Маргааш ангийн багш орж ирэнБагш: Дараа долоо хоногт сургуулийн аялалтай. Тэгээд шууд амралт эхэлж байгаа. Тиймээс энэ долоо хоног бүх хүүхэд шалгалтуудаа өгөөд бүгд дүнгээ гаргасан байх ёстой.
Багшийг гарсны дараа Чангкюн миний хажууд суугаад хөмсгөө зангидан "Зүгээр ч амралтанд явуулчихаж болдоггүй юм байх даа. Дандаа шалгалтын дүн нэхэж байхын. Ер нь би бол дүнтэй дүнгүй сайхан амьдарчихна. Тэглээч амралт ч гэж дээ. Хэдэн охиншуу юмнууд нь амраад хөвгүүдээр дандаа юм хийлгэдэг байж. Яаж над шиг сайхан амьтнаар тиймэрхүү зүйл хийлгэдэг байнаа, тиймээ Кихёнаа. Бүр ийм төгс төгөлдөр нэгнээр шүү" гээд л үглээд унав. Энэ их гайхалтай чадалтай хүний үгийг сонсоод би чимээгүйхэн л толгой дохин сууна.
Завсарлагаанаар Минхёг, Жүхон хоёр чинь мөр мөрөөрөө тэврэлдчихсэн орилолдсоор орж ирцгээлээ.
Жүхон: Ээе, юу байцгаана аа? Хүүе Кихён хааччихсан юм?
Минхёг: Энд л байна ш дээ. Манай Кихён их жижигхэн болохоор ерөөсөө харагдахгүй юм аа. Кихёнаа наад доогуур чинь тэгээд цаг агаар хэр байна даа?
Хёнвон: Энэ дээгүүр бол сайхан нартай цэлмэг л байна. Доогуур жоохон бүрхэг л байгаа байх даа тийм ээ.
Энэ хэд нээрээ боломж л гарвал намайг дооглочих юм аа. Саяхан уурлачихсан үглээд байсан Чангкюн хүртэл гэдсээ тэвэрчихсэн инээгээд хэвтэж байна.
-Шону хаана байгаан? Харагдахгүй байхын гэж тэднийг тасалж үг дуугарахад
Жүхон: Мэдэхгүй ээ. Дахиад л нэг юмны тэмцээнд орж байгаа биз. Төрөл төрлийн л авъяастай ш дээ цаадах чинь.
-Тэгээд хэзээ ирэх юм?
Минхёг: Тэгээл биднийгээ мартчихаагүй бол маргааш нөгөөдрөөс ирэх л байлгүй дээ. Ялангуяа нэг хүнийг... гэснээ жуумалзав. Ингэж хэлэхэд нь би өөрийгөө гэж бодон сандрах ч шиг бас ичин чимээгүй боллоо.
Биднийг буу халж байхад цаанаас ангийн дарга Вону наашаа ирж байх нь тэр.
Вону: Сайн уу? Би ангийн дарга И Вону. Та нар их хөгжилтэй харагдсан болохоор хүрээд ирлээ. Би нэгдэж болно биз дээ.
Жүхон: Тийм ээ, болно болно, нааш ир.
"Бид түүнийг сайхнаар угтаж авлаа. Гэхдээ л энэ Вону нэг л зүйл нуугаад ч байх шиг санагдаад байгаа юм даа."
Хэдхэн минутын энэ завсарлагаанаар бид хэд ёстой амаа чилтэл буу халж чальчлаа. Дараагийн хичээл эхэлж шалгалтаа авна гэхэд ангийхан дургүйхэн суудалдаа суулаа. Хичээл тарсны дараа Чангкюн, Хёнвон бид гурав гэрийн зүг алхаж байхад Чангкюн "Өнөөдөр бараг таван шалгалт өгчихлөө шүү. Ёооё бүхэл бүтэн тав. Миний толгой бүр гашилчихлаа. Толгойны эм байна уу? Энэ миний хөөрхөн толгой өвдөөд байх юм" гэсээр бас л хөмсгөө зангидан үглэнэ. Энэ хүний толгой угаасаа сэхэл авахааргүй болсон байх өө. Хичээл гэхээр л үхсэн ч хамаагүй хийхгүй гэхийн энэ хүн одоо.
Хоёр хоногийн дараа
Шону байхгүй хооронд нөгөө хоёр нь янз янзын хэрэг тарьж байнаа. Би ч гэсэн с-санаад ч байх шиг *улайх* Ангийн зүг коридороор алхаж байтал урдаас Шону ирж байна. Би ч гайхан хажуугаар нь баярласандаа өөдөөс нь гүйх гэхэд түүний хажууд яагаад нэг охин гарнаас нь тэвэрчихсэн явж байгаа юм?
Уг нь өөрийгөө Шонуд сайн болчихож гэж бодож байсан юмсан. Үгүй бололтой... Энэ үзэгдлийг харах үед зүрх минь нэг л хоосрох шиг мэдрэмж төрнө. Цохилохоо больж байгаа юм шиг эсвэл шууд үхжиж байгаа юм шиг тийм л өрөвдөлтэй өвтгөмөөр мэдрэмж...
----------------
Ёоох энэ долоо ёстой хичээлээр нүдүүллээ дээ. Бичвэрээ бичих байтугай ватт ч орж чадсангүй. Дараа долоо хоног ч гэсэн хичээлээр булуулахаа мэдэж байгаа ч бичвэрээ оруулахыг хичээх болноо. Тэгээд цаг гарган уншсанд баярлалаа💛❤

YOU ARE READING
<Love me, Okay?>
RomanceГол дүр: Шону, Кихён, ? Энэ чинь одоо хайрын гурвалжин болох нь уу даа? #Showki #BxB