Өчигдөр Чангкюн гурван хоногийн дараа явна гэдгээ хэлчихээд оройтчлоо, харилаа гээд үг хэлэхийн завдалгүй гүйгээд өгсөн. Харин би одоо хүртэл тэр өдрийн шокноосоо гараагүй сууж байна. Гурван өдөр гэхээр чинь нэг дэхэд Чангкюн явахнээ.
-Цаадах чинь өглөө эрт сэрнэ ч гэж юу байхав. Үдээс хойшихын нислэгээр л явах байх. Хичээл тарахад гаргаж өгөхөд л болно биз.
Нэг дэх өдөр
Өглөө эрт ангидаа очтол цаадуул чинь бүгдээрээ байна. Хёнвон хүртэл... Эд нар чинь хайртай нойроо хасан байж эрт сэрэхээр Чангкюнд дассын байхдаа. Хөөрхий чааваас сэтгэл л юм даа. Би тэд нар дээр очин шууд л хэдэн цагт явахыг нь асуулаа.
Вону: Хэн хаашаа явах гэж байгаа юм?
Хёнвон: Хэний тухай яриад байнаа?
-Юу вэ?! Чангкюнаа чи эд нарт хэлээгүй юм уу? Заза тэгэхээр та нар сонсож бай! Чангкюн өнөөдөр Лондон руу аав ээжийнхээ араас явах гэж байгаа. Тийм болохоор хэдүүлээ хичээл тарахаар гаргаж өгцгөөе.
Жүхон: Кюнаа чи явах гэж байгаа юм уу? Тэгээд хэзээ ирхийн? Удахгүй биздээ. *уйлах бэлэн байдалд орох*
Минхёг: Заза анд минь салъя ч гэж салсангүй, салаа замын эрхээр саллаа даа. *худлаа нулимсаа арчих*
Шону: *мөрөн дээр нь гараа тавих*
Чангкюн: Айн?! Та нар юу яриад байна? Хэн хаашаа явна гэнэ үү? Би юу? Хэн тэгэж майлаж байна, айн?
-Чи өөрөө л тэгэж майлаа биз дээ. Гурван өдрийн дараа явна гээд л яриад яваад байсан байж.
Чангкюн: Юу билээ...? Аан тийн! Тэр чинь кинон дээр тэгдэг байхгүй юу, Кихёнаа. Яг тийм уянгын халилтай үед тэгэж хэлдэг юм. Чи хичээл ном, гэр орон гэж байхаар кино үзэж байлдаа.
Жүхон: Хөөе хөөе тэгвэл сургуулийн зугаалгын дараа кино үзэх үү?
Хёнвон: Болж байна. Ойрд кино урлаг сонирхоод байсын. Би чинь өөрөө кино болохоор. *үсээ хойш илэх*
Вону: Би ч гэсэн тэгвэл явъя. Кино үзээгүй хэр удсанаа ч мартчихаж. *нөгөө л нэг туулайныхаа инээмсэглэлийг гаргана*
-ХӨӨЕ!!! Би энд юм ярьж байна. Амнуудаа татацгаа. Чангкюн тэгэхээр надад явна гэж худлаа хэлжээ. Намайг инээн ингэж хэлэхэд тэд бүгд босоод номхон зогсцгоов.
Чангкюн: Кихёнаа тайвшир. Би зүгээр л кино дуурайсан байхгуюу. Чамайг итгэнэ гэж хэн мэдлээ *дээш доош өмөлзөнө*
-Чамайг итгэнэ гэж хэн мэдлээ гэнээ. ХӨӨЕ!!!! Тэгэхэд чам шиг хоосон толгой ухаантай ухаантай юм яриад байсан биз дээ. Чухал царай гаргачаад тиймэрхүү зүйл ярьчихаад кино дуурайсан гэнээ. Чи ү-х-э-х-и-й-г хүсээ юу!!!
Чангкюн: Үгүй ээ Кихёнаа би-
Хёнвон: Одоо чимээгүй байхгүй бол чи дахиж газар дээр хөлөө тавихгүй байхаа. * шивнэх*
Жүхон: Шону би айгаад байна. Намайг эндээс аваад гараарай. * Шону руу уйлагнан шивнэх*
Тэр өдөр тэгээд бүгд Кихёны дэргэд гөлөг болж, Чангкюн хоосон толгойндоо 2 булдруутай харьсан юм.
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Хёнвон: За гөлөг болох нь ч юу юм бэ? Зүгээр л тэд нар босоод зосчихоор нь би дагасан л төдий. Над шиг ийм сайхан царай, өндөр бие хаатай хүн тэр нэг жижигхэн юмны урд бөхөлзөнө ч гэж юу байхав. Муу намха-
Энжи: За тэгэхээр найм дугаар хэсэг үүгээр өндөрлөж байна. Цаг гарган уншсанд баярлалаа.💛❤🙆🏻♀️
YOU ARE READING
<Love me, Okay?>
RomanceГол дүр: Шону, Кихён, ? Энэ чинь одоо хайрын гурвалжин болох нь уу даа? #Showki #BxB
