Вонутай уулзсаныхаа дараа нөгөө хэд дээрээ очлоо. Өлсөөд байна л гэсэн хүмүүс. Тэднийг хүлээлгэснийхээ төлөө би тэднийг дааж гэмээ цайруулахаар боллоо. Би тэднээс намхан тул тэд намайг голдоо хийн үргэлж намхнаар минь өхөөрдөж эсвэл шоолдог. Өмнө нь Хёнвон Чангкюн хоёр л намайг тэгдэг байсан. Харин одоо Жүхон, Минхёг хоёр нэмэгдэж надаас өөр намхан хүн байхгүй мэт л шоолно. Хааяа Шону намайг өмөөрсөн болоод өхөөрдөөд байна. Харин би шоолуулсан ч ингээд олуулаа байгаадаа би үнэхээр их баяртай байдаг.
Тэднийг арай гэж өлсгөлөнгөөс авраад явж байтал
Жүхон: Хөөе хөөе, амралтын өдрүүдээр парк явцгаая гэлээ.
Минхёг: Хөөх тэгье тэгье гэсээр дэвхцлээ.
Чангкюн: Тэгье болж байна.
Хёнвон: Өглөө ирж намайг авна гэвэл явъя аа.
Минхёг: За тэгвэл амралтын өдрүүдээр парк явцгаана шүү. Хёнвоны гэрийн үүдэнд цуглана ш дээ гэсээр бүх юмыг зохицуулчихлаа. Гэхдээ эд нар Шону бид хоёрыг хүн гэж авч үзэж байна уу? Саналыг маань ч асуухгүйгээр шууд шийдчихэж байгаа юм байх даа. Тэгээд бас Хёнвон ирж авбал явъя ч гэх шиг. Нөгөө Минхёг нь үгэнд нь орчихсон өглөө үүдэнд нь уулзъя ч гэх шиг.
Тэгээд тэдний хүссэн хүлээсэн амралтын өдөр нь болж бид парк явж байна. Галзуу хулгана, далайн дээрэмчдийн онгоц гээд ихэнх тоглоомон дээр тоглолоо. Минхёг галзуу хулгана дээр суучаад тэрүүгээр дүүрэн орилж байгаад бууж ирчээд энэ шиг хүүхдийн тоглоомон дээр сууж үзсэнгүй гэнэ. Нөгөө хэд нь ч хойно нь шоолж инээсэн хүмүүс. Иймэрхүү байдлаар бид өдөржин хөгжилтэй байсны эцэст гэр гэртээ харихаар зам саллаа.
-Сургуулийн бичиг цаас гээд хэдэн жил ч ингэж хөгжилдснөө санахгүй байна. Ядарч байна шүү гэж хэлэн инээсээр гэртээ харилаа.
Кихён багаасаа хичээл ном л гэдэг байсан болохоор Чангкюн, Хёнвон хоёртой барагтаа гарч хөгжилддөггүй байлаа. Хэдий тэр доороо дүүтэй ч хоорондоо тийм ч таатай харилцаагүй байдаг. Аав ээж нь томилолтоор яваагүй үед л мэнд мэдэцгээх нь үү гэхээс, явсан үед нь танихгүй хүмүүс шиг л амьдардаг. Иймээс л Кихён харанхуй ганцаардмал гэртээ оронгуут нь түрүүний баяр хөөртэй инээмсэглэл нь бага багаар алга болсон юм.
Кихён дүүгийнхээ өрөөний хаалгаар шагайн хартал дүү нь тоглоом тоглож байв. Кихён оройн хоол хийн дүүгээ хэд хэд дуудан арай гэж гаргаж ирлээ.
-Аав ээж хоёр дахиад гурван долоон хоногийн дараа ирнэ гэсэн.
-Ммхн
-Тэр хоёрыг ирэхэд усанд ороод, аятайхан хувцаслаад, хүн шиг байгаарай даа.
-Ммхн
Кихён ч дүүгийнхээ энэ богинохон хариултуудаас залхан яриагаа болив. Энэ яриа дүүтэйгээ хийсэн хамгийн урт нь гэж бодоход л өрөвдмөөр... Хоолоо дуусгачихаад дүү нь босоод өрөөндөө орлоо. Кихён аяга тавгаа угаагаад маргаашийн хичээлдээ бэлдэх гэтэл түүний утсанд мэссэж ирэв.
Шону
Кихёнаа, чи дараа долоо хоногийн амралтын өдрүүдээр завтай юу?Кихён
Сайн мэдэхгүй байна. Дараа сарын сургуулийн зугаалгыг төлөвлөх ёстой. Яасан?Шону
Аан тийм үү. Яагаа ч үгүй ээ. За за тэгвэл сайхан амраарай.Кихён
За сайхан амраарай.------------------
Шонуг Кихёнаа гэж дуудахаар аягүй хөөрхөн санагдаад байдын ххэ. За тэгээд цаг гарган уншсанд зөндөө зөндөө их баярлалаа💛❤
YOU ARE READING
<Love me, Okay?>
RomanceГол дүр: Шону, Кихён, ? Энэ чинь одоо хайрын гурвалжин болох нь уу даа? #Showki #BxB