~ 1 ~

186 28 9
                                    


Бүрхэг тэнгэр гадаах ертөнцийг харанхуйллаа. Сургууль дотор ганцаар суух нэгэн бол Кихён. Энгийн л  ахлах сургуульд сурдаг тэрээр улсдаа толгой цохидог хэрнээ царай гэж үхэр зусаг шиг эгдүүтэй, сахиусан тэнгэр мэт сайхан сэтгэл, даруухан зантай. Ийм учраас л сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн дарга байх л даа.

Бичиг цаасны ажлаа дуусган сургуулиас гарахад шиврээ бороо шивэрч байв. Гэхдээ шатны нөгөө талд нэг л танил хүн байна... Шону шүхэр барин зогсож байв.

Шону бол дүр төрх, бие хаа, урлаг спорт гээд бүхий л зүйлээр шилдэг нь тул түүнийг сургуулийн нүүр царай гэж тодотгодог. Би ч зөвлөлийн дарга болохоор аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулж хааяа хааяахан түүнтэй тааралддаг байлаа. Харчихаад мэнд мэдэхгүй бол болохгүй гэж бодон очих гэтэл Шону сургуулийн хашаагаар гүйгээд гарчихав. Би ч гайхан араас нь хэсэг харж зогсож байгаад гэрийн зүг алхав.

Маргааш нь Шону манай ангийн үүдэнд зогсож байна. Анги доторх руу удаан гөлрөн харж байв. Нөгөө ангийх тул яах гэж ирсэнийг бодон ойрттол тэр намайг харангуутаа эргэж хараад дахиад гүйгээд алга болчихов. Түүний хацарт ягаан туяа ч байх шиг. Манай ангийн нэг охинд сайн бололтой. Шонугийн араас удаанаар харж зогсоход үнэхээр өндөр, өргөн мөртэй юм аа. Миний энэ хачин бодлыг нэг хүн мөрөн дээр минь гараа тавин үргээлээ. Би цочин эргэж хартал

Хёнвон: Хичээл орох дөхөж байхад гадаа юу хийгээд хоосон гөлрөөд байгаа юм? гэв.

Энэ бол миний сайн найз Хёнвон. Бид хэрэлдэж танилцсан ч одоо бол зүү орох зайгүй андууд. Ахлах сургуулийн сурагч ч гэлээ хэдийнээ моделээр кареераа эхлүүлчихсэн хүн шүү дээ энэ чинь одоо.

Би: За за оръё гээд түүнийг түлхэн анги руу орлоо.

Эхний цаг ангийн багшийн цаг. Багш орж ирэн

-Ангийн даргаа энэ Им Чангкюн өнөөдөр бас ирээгүй юу гэхэд

Нүдний шилтэй, царайлаг хөвгүүн ирцийн тэмдэглэл гэх дэвтэр гаргаж ирээд

-Тиймээ багшаа. Өнөөдөртэй нийлээд 4 өдөр дарааллаж хичээл тасалсан байна гэв.

Багш: Тэгэхээр Вону ангийн даргаа энэ Им Чангкюнтэй холбогдох хэрэгтэй байна. Хажуудаа хэдэн охидууд дагуулсан, өөрийгөө сургуулийн од гээд 4 өдөр хичээл тасалж болох юм уу? гэж баахан сургаал айлдаж байгаад гарлаа.

Ашгүй хичээл таран зөвлөлийн өрөө рүү явж байтал өрөөн дотор...

--------------------

Ингээд анхны минь өгүүллэг болохоор утга найруулгын алдаатай ихтэй байх. Гэсэн ч цаг гарган уншсанд баярлалаа.

<Love me, Okay?>Where stories live. Discover now