~ 10 ~

74 14 10
                                    


?: Орой ганцаараа далайн эргээр алхахаас айхгүй байна уу?

-Харин ч тайвшруулж байх шиг байна.

?: Магадгүй ээ. Гэхдээ л аюултай.

-Чи яах гэж ирсэн юм? Нөгөө хэдтэйгээ бүжиглэж байхгүй?

?: Н-нөгөө би одоо хариултаа авмаар байна. Их удлаа шүү дээ.

-Тэгвэл нэг зүйл асууя. Тэр Юнми гэгч охин чинь хэн юм? Манай сургуульд сурдаггүй биз дээ? Тэгээд яаж энд ирсэн юм?

Шону: Юнми чинь миний найз. Надтай үргэлж тэмцээн уралдаанд ордог юм. Аяллаар явна гэж хэлсэн чинь тэр найзуудтайгаа энд бас амарна гэж хэлсэн. Яасан, яагаад гэнэт Юнмиг асуугаад байгаан?

-Шону, чи тэр охиндоо сайн юм уу? гэж би шууд л асууж орхив.

Шону: Юуу?? Үгүй ээ юу гэж дээ? Би яахаараа Юнмид сайн байдаг юм? Үгүй ээ!!

Шону миний асуултанд хэсэг балмагдсаны дараа буцаад тайван төрх гарган санаа алдснаа

Шону: Ингээл энд ирснээс хойш урвуу царайлаад байсан юм уу? Намайг Юнмид сайн гэж бодоол яваад байж...Харин би чамд хайртай гэдгээ эртнээс хэлсэн байхад...гэж хэлснээ толгойгоо гудайлгав.

-Юу?? Үгүй ээ!! Бишээ тийн н-нөгөө...

"Шонуг гомдоочихсон уу?"

-Тэр охинг чамтай байхыг харахад л зүрх минь жижиг хэсэг хэсгээр бутарч байгаа юм шиг санагддаг. Энэ магадгүй х-хардалт гэсэн үг байх. Үгүй ч байж магадгүй л дээ. Гэхдээ б-би чамд сайн болчихсон... Их оройтож хариултаа хэлснээ мэдэж байгаа ч үнэндээ их эргэлзсэн. Учир нь хоёулаа эрэгтэй тэгээд бас би хэн нэгэнтэй ийм харилцаатай байж үзээгүй болохоор яахаа сайн мэдэхгүй байсан юм. Харин чиний надад юм өргөж явахад туслах, сүү авч өгөх, үсийг минь сэгсийлгэх эдгээр жижиг үйлдлүүд чинь миний зүрхийг хангалттай хурдан цохилуулдаг. Чи яг л зүрхэнд минь шившлэг хийчихсэн юм шиг. Чамайг харахад, өөдөөс өнөөх л хөөрхөн инээмсэглэлээ гаргахад, миний үсийг илэн өхөөрдөхөд бас сэтгэлээ илчлэхэд...Энэ бүх дүр зураглал бүгд зүрхэн дотор минь байгаа. Тиймээс одоо би хариугаа авч болох уу?

Шону чимээгүй байж байснаа

Шону: Хэхэ хэлүүлчихлээ. Үнэндээ чамайг надад сайн болсныг чинь гадарлаж байсаан. Харин чи тэрийгээ хэлэх шинжгүй болохоор чинь хэлүүлэх гэж гомдсон юм шиг жүжиглэсэн байхгүй юу.

-Яасан зэвүүн санаатай нөхөр вэ? Хэлсэн бүх үгнүүдээ буцааж авлаа.

Шону: Тэгвэл би хариултаа хэлэхгүй ээ. Чи хэр их удлаа би тэр чинээгээр л удна шүү.

-ХӨӨЕ!!!...

Ингэсээр тэд Юнми гэгч үл ойлголцлолоос салж буцаад л хэвийн байдалдаа орсон юм. Гэхдээ нэг нэгнийхээ хариуг хүлээсээр л байлаа...

Сургуулийн аялал хүүхдүүдийн явахгүй гэх чимээ болон багш нарын шарталтаар дууссан. Ингээд амралт эхлэж байгаатай зэрэгцэн шууд л утас хангинав.

Минхёг
Ээе юу хийцгээж байна даа?

Вону
Рамен идэж байна.

Хёнвон
Би унтаж байгаа учраас надтай ярих хэрэггүй.

Чангкюн
Тоглоом тоглож байна.

Жүхон
Унтах гэж байна.

Минхёг
Яа, юун рамен, унтах!! Хоёр долоо хоногийн дараа Шонугийн төрсөн өдөр. Бид гайхалтай гэнэтийн бэлэг барих хэрэгтэй. Шону одоо өөрөө ч төрсөн өдөр нь болох гэж байгааг мартсан байгаа. Тиймээс хоёр долоо хоногийн турш хэн ч сануулж болохгүй шүү. Сануулсан нэгнийг маш хэрцгийгээр шийтгэх болно. Маргааш төлөвлөгөө эдр гаргацгаая. Одоо тэгэхээр унт.

Вону
Шөнийн нэг болж байхад чат биччихээд одоо унт гэнэ шүү.

Жүхон
Чи өөрөө шөнийн нэг цагт рамен идээд сууж байдаг.





Шону
Уг нь би энэ групп чатанд байдаг юмсан. Төрсөн өдөр сануулсан нь чи өөрөө шүү, Минхёгаа.



----------------

Эмматай чатласаны дараа алцганасаар showki-ийн уянгын халилтай, армаанчикласан хэсгийг сайн бичиж чадсангүй. Гэв гэнэт цаанаасаа алцгар зан хөдлөв. Энэ алцгар занг Гүччигээс авсан бололтой хха😂😳 За тэгээд цаг гаргах уншсанд үнэхээр их талархлаа❤💛

Ингээл цаанаасаа гарч ирээд байгаа юм даа😂

<Love me, Okay?>Where stories live. Discover now