону тэр охинтой над руу ойртох алхам болгонд зүрх минь хутгаар сийчигдэнэ. Жүхоны яриад байсан хүн нь тэгэхээр энэ л охин болж таарахнээ. Өөрийгөө гэж боддог би ч их шуналтай хүн юм аа. Шону юу гэж л намайг бодоод яваад байхав. Тэр сэтгэлээ илчилсэн нь ч тоглоом байх дөө. Би л тэр үгэнд нь итгэж бараг түүнд сайн болчихож.

Тэр өөдөөс минь инээхэд би ч юу ч болоогүй мэт урдаас нь инээмсэглэснээ анги руугаа орно. Би угаасаа ийм л хүн. Өөрийгөө өвдөж шаналаж байгааг бусдад мэдэгдэхгүйгээр өөрөө л тэрийгээ үүрнэ. Бусдад үүнийгээ хэлж тэднийг аз жаргалгүй байлгаж байхаар би өөрөө дотроо л зовж байсан нь хамаагүй дээр.

Өдрийг үхмэл байдалтайгаар л өнгөрөөлөө. Өнөөдөр бас л сургуулийн зарим үйл ажиллагааны удирдамж бичих хэрэгтэй болохоор ганцаараа харих нь. Нөгөө хэдтэйгээ цуг харьсан бол ядаж л ханьдаа. Эсвэл бурхан надад хүчээр инээхгүйгээр ганцаар шаналах боломжийг олгож байгаа байх.

Маргааш хичээл тараад тэдэнтэйгээ цуг харихаар явж байна. Гэхдээ Шону бас л байхгүй. Би шуудхан л Минхёгаас тэр охины хэн болох тухай асуулаа.

Минхёг: Аан, тэр охин чинь Юнми. Шонутай үргэлж тэмцээн уралдаанд оролцдог алтан портнер нь. Гэхдээ Юнми Шонуд бараг сайн байх. Нөгөөдөх нь сайхан сэтгэлтэй, гэнэн юм болохоороо тэрийг нь ойлгохгүй тэгээд хамт яваад л байдын.

Жүхон: Юнми гэхдээ нэр шигээ үнэхээр хөөрхөн. Тэгээд бас зан ааш эдр нь ч ёстой гоё.

Тэдний хэлснийг сонсоход их л хөөрхөн, ухаантай охин юм шиг байна. Тийм охинтой би яаж ч эрэгтэй хүний төлөө өрсөлдөх вээ дээ. Эрэгтэй болж төрсөндөө өөрийгөө ч хэсэг буруутгах шиг. Үнэхээр өрөвдөлтэй юм.

Кихёны гунигтай царай, шархалсан зүрхийг хэн нэгэн хараад мөн л санаа алдана. Энэ хүн бол Чангкюн.

Чангкюн: Кихёнаа нааш ир дээ. Хоёулаа наад тэнэгүүдээс чинь тусдаа явъя гэсээр хөгжилтэй нь аргагүй инээн намайг чирсээр гүйлээ. Нөгөөдүүл нь ч чимээгүй байж байснаа хэлснийг нь саяхан л нэг ойлгосон юм шиг хойноос орилон тэнэг болсоор ард үлдсэн юм даа.

Биднийг алхаж байхад Чангкюн чимээгүй байдлыг эвдэн яриа эхлүүллээ.

Чангкюн: Кихёнаа одоо миний хэлэхийг сайн сонс. Үнэндээ бол би чамд сайн. Үнэхээр, үнэхээр, үнэхээр их сайн. Чиний инээж байгаа царайнд чинь, төвлөрөхөөрөө хөмсгөө зангиддагт чинь гээд би чиний бүх зүйлд дуртай биш бүр  хайртай болчихсон. Гэхдээ би тэр өдөр Шонуг чамд сэтгэлээ илчилж байхыг сонсчихсон. Чамайг ч түүнд сайн болж эхэлж байгааг анзаарсан. Тэгээд чи тэр Юнми гэх охиноос болоод ойрд ингээд гонсгор байгаад байгаа биз дээ. Тэр охин л сайн гэсэн болохоос Шону сайн гээгүй. Би хэдий ингэж хэлмээргүй байгаа ч Шону чамд үнэхээр чин сэтгэлээсээ сайн гэдгээ хэлсэн. Тиймээ, би чиний түүнд дасаж, сайн болж байгааг харсан учраас надад боломж байхгүй гэж бодсон. Гэхдээ би яг одоо Шону байхгүй байгаа энэ боломжийг ашиглаад чамайг авахыг үнэхээр их хүсч  байгаа ч түүний чамайг гэх сэтгэл минийхээс илүү гэдгийг ойлгосон. Тэр үргэлж бүхнээс илүү чамайг нэгт тавьдаг. Цастай байсан ч, бороотой байсан ч, клубын бэлтгэлтэй байсан ч чамайг л харахаар ирдэг.  Хэдий энэ богино хугацаа ч тэр чамд үнэхээр хайртай болчихсон. Тиймээс та хоёрын харилцаа сүйрэхээс өмнө хурдхан шиг нийлж ав. Тэгсэн ч би чамд бууж өгч, ийм амархан явуулахгүй шүү за юу.

Түүнийг яриагаа дуусгасны дараа би их олон зүйлийг гайхан зогсоно. Багаасаа найзалсан найз минь надад сайн гэдэгт, үргэлж тэнэг царайлдаг Чангкюн гэнэт чухал царайлж чухал зүйл ярисанд, түүний надад хэлсэн Шонугийн сэтгэлд... Би гайхшралаа даран дороо чимээгүй зогсож байтал

Чангкюн: Тэглээч би гурван хоногийн дараа аав ээжийн араас явна. Цаад хоёр чинь хүрээд ир гээд байна лээ гэхэд

-Юуу?!! Шокноосоо гараагүй би дахин шоконд орсымдаа.

----------------

Би sad хэсэг ёстой бичиж чадахгүй юмаа. Нойроо хасан байж бичсэн энэ хэсэг дээр гол үйл явдал болох хайрын гурвалжин маань гарсан юмдаа. Би үнэндээ бол хайрын гурвалжин тэгээд үл ойлголцол эдрт ер нь дургүй. Гэхдээ манай залуус ингээд байхаар чинь арга алгаа хха. За тэгээд таван хэсгийн дараа гарч ирсэн хайрын гурвалжны нөгөө нууц өнцөг Чангкюн гарч ирснээ буцаад явахнээ. За яахав. Тэгээд цаг гарган уншсанд баярлалаа💛❤

<Love me, Okay?>Where stories live. Discover now